Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно

2026-1-28
0
ЖИРГЭХ

- БНХАУ-ын айлчлал Аж үйлдвэржилтийн эхлэлийн цэг болов -

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шинэ оны эхний айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр гангийн үйлдвэрлэлтэй танилцсан юм.  Энэ нь гангийн үйлдвэртэй болохоор зорьж буй манай улсын хувьд чухал хөшүүрэг болох түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болж байна. 

Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 улсын жагсаалтыг түүчээлж буй Хятадын хувьд Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Гангийн гол түүхий эд болох коксжих нүүрс, төмрийн хүдрийн арвин нөөцтэй манай улсын хувьд урд хөршийн зах зээл том боломж. Бас мөнхийн хөрш. Энэ агуулгаараа манай улс геополитикийн давуу тал өндөр. Энэ салбарт дэлхийн том тоглогч орны тухайд хойд хэсгээрээ буюу аж үйлдвэржсэн бүсүүд нь Монголтой ойр учир төмөр замын хил холболт хийх, түүхий эд-ган хэмээх гинжин хэлхээг нэг газарт төвлөрүүлэх боломж бий.Хэдий гангийн үйлдвэр барьж байгуулах нь өндөр технологи, ихээхэн хөрөнгө хүч шаардах ч зориглоод хийх ажил мөн үү гэвэл мөн.

Засгийн газар  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барих тогтоолын төслийг 2025 оны 2-дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах гангийн үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хэрэвзээ үйлдвэрээ товлосон хугацаандаа нээвэл 1200 ажлын байр бий болж, жилд нэг саяас дээш тонны ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах төдийгүй жил бүр гадагшаа урсаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг дотооддоо шингээх тооцоо бий.

Өөрөөр хэлбэл, Гангийн үйлдвэрлэл ашиглалтад орсон цагаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ирээдүйн аж үйлдвэрийн бүс болох нь тодорхой. Товчхондоо, эдийн засгийн гагнаас нь гангийн үйлдвэр болно. Тус үйлдвэр нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсан бөгөөд хүнд үйлдвэрийн бүс болоход тохиромжтой. Тиймээс гангийн үйлдвэрийг барих нь бүс нутгийн хувьд ч тэр, зах зээлийн хувьд ашигтай болохыг МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар хэлсэн юм. Тэрбээр “Хүнд үйлдвэр хөгжих суурь нь зөв газраа зөв л байдлаар тавигдсан. Үүнийг өнгөрсөн хугацаанд авч явж чадаагүй байна. Тиймээс үүнийг л хийх хэрэгтэй. Харин гангийн үйлдвэртэй болоход өнөөдрийн  хамгийн сүүлийн технологи бидэнд хүнд тусах байх. Одоогийн байдлаар хэдий сүүлийн үеийнх биш ч ноу хау нь хямдарсан, хамгийн сайн технологийг нэвтрүүлмээр юм билээ. Гангийн үйлдвэртэй болох нь бүх зүйлд /дотоодын хэрэгцээ, валютын урсгалыг дотоодод шингээх/ хэрэгтэй болох нь мэдээж. Хятадын зах зээлийн боломж нь бидэнд  нээлттэй байгаа шүү дээ” гэсэн юм. 

Аж үйлдвэржсэн улс болно гэдэг нь зөвхөн уул уурхайгаас түүхий эд экспортлох бус, түүнийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх явдал. Энэ утгаараа гангийн үйлдвэр нь улсын эдийн засгийн бүтцийг тэнцвэржүүлж, импортоос хараат байдлыг бууруулах, ажлын байр бий болгох бодлогын чухал хэрэгсэлд тооцогддог.

Олон улс гангийн үйлдвэрлэлийг улсын бодлогын түвшинд дэмжиж ирсэн нь санамсаргүй хэрэг биш. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орон гангийн үйлдвэрээ хөгжүүлснээр барилга, машин үйлдвэрлэл, экспортын салбараа зэрэг хөгжүүлж чадсан жишээ олон. Өнөөдөр Хятад дэлхийн гангийн нийлүүлэлтийн талаас илүү хувийг үйлдвэрлэж 2024 онд 1 тэрбум тонн хүрэх хэмжээнд хүрсэн. Энэ бол дотоодын үл хөдлөх салбарын өсөлт, дэд бүтцийн төслүүдээ  дэмжиж  ирсний жишээ. Гэвч урд хөршийн зах зээлээс савлах төдийд манай улс доргидог нь нууц биш. Үүний тод жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн салбарын “хямрал”-ыг дагасан гангийн үйлдвэрлэл буурах явдал юм. Энэ нь манай улсын коксжих нүүрсний эрэлт, борлуулалттай шууд хамаарал бүхий гинжин хэлхээтэй. Эдийн засаг нь нүүрснээс хамааралтай явж ирсэн манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлж том эрсдэл дагуулсаар ирсэн нь нууц биш. Тийм болов ч тэнгэр баганадсан барилгуудаас авхуулаад зам тээвэр, дэд бүтэц, гэр ахуйн бараанд хүртэл ашиглаж буй гангийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага нь өндөр цамхгууд хэр баригдах вэ, усан онгоц зэрэг хүнд механизмд ашиглах боломжтой юу гэх хоёр зээл зээлийн ерөнхий төлөвөөс шууд хамаарах гэнэ. Энэ талаар Н.Ууганбаатар профессор “Өндөр цамхгууд каркас нь сайн чанарын ган. Цементтэй харьцуулахад хөнгөн бас газар хөдлөлтөд тэсвэртэй. Магадгүй 50 давхраас дээш барилгыг цементээр барих ямар ч боломжгүй. Хүнд учраас шууд л нурна. Тиймээс Хятадад өндөр барилга барихаас өөр аргагүй. Газар нь дууссан, хүн ам нь шигүү учир Шанхайгаас эхлээд өндөр барилгууд явсан шүү дээ. Дараагийн асуудал нь, усан онгоц хийж зарах юм уу, өмнөх шигээ хүнд механизм техник хийх үү гэх асуулт бий. Ерөнхийдөө зах зээлийн энэ хоёр прогноз бий” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр, дэлхийд тренд болж буй ногоон технологи, ногоон эдийн засгийн бодлого нь Монголын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэртэй болох нь ашигтай юу гэх асуулт энэ цаг үед урган гарна. Өнөөдрийн нөхцөлд ногоон гэгдэж буй бүх бодлого татаастай бөгөөд манай улсын хувьд нэг хэсэгтээ уламжлалт технологи зардлын хувьд хямд тусна. Учир нь, коксоо нийлүүлээд төмрийн хүдэр хайлуулах нь ногоон байдлаар боловсруулснаас өртгийн хувьд хямд тул одоогийн нөхцөлд давуу тал болохыг Н.Ууганбаатар профессор яриандаа дурдаж байлаа. Цаашид Хятад ногоон эдийн засгийн бодлого барих нь эхний ээлжид манай улсад муу мэдээ байж болох ч бид алсдаа ногоон технологи, ногоон эдийн засагт шилжих нь цаг хугацаа харуулах биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.135)
    Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
    2026 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    1 цаг 41 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    2 цаг 13 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    2 цаг 30 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    3 цаг 8 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    3 цаг 23 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    3 цаг 26 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    4 цаг 4 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    6 цаг 50 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    7 цаг 39 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    7 цаг 45 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    8 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    8 цаг 29 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    9 цаг 28 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    10 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 26 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    10 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    10 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 42 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    10 цаг 57 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    11 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК