Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай

2026-2-03
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дунд хэрэглэгч, харилцагчид суурилсан түүвэр судалгааны ажлыг 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхимийнхэн гүйцэтгэжээ. Энэхүү судалгаа нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар өрх, иргэдийн ойлголт, мэдлэг, хандлагыг тодорхойлоход чиглэсэн байна. 

Судалгаанд зөвхөн түлшний хэрэглээ, хэрэглээний зан үйлийг авч үзэхээс гадна иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор мэдрэгдэж буй өөрчлөлтүүд, цаашдын цэвэр халаалтын системд шилжих бэлэн байдал, бодлогын талаарх мэдлэг, ойлголтыг цогцоор нь хамруулан судалснаараа онцлог юм. Энэхүү судалгааны зорилго, онцлог болон гарсан үр дүнгийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, дэд профессор С.Мөнхбаатартай ярилцлаа.

-Хагас коксон шахмал түлшний судалгааг хийхдээ ямар аргачлалыг ашигласан бэ?

-Нийт 1000 гаруй өрхөөс асуулга авч, Улаанбаатар хотын 7 дүүргийг хамруулан нийслэлийн иргэдийг төлөөлөхүйц түүвэр судалгаа хийсэн. Түүврийг санамсаргүй аргаар сонгосон бөгөөд шинжлэх ухааны үндэстэй учраас нийт иргэдийн байр суурийг төлөөлж чадна гэж үзэж байгаа. Түүврийн чанарыг ч мөн шалгасан. Тухайлбал, байшин болон гэрт амьдарч буй өрхийн харьцаа нь Үндэсний статистикийн хорооны мэдээлэлтэй бүрэн нийцэж байсан. Судалгааг өрхөөр явж авсан бөгөөд гарсан үр дүнд статистик шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмжүүдийг нийслэлийн удирдлагууд болон Тавантолгой түлш компани, өөрөөр хэлбэл захиалагч талд танилцуулсан. Судалгаанаас бодитой үр дүн гарсан юм. Мөн судалгааны явцад иргэдийн амнаас шууд гарсан бодит саналуудыг сонсож, тэдгээрийг тайланд тусгасан нь онцлог байсан.

Энэхүү судалгааг МУИС-ийн багш нар, ялангуяа Социологийн тэнхимийн багш нар хийсэн. Олон улсын аргачлалын дагуу асуумжийн аргаар анкет боловсруулж, нийслэлийн төвийн зургаан дүүрэг дээр нэмээд Налайх дүүргийг хамруулан судалгааг явуулсан. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь байшинд, 45 хувь нь гэрт амьдардаг байсан нь нийт гэр хорооллын иргэдийг төлөөлөхүйц түүвэр болж чадсан. Судалгаагаар хагас коксжсон түлшний хэрэглээг тусгайлан авч үзсэн. Өрхийн амьжиргаанд зардлын хувьд ямар нөлөө үзүүлж байгаа, өмнө хэрэглэж байсан түлшнээс юугаараа ялгаатай, түгээлт, борлуулалт, хэрэглээний явцад ямар асуудал байгаа талаар тодруулж асуусан. Ерөнхийдөө иргэдийн сэтгэл ханамж сайн байсан. Судалгааны баг талбар дээр нь өөрсдөө очиж, иргэдтэй нүүр тулан ярилцаж судалгаа авсан.

Иргэдийн ярьснаар сайжруулсан түлш нь хурдан асч, цогтой шатдаг ч дулаанаа хурдан алддаг, үнс ихтэй байдаг. Харин хагас коксжсон түлш нь сайжруулсан түлш шиг хурдан асахгүй ч нэг асахаараа дулаанаа маш сайн барьдаг гэж хэлж байсан. Судалгааг хамгийн хүйтэн үед авсан бөгөөд энэ үед түлшний зарцуулалт өмнөх жилүүдээс арай багасч байгааг онцолсон. Шөнөдөө түлшээ хийж унтаад өглөө босоход дулаанаа сайн хадгалсан байдаг гэж иргэд ярьсан. Чанарын хувьд сайн гэж дүгнэсэн иргэд олон байсан. Гэхдээ үүнтэй санал нийлэхгүй цөөн хувь ч байсан юм. Энэ нь ихэвчлэн дулаалгатай холбоотой. Тухайлбал, гэр, байшингаа сайн дулаалаагүйгээс дулаан алдагдах, эсвэл яндан цоорсон зэрэг асуудал нөлөөлж байв. Мөн зарим иргэд шинэ түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх мэдлэг дутмаг байгааг судалгаагаар тогтоосон. Түлш зөв хэрэглэх сургалтууд явагдаж байгаа бөгөөд дулаалгын төсөл, зуух солих арга хэмжээнүүд ч хэрэгжиж байгаа юм. Судалгаанд оролцсон иргэдийн ойролцоогоор 10 орчим хувь нь дулаан алдагдалтай өрх байсан.

-Хагас коксон түлшийг удаан хугацаанд хэрэглэхэд хүний эрүүл мэнд, ялангуяа амьсгалын зам, зүрх судасны тогтолцоонд үзүүлэх нөлөөг хэрхэн судалдаг вэ?

-Энэ төрлийн судалгаа нь нэлээд нүсэр, суурь судалгаа шаарддаг ажил. Үүнийг үнэлэх олон улсын батлагдсан аргачлалууд бий, тэр дундаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ашигладаг асуултууд ч байдаг. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой судалгаа хийх нь маш ярвигтай. Учир нь үүнийг нэг өнцгөөс хараад дүгнэх боломжгүй байдаг.

Хэрэв эрүүл мэндийн чиглэлийн судалгаа хийе гэвэл манай улс голчлон таван төрлийн өвчнийг авч үздэг. Тухайлбал, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин, уушгины өвчлөл зэрэг ордог. Гэхдээ эдгээр өвчлөл ялангуяа өвлийн хүйтний улиралд нэмэгддэг онцлогтой. Өвөл болохоор түлш их хэрэглэдэг, үүнтэй зэрэгцээд ханиад, томууны дэгдэлт идэвхждэг. Энэ нь өөрөө тодорхой циклтэй явагддаг зүйл.

Өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон. Амьдарч буй орчин, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, байгаль, цаг уурын нөлөө, цаашлаад удамшлын шинж чанар ч хамаарна. Ийм олон хүчин зүйл давхар нөлөөлж байдаг учраас чухам хагас коксжсон түлшнээс болоод амьсгалын замын өвчин нэмэгдлээ, эсвэл зүрх судасны өвчлөл өссөн гэж шууд дүгнэлт хийх боломжгүй юм.

-Түлштэй холбоотой сөрөг мэдээлэл иргэдийн дунд их байдаг. Хагас кокс элчгүй, сайн шатахгүй байна гэж байсан. Мөн угаартаж нас барах тохиолдлууд байсаар байна. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Телевизээр гарсан угаартаж нас барсан иргэний нэг кэйсийг бид нар судалж үзсэн. Тухайн үед тэр айлд угаар мэдрэгч нь ажиллаад, төвөөс холбогдсон байдаг. Танай гэрээс угаарын дохио ирлээ гэж мэдэгдсэн юм байна. Тэгэхэд тухайн эгч "Тийм ээ, мэдэж байна аа, одоо хоолоо идээд унтана" гэж хариулсан байдаг. Гэтэл яг унтахдаа угаар мэдрэгчээ үүднийхээ амбарт аваачаад тавьчихсан. Дараа нь дохиолол дахин дуугарсан ч төвөөс дахин холбоо барих боломжгүй болсон. Ингээд өглөө нь харамсалтайгаар тухайн хүн угаартаж нас барсан байдалтай олдсон. Ийм бодит жишээнүүд цөөнгүй байдаг. Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хаа хаанаа хариуцлагатай байх ёстой гэдгийг л хэлэхийг хүсэж байна. Нийслэлийн зүгээс ч зуух шинэчлэх, түлшний чанарыг сайжруулах тал дээр анхаарч, тэр чиглэлд ч ажиллах ёстой.

Түлшний хувиарлалт, түгээлт гэдэг нь үйлдвэрээс гараад борлуулалтын цэгүүд дээр очих, тэндээсээ айл өрхүүдэд хүрэх хүртэл хэд хэдэн дамжлагатай процесс. Судалгаагаар нийт иргэдийн 60 орчим хувь нь эерэг үнэлгээ өгсөн. Гэхдээ үлдсэн хувь нь ч бас бага тоо биш учраас цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Мөн иргэдийн 60–70 хувь нь өдөрт хоёр удаа галлаж байна гэсэн хариулт өгсөн.

Хэрэглээний зан үйлд өөрчлөлт орохоор тодорхой асуудлууд гардаг. Шинэ түлшинд дасах, аюулгүй гэж мэдрэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг учраас энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Борлуулалтын цэгийн байршил, ажиллаж байгаа цагийн хуваарь, зохион байгуулалт нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй байх ёстой. Энэ талаар ч бид асууж судалсан. Судалгаанд оролцсон иргэдийн 70 орчим хувь нь борлуулалтын зохион байгуулалтыг сайн гэж үнэлсэн. Харин ижил тэгш хүртээмжийн хувьд 60 орчим хувь нь эерэг үнэлгээ өгсөн. Мэдээж энэ нь хангалттай сайн үзүүлэлт гэж хэлэхэд эрт. Ийм олон нийтийг хамарсан томоохон ажлууд бүх иргэдийн сэтгэл ханамжид бүрэн хүрч чаддаггүй. Үүнийг ч бодолцож үзэх хэрэгтэй. Гэсэн ч сэтгэл ханамжгүй байгаа иргэддээ заавал хүрч, асуудлыг нь сонсож, шийдвэрлэх ёстой юм.

Сүүлийн үед хийсэн нэг дэвшилттэй ажил бол цахим шилжилт. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа Хотула аппликейшн бий. Иргэдийн ихэнх нь ухаалаг гар утас ашиглаж байсан учраас энэхүү аппликейшныг татаж, түлшний хэрэглээгээ хянах боломж бүрдсэн. Гэхдээ аппликейшнтай холбоотой зарим асуудал байгааг иргэд хэлж байсан. Иймэрхүү асуудлуудыг анзаараад, аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх нь маш чухал. Улаанбаатар хот бол Төв Азийн хоёр дахь том хот. Маш олон оршин суугчтай учраас асуудал гарах нь ойлгомжтой. Гэхдээ түлш гэдэг бол хүний суурь хэрэгцээ, дулаан байх нь зайлшгүй шаардлага. Тиймээс түлштэй холбоотой асуудал гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авч, иргэдийг дааруулахгүй, эрсдэлд оруулахгүй байх нь хамгийн чухал юм.

-Хагас коксон шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулах бодит шийдэл мөн үү эсвэл түр зуурын шилжилтийн түлш гэж дүгнэсэн бол уу. Та судалгааныхаа дүгнэлтийг бидэнд танилцуулна уу?

-Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад сүүлийн гурван жилийн хугацаанд айл өрхийн ойролцоогоор 38 хувь нь гэр, байшингаа дулаалсан байна. Эдгээр өрхүүдийн хувьд үр дүнг нь харьцуулж үзэхэд сэтгэл ханамжийн түвшин харьцангуй сайн байгаа. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 50 орчим хувь нь хагас коксжсон нүүрсийг хэрэглээд аль хэдийнэ дассан, сайн гэж үнэлсэн. Өмнөх онуудын хэрэглээтэй харьцуулахад энэ жил хагас коксжсон түлшний хэрэглээ 7–8 хувиар өссөн байна. Агаарын бохирдлын талаар иргэдийн үнэлгээг авч үзэхэд 60 орчим хувь нь өнгөрсөн өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол буурсан гэж хариулсан. Гэхдээ үлдэж байгаа 40 хувь нь огтхон ч бага тоо биш. Тиймээс энэ асуудалд цаашид илүү анхаарах шаардлагатай гэж харж байна.

Манай судалгааны гол зорилго бол аль болох утаагүй хотыг бий болгоход бодитой дүгнэлт, санал гаргах явдал. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтний улиралд дулаан байхын тулд зайлшгүй гал түлж дулаацна. Дулаан орчинд амьдрах нь хүний суурь хэрэгцээ. Тиймээс бид энэ асуудлыг бүхэлд нь харж, зураглаж үзсэн. Хоёрдогч баримтуудад шинжилгээ хийж, бодлогын баримт бичгүүдийг судалсан. Ямар бодлого хэрэгжиж байна, тэр бодлоготой уялдаад ямар төслүүд явж байна гэдгийг цогцоор нь авч үзсэн. Бид олон жилийн турш мод, нүүрс түлж амьдарч ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэд амьдрах орчноо өөрсдөө сонгох боломжтой болж, үүнийг дагаад Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Хотжилтыг дагаж олон асуудал үүссэн. Тухайлбал түлш, угаар, утаа, хөрсний бохирдол, хог хаягдал, замын түгжрэл, стресс гээд маш олон асуудал бий болсон. Үүний нэг, хамгийн хурцаар илэрдэг асуудал нь өвлийн улиралд агаарын бохирдол их байдаг.

2017 оноос эхлээд сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлсэн. Үүнээс өмнө түүхий нүүрс хэрэглэж байсан бөгөөд тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал ч хүнд, нүүрсийг хямд үнээр олгодог байлаа. Харин цаг хугацаа өнгөрч, уул уурхай хөгжиж, улсын эдийн засаг сэргэснээр түүхий нүүрсийг хориглох бодит боломж бүрдсэн. Түүхий нүүрс нь нунтаг тоосжилт маш ихтэй, утааны гол эх үүсвэр байсан учраас утааны хамгийн ноцтой үеийг даван туулахын тулд бид түүхий нүүрсийг зоригтойгоор хориглож эхэлсэн. Асуудлыг олж харж, илэн далангүй ярьж эхэлсэн нь маш чухал алхам болсон. Асуудлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр шийдэлд хүрэх боломжгүй. Өнөөдөр хорт бодисын хэмжээг шинжилдэг тодорхой цэгүүдийг байгуулж, тогтмол судалж, хэмжиж, бүртгэдэг болсон. Мөн угаартсан иргэдийг албан ёсоор бүртгэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өмнөхөөсөө илүү их яригдаж, хэл ам гарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол ухралт биш, харин асуудлыг ил тод болгож эхэлж байгаагийн илрэл гэж харж болно.

Цаашид утаагүй хот болохын тулд хамгийн гол нь түлдэг байдлаас бүрэн татгалзах шаардлагатай. Олон улсын жишгээр бол хийн болон цахилгаан халаалтын системд шилжих нь зөв шийдэл юм. Энэ хүрээнд хийн халаалт руу шилжих томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Ойролцоогоор 2028 он гэхэд түлш түлдэг байдлыг халж, бүрэн шилжилт хийх зорилт тавьсан гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 171 мянга гаруй өрх байгаа бөгөөд эдгээрийг бүрэн шилжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Ингэж бүрэн шилжилт хийх хүртэлх завсрын зорилт нь иргэдийг хагас коксжсон түлшээр хангах явдал юм. Судалгааны үр дүнгээс харахад энэ бодлого харьцангуй сайн хэрэгжиж, үр дүнгээ өгөөд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Itoim.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 гаруй хувьд муу байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Evanise Francisco (52.31.135.230)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilising cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
    11 цаг 57 мин
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
    12 цаг 6 мин
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
    12 цаг 9 мин
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
    12 цаг 36 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 гаруй хувьд муу байна
    14 цаг 20 мин
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
    14 цаг 44 мин
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ
    14 цаг 56 мин
  • Электрон тамхийг хатуугаар зохицуулах нь өнөөдрийн нийгмийн бодит байдалтай нийцэхгүй
    17 цаг 25 мин
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
    17 цаг 40 мин
  • Монгол–Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ОНЦЛОХ шийдвэрүүд
    19 цаг 34 мин
  • Их Британийг удирдах хамгийн өндөр магадлалтай хотын эгэл дарга Энди Бурнхэм
    19 цаг 53 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
    20 цаг 11 мин
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
    20 цаг 34 мин
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
    20 цаг 39 мин
  • Олон улсын спортын байгууллагын дээд удирдлагын хурал Монголд анх удаа болно
    20 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Месси, Мбаппе, Холанд нарын торыг хоёр хөдөлгөсөн ГАЛЗУУ шөнө
    20 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ
    21 цаг 0 мин
  • Эрэгтэй загварын ирээдүйг тодорхойлох шинэ коллекцууд Парисын тайзнаа танилцуулагдлаа
    21 цаг 0 мин
  • Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    21 цаг 10 мин
  • 2.2 дахин өндөр татвар, амт үнэрийн хориг: энэ бодлого ямар үр дүнд хүргэх вэ?
    21 цаг 15 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК