Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

247 248 249 250 251 252 253
  • ”Single ladies” өнөөдөр нээлтээ хийнэ
    2015 оны 10 сарын 17
    Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, ”Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.

    Киноны тухайд ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн ”аюултай” дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас үзэх боломжтой. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардагнь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ
  • Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаан болно
    2015 оны 10 сарын 16
    Х.Баянмөнх аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 224 бөхийн барилдаан ирэх сарын 07-нд Монгол бөхийн өргөөнд болно.
  • “Алтан намар 2015 ” хөгжмийн наадам болно
    2015 оны 10 сарын 16
    “Алтан намар 2015 ” хөгжмийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно.
  • Р.Гончигдорж гишүүний гурван охин зэрэг хуримаа хийж байна
    2015 оны 10 сарын 16
    УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн гурван охин өнөөдөр зэрэг хуримлаж байна. Р.Гончигдорж гурван охин нэг хүүтэй. Түүний охидыг Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг гэдэг. Харин нэг хүүг нь Г.Төрхишиг гэдэг аж.
  • А.Баярцэцэг “MISS EARTH-2015” тэмцээнд оролцоно
    2015 оны 10 сарын 16
    “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн хэсэг болж, улс орноо сурталчлах боломж олдсонд мисс бүсгүй баяртай байгаа аж.
  • Н.Төгсцогт 72 цагийн дотор найман кг хасчээ
    2015 оны 10 сарын 16
    АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт удахгүй ээлжит тулаанаа хийнэ. Тулааны өмнө жиндээ хүрэхийн тулд тэрбээр нэлээд жин хасч байгаа аж. Энэ талаараа гавьяат тамирчин “Би гурван өдөрт найман кг хаслаа. Одоо 10 цаг гүйчихвэл жингээ үзүүллээ” гэж цахим хуудастаа бичжээ. Түүний ингэж бичсэний дараа фэйсбүүкийн найзууд нь богинохон хугацаанд хэрхэн найман кг хассаныг нь сонирхож асууж байсан юм. Гэвч тэрбээр хэрхэн жин хассан талаараа хариу бичсэнгүй.
  • Намрын анхны хишиг барилдаан маргааш болно
    2015 оны 10 сарын 16
    Энэ намрын анхны хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
  • ”Single ladies” энэ сарын 17-нд дэлгэцнээ
    2015 оны 10 сарын 15
    ”Single ladies” энэ сарын 17-нд дэлгэцнээ
  • ”Үүлэн үст” Б.Мишээл хуримаа хийлээ
    2015 оны 10 сарын 15
    Жүжигчин Б.Мишээл хуримаа хийлээ /фото/
    1 цаг 23 минутын өмнө

    “Үүлэн үст” жүжигчин Б.Мишээл өнөөдөр хуримаа хийж байна. Бүсгүй хүн бүхний хүсэн хүлээдэг хорвоогийн хосгүй мэт эл өдөр цав цагаан даашинзтай, хайрттайгаа хамт хөтлөлцөн амьдралын эрээн бараан, сайхан үйл бүхнийг хамтдаа туулахын төлөө бие биендээ тангараг өргөх нь хосуудын аз жаргалын эхлэл.

    Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлд гол дүрээр шилэгдэх болсон Б.Мишээл “Орчлон” сургуулийг дүүргэсэн бөгөөд энэ жил СУИС-ийг амжилттай төгсөж өдгөө жүжигчний мэргэжлээр амжилттай ажиллаж, өөрийн карьераа ахиулж яваа залуу бүсгүй. Харин сүйт залууг М.Цэнгүүн гэдэг бөгөөд эх орондоо боловсрол эзэмшин хувиараа бизнес эрхэлж буй. Бид залуу хосуудын хуримын нандин агшныг гэрэл зургийн хальснаа буулгалаа. Намрын найртай сайхан өдөр ийн нэгэн шинэ өрх айл Монгол улсад нэмэгдлээ. Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсэн ерөөе.
  • Жүдочид ”Их дуулга”-ыг зорилоо
    2015 оны 10 сарын 15
    Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох ”Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна.

    Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм.
  • Морин хуурын чуулгын тоглолт болно
    2015 оны 10 сарын 15
    Улсын Филармони 44 дэх үзвэрийн жилийн нээлтийнхээ хүрээнд Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс үзэгч түмэндээ толилуулах “Сонгодог хөгжим” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төслийн хүрээнд нийт 6 тоглолт тоглогдохоос 10 - р сарын 15 буюу өнөөдөр орой 19.00 цагт Филармонийн тайзнаа Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог хөгжмийн концерт тоглогдох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Г. Свиридовын “Тройка”, “Романс” В.А.Моцартын “Серенада” Д. Шостаковичийн “Романс” А. И. Хачатурян “Сэлэмт бүжиг” М. К. Огинскийн “Полонез” зэрэг алдарт бүтээлүүдийг Морин хуурын чуулгын нийт уран бүтээлчид болон морин хуурч Х. Батзаяа, Б. Уянга, Р. Амарбаяр эвэр бүрээч С. Одсүрэн, төгөлдөр хуурч Э. Намуун, ятга хөгжимчин О. Мөнхтогтох зэрэг гоцлол хөгжимчид Удирдаач Түвшинсайхны удирдлага дор хөгжимдөж дэлхийн суут бүтээлүүдээр та бүхний сонорыг мялаах болно.
  • Г.Ариунбаатар шинэ жилийн үеэр бие даасан тоглолтоо хийнэ
    2015 оны 10 сарын 15
    Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар
  • Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ болж байна
    2015 оны 10 сарын 14
    Хүндийн өргөлтийн спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Дархан, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос “Самбуусан”, Багануур, “Монголжонш”, “Есүүдбатууд”, “Сувинер Хаус” клубүүдийн нийт 10 байгууллагын 85 тамирчин өрсөлдөж байна.

    Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /X.13/ эмэгтэй 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, эрэгтэй 48 кг, 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

    Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ А.Бум-Аюуш өсвөр үе 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
  • “Хүүхдийн найрал дууны хоёрдугаар шатны шалгаруулалт 16-нд болно
    2015 оны 10 сарын 14
    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох,
  • ”Нүүдэлчин монгол” үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2015 оны 10 сарын 14
    Монголд гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзий бие даасан ”Нүүдэлчин монгол” гэрэл үзэсгэлэн гийн нээлтээ өнөөдөр ”Blue Moon” арт галерейд хийх гэж байна. Тус үзэсгэлэн 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Гэрэл зурагт дуртай хэн бүхнийг урьж байна.
  • Зууны манлай дуучин энэ жилийг завгүй өнгөрөөх нь ээ...
    2015 оны 10 сарын 14
    Зууны манлай дуучин энэ жилийг завгүй өнгөрөөх нь ээ...
    Дуучин Б.Сарантуяа өсвөр насандаа их урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагт дуулан олны танил болсон. 15 настайгаасаа дуулж эхэлсэн охин урлагаасаа урвалгүй дуулж явсаар 30 жилийг үджээ. 30 жил ганцаараа тайзыг эзэгнэн, уйдамхай олон нийтийн харцыг “барьж” хайртай дуучин хэвээр үлдэнэ гэдэг амаргүй. Орчин үед оддын нас богинохон болсон. Харин Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 30 жил тайзан дээр “босоо” хэвээрээ үлдэж, өөрийн гэсэн үнэнч үзэгч, фэнүүдтэй, байр сууриа хадгалж, нөлөө ноёрхлоо тогтоосон рок попын хатан хаан. З0 жил тасралтгүй дуулж, зууны манлай дуучин, рок попын хатан хаан, поп хатагтай гэж хүндлэгддэг МУГЖ Б.Сарантуяа дуучны карьерээ эхлүүлж, дуучин болсон тэгш 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрөөх сурагтай.
    Өнгөрсөн хавар 4 сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийж, Монгол бөхийн өргөөг нэг өдөр доргиосон. Тэр үеэр дуучдын хоолойн царааг сорьдог сайн бүтээл “Аав ээж хоёр минь” дууг дуулан үзэгчдийг “нурааж”, хоолой нь хүчтэй, гайхамшигтай хэвээр байгааг баталсан билээ. Зун, 6 дугаар сарын 19-нд “Хөх тэнгэр” хамтлагийнхаа 25 жилийн ойн тоглолтонд оролцсон. Н.Ганхуяг “Хөх тэнгэр” хамтлагт шилдгүүд багтсан гэж онцолсон. Харин шилдгүүд дунд поп хатагтай Б.Сарантуяа шигтгээ нь байж чадлаа гэж фэнүүд нь бахархаж байсан юм.
    МУГЖ Б.Сарантуяа 2016 онд дуучин Б.Сарантуяагийн урлагийн ертөнцөд орж, дуулж эхэлсний 30 жилийн ой тохионо. Энэ ойдоо зориулж МУГЖ Б.Сарантуяа ирэх жилийн 4 сарын 20 хүртэл олон ажил хийхээр төлөвлөжээ. Шинэ цомог, шинэ тоглолтууд, хувийн амьдрал, уран бүтээлийн амжилт, амьдралын түүхээ харуулах шинэ ном гаргахаар төлөвлөжээ.
    Урлагт зүтгэсэн 30 жилийн ойдоо зориулсан эхний ажил болох “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт нь мөнхийн хит гэж болох Л.Энх-Амгалангийн үг, Л.Балхжавын ая “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, С.Цогтсайханы үг, н.Цогдэлгэрийн ая “Хавар”, Р.Эмүжингийн үг, Б.Шаравын ая “Хатан хаан”, Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”, гитарчин Өөжгий үг, аяыг нь зохиосон “Зүүдний учрал”, Ү.Хүрэлбаатарын үг, Л.Балхжавын ая “Зоргоороо амраг”, “Содура” киног “амьдруулсан” тус киноны дуу болох “Содура” дуу оржээ. “Содура” киноны дууны үгийг П.Одгэрэл бичиж, аяыг Л.Балхжав бичсэн.Тэрчлэн рок попын алдартай хоёр ах дүү Б.Ангирмаа, Б.Долгион хоёр үг, аяыг нь бүтээсэн “Сэхүүн салхи” дуу, мөн Тангадын Галсан гуайн үг, Б.Шарав гуайн аяыг нь бичсэн “Аав ээж хоёр минь” дуу багтжээ. Дуучдын хоолойн царааг шалгадаг “Аав ээж хоёр минь” дууг дуучин Сараагийн дуулснаар олж дуулах гэж эрэл сурал болоод байсан хүмүүс энэ цомгийг авч байна. Тэрчлэн анх Н.Ганхуягтай дуулж, дараа нь 22 жилийн тэртээ дуучин Брайн Адамстай хамтран дуулсан “Чи алзахгүй” дуугаа шинэчлэн шавь Л.Насанбуянтайгаа хамт дуулжээ. Энэ дуу нь мөн “Сэхүүн салхи” цомогт багтжээ. Энэ дуу нь ах дүү Б.Долгион, Б.Ангирмаа нар үг аяыг нь бичсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ байх. Будаг нь ханхалсан цоо шинэ “Сэхүүн салхи” цомгийнхоо баярыг есдүгээр сарын 18-нд “VLVT” клубт тэмдэглэж, их хотын залуусыг нэг өдөр ая дуугаараа мялаах нь.
    Дуучин Б.Сарантуяаг шинэ жилийн дууны хатан хаан гэлцдэг “Шинэ жилийн шөнө”, “Цагаан шөнө” дуугүйгээр шинэ жилийг төсөөлөхөө больсон. Тийм болохоор 10 шахам жилийн өмнө шинэ жилийн дууны цомог гаргаж байсан Сараа энэ шинэ жилээр тоглолт хийхээр болжээ.
  • Пауэрлифтингийн тамирчид ретингээрээ VI байрт оржээ
    2015 оны 10 сарын 13
    Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-д манай тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ.
  • Гурван улсын уран уншлагын наадам болж байна
    2015 оны 10 сарын 13
    Гурван улсын уран уншлагын наадам болж байна

    ОХУ-ын Соёлын яам, Кемерово хотын урлагийн их сургууль, Польшийн Варминьско- Мазур хотын Дорнод словян судлалын дээд сургууль, Монголын СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхим хамтран “Онгодын дууддага” сэдэвт гурван улсын уран уншлагын уралдаан зохион байгуулж байна. Сонгодог бүтээлээр дамжуулж олон улсын соёл, ахуй, сэтгэлгээг танин мэдэж, амьдрал уран бүтээлдээ бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болон төлөвшихөд нь туслах зорилгоор жүжигчний ангийн оюутнуудын дунд дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлүүдээс уран унших наадмыш зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр шатанд цахим сүлжээгээр бүтээлүүдээ илгээх бол тэнцсэн уран бүтээлчид ОХУ-д өрсөлдөх юм. Ийн Монголоос 30 орчим оюутан А.С.Пушкин, САЕсенин, Некрасов тэргүүтэй Оросын яруу найрагчийн бүтээлээр оролцож, Монголын СУИС-ийн багш нар шүүснээс 13-ыг нь хоёрдугаар шатанд тэнцүүлжээ.

  • “Breeders cup 2015” дэлхийн аваргад монгол морь уралдана
    2015 оны 10 сарын 13
    ”Mongolian Saturday” анх удаа дэлхийн аваргад уралдана

    Америкийн Кентакки мужийн Лэксинтон хотод энэ сарын 30, 31-нд морин уралдааны “Breeders cup 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. 1984 онд гараагаа эхэлсэн “Breeders cup” тэмцээнд зөвхөн урьдчилсан шатны уралдаанаас шалгарсан морьд оролцох эрхээ авдаг. Тэгвэл Монгол Улсын алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, тод манлаи уяач “Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian Saturday” морь анх удаа “Breeders сир”-т оролцох эрхээ авч дэлхийн хэмжээнд уралдах болсон нь Монголын морин спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. “Mon¬golian Saturday” нь энэ тэмцээний зүлэгний спринт төрөлд уралдах юм. Алдарт “Keenland’’-ын дуудлага худалдаанаас “Mongolian Sat¬urday”^ дааган насанд нь тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж авч байжээ. Энэ хурдан хүлгийн хувьд 2015 онд томоохон долоон тэмцээнд уралдахдаа хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн. Мөн хоёр удаа гурвалсан амжилтаар “Breeders cup” тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

  • ”Чонон сүлд” Оскарт нэр дэвшихээргүй болжээ
    2015 оны 10 сарын 13
    Хятадын “China Film News” сонинд Хятадаас гадаад хэл дээрх бүтээлийн Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон тухай мэдээлжээ.
247 248 249 250 251 252 253
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    10 цаг 30 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    10 цаг 57 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    11 цаг 46 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    12 цаг 16 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    13 цаг 5 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    13 цаг 54 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    14 цаг 1 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    14 цаг 36 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    14 цаг 42 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    15 цаг 26 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    15 цаг 42 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    15 цаг 47 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    16 цаг 0 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    16 цаг 53 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    17 цаг 11 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    Уржигдар 21 цаг 58 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    Уржигдар 19 цаг 49 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    Уржигдар 19 цаг 42 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    Уржигдар 19 цаг 33 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    Уржигдар 19 цаг 07 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК