Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Б.Маралмэнд охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин Б.Маралмэнд энэ оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлж гурван сая дахь иргэний чацуутан болсон билээ.
Тиймээс Д.Батхүүгийн гэр бүлийг өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан, байрны түлхүүрийг өргөн барьсан байна.
Б.Энхжин