Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг ирэх долоо хоногоос бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргажээ. Энэ жил 26 мянган хүүхэд элсэх урьдчилсан судалгаа байгаа аж. 2009 онд төрсөн, оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сургуульд бүртгэх юм байна.
Д.Дуулим