“Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлаар 2.5 жил ажиллахдаа дампуурлын ирмэгт тулсан компанийг хөл дээр нь босгож, нүүрсний үнэ унасан ч экспортыг гурав дахин нэмэгдүүлж чадсан мөн АН ялж үзээгүй Дорноговь, Говьсүмбэрт анх удаа Ардчилалын цэнхэр тугийг мандуулсан гавъяатай Я.Батсуурийг намынхан нь хамгаалахаар шийджээ.
АН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаанаараа Я.Батсуурийн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарт явуулсан захидлын талаар хэлэлцсэн байна. Тус бүлгийн гишүүд уг асуудлаар нилээн удаан ярилцаж бүр маргалдсан гэх мэдээлэл ч байгаа юм. Я.Батсуурь нөхөддөө хандан бичсэн захидалдаа батлан даалтад гарахад тусална уу гэжээ. Тэрээр яллагдагчаар татагдаад 50 хонох хугацаандаа АТГ, Прокурор, шүүх байгууллагад таван удаа хандсан боловч тухай бүр татгалзсан хариу авсан учраас ийнхүү намынхандаа ханджээ.
Энэ хугацаанд түүнээс ганц ч удаа тайлбар аваагүй байна. Цаашлаад түүний бие муудаж хүнд байдалтай байгаа юм.
Я.Батсуурийн бичсэн захидал.
АН-ын гишүүд уг асуудлаар удирдлагуудаасаа асууж ‘‘Яагаад мөнгө идсэн хэрэг нь татварын асуудал руу шилжиж, юу ч асууж тодруулахгүй хэрнээ шоронд хориод байгаа юм. Нэг ч удаа тайлбар аваагүй гэнэ лээ. Ер нь Я.Батсуурь гэлтгүй ажил хийж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хорьж тамладаг асуудал хэрээс хэтэрлээ. Я.Батсуурь бол яавч мөнгө, төгрөг идэж уух хүн биш. Л.Гансүхийг хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулж байхад бид дүлий юм шиг л байх уу" гэх уурласан байна. Ингээд гурван хүн томилж Я.Батсуурийг эргэж, өмгөөлөгчтэй нь уулзаж асуудал ямар байгааг асууж тодруулахаар болсон аж.
Т.Сар
Сэтгэгдэл (12)