Индонез Австрали улсын хоёр иргэнийг хар тамхи наймаалсан хэрэгт буруутган буудан цаазалжээ. Австралийн засгийн газар иргэддээ өршөөл үзүүлэх хүсэлтийг хэдэнтээ тавьж, цаазын ялыг нь бүх насаар нь хорих ялаар сольж өгөхийг хүссээр байсан билээ. Тэднийг бүх насаар нь хорьсон тохиолдолд Австрали хоёр хоригдолтой холбоотой бүхий л зардлыг өөрийн талаас хариуцахаа мэдэгдээд байсан. Гэвч Индонезийн засгийн газар хариу өгөлгүй байсаар ийнхүү цаазын ялыг гүйцэтгэжээ. Индонезийн энэ үйлдэлийг Австрали улс эрс буруушааж, өөрийн элчин сайдын яамаа татах хүртэл эсэргүүцлийн арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Өөр улсын иргэнийг дипломат ёсноос гадуур цаазлан хөнөөсөн үйл явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч бас шүүмжилжээ. Гэлээ ч Индонезийн засгийн газрын байр суурь ганхашгүй байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн өөрийн хууль дүрэм үйлчилнэ гэдгийг хатуу анхааруулсаар байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)