зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдарт мичин жил айсуй

2015-6-25
0
ЖИРГЭХ

        Энэ жил бид 2.747 тэрбум төгрөгөөр наадна. Тав хоног үгүй ээ, нэгмөсөн долоо хоног амрая гээд л энэ тухай Засгийн газар хуралдаж байна. Мөн наадамдах мөнгөө нэмэх үү, үгүй юу гэдгээр ч Засгийн газар хуралдах юм байх. Ер нь яажшуухан наадмаа хийх вэ гэдгээр Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөжээ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар ч ингэж наадна, тэгж наргина гээд яриад эхэлчихсэн байна. Улаанбаатарын дарга би яаж дутахав гэсэн шиг энэ наадмыг зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ оролцоно гээд энд тэндгүй шороо манаруулж эхэллээ шүү дээ. Мөн тэрбээр урьд байгаагүй сайхан шоу талбай дээрээ хийнэ гэдгээ орой болгон зурагтаар зарлаж байна. Ерөнхийдөө манайхан наадмын тухай л өдөр өнжихгүй шаагилдаж, харин маргаашаас нь намар эхэлдэг гэдгийг таг мартав бололтой.

 

  Ингэхэд амны билгээс ашдын билэг гэсэн нэг үг бий. Надад огт таалагддаггүй юм. Хүсээгүй юмнаасаа урьдчилан сэргийлэхийн оронд хэн нэгэн бурхан харж үзэх байлгүйдээ гэсэн хүсэл мөрөөдлийн нь хүлээлт, өөрийгөө тайвшруулсан арга. Залхуу зангийн нь нэг илрэл л дээ.

 

Ингэхэд энэ өвөл зуд нүүрлэх магадлалтай гэвэл намайг багалзуурдаж алахаас наагуур юм болно шүү дээ, манайхан. Муу амлалаа гээд л. Ингээд миний хэлснээр боллоо гэхэд гол буруутан нь баараггүй би болно. Хангай дэлхий огт биш.

 

Тэгвэл энэ зуны одоогийн өнгө төрхийг цаг хугацааны нь орон зайд тавиад үзэхээр ирэх жил хатуухан өвөл айлчилж,  тэртээ 60 жилийн өмнөх мичин жилийн зуд давтагдах магадлал тун өндөр байгааг дуулгая.

 

Монголчууд он тооллоо зүгээр ч нэг жарнаар нь хуваагаагүй байлгүй дээ. Нөгөө талаас өдгөө л гэхэд нар буцаж, хөх ногооны сөл хөл рүүгээ орйтох цаг ирчихээд байхад хангай нутаг бараг бүхэлдээ хагд өвсөнд дарагдчихаад сууж байна. Гол горхи дагасан зурвасхан газар, сум аймгийн төвийн зарим байшингийн дээвэр, ой модноос өөр ногоон өнгө үзэгдэхгүй байна шүү, цаана чинь. Энэ зуны ой хачин өтгөн ногоон харагдаад байсан чинь цаад суурь нь хувхай цагаан болохоор тэгдэг лүд байна л даа.

 

Харын зуд дамжсан мал хаврын харшаанаасаа гарч чадаагүй учраас ний нуугүй хэлэхэд ясан дээр тохсон арьс л дөнгөн данган хөдөлж байна. Ялангуяа үхэр. Өвсийг хэлээрээ ороож тасдан идэх хувь заяатай төрсөн хөөрхий тэдэнд үнэхээр хүнд байгаа бололтой. Малчид ч ялгаа алга. Яана даа хэмээн толгой сэгсэрч гаслаад л. Хөвсгөл, Булганыхан хүртэл аргаа барсан шинжтэй байна билээ. Уг нь зуд турхан хэмээх үгийг бараг мартаж, ой санамжаасаа хассан нутгийнхан шүү дээ. Ер нь чих тавибал ихэнх нутаг гантай байгаа бололтой.

 

 Тэгвэл он тооллын дарааллаар мичин жил (Зарим нь бич ч гэдэг) айсуй гэдгийг дуулгая. Аюулт гэсэн ч яахав. Намайг муу амаллаа л гэнэ биз. Гэхдээ л монголчуудын зүрхэнд орсон зуд бол 1944-1945 оныг дамнасан мичин жилийн зуд юм. Дэргэд нь манжийн дарлал юу ч биш байсан гээд бодохгүй юу. Энэ зуднаар малаа барсан эмгэн махчин болж, хүний бараа хараад зээрнээс хурдтайгаар хөөдөг байсан тухай яриа домог бус бодит түүх. Ер нь монголчууд жинхэнэ модоо барьсан гэдэг юм. Түүний дараачийн зудууд гайгүй байсан. Алаг цоог хэлбэрээр, энд тэнд болсон учир отор нүүдэл хийх зэргээр аргалчихдаг байв. Бас хэрэг бишдэх төлөвтэйг зун нь мэдчихдэг ухаант өвгөд олон байсан болохоор бэлтгэл ч сайн хийдэг байжээ.

 

Одоохондоо бид налайж байна аа, налайж байна. Халуунд хургасан хоньд шиг тун тайван хэвтэцгээж байна. Ялангуяа манай дарга нар. Хаашаа хэрхэн амрах, яаж наадамдах тухайгаа ам уралдуулаад л сууцгааж буй. Тэгээд ч малыг нь хувьчлаад өгчихсөн юм чинь, өөрийнхөө өмчийн төлөө санаа тавина уу, байна уу, бидэнд ямар падлий байна гэсэн маягаар хандаж буй. Магадгүй малчид модоо бариадахвал ирэх сонгуулиар атга гурил, чимх давсаар санал худалдаад авахад амар гээд алгаа үрчиж суухыг ч үгүйсгэхгүй байна. Гамшиг далимдуулна гэдэг чинь улстөрчдийн гайхамшигтай аргын нэг шүү дээ.

 

Ингэхэд эдүгээ юу тодорхой вэ гэвэл, энэ зунжин намаржингаа айраг, архи, найр, наадам эргүүлэх нь дэндүү тодорхой. Уламжлал нь тийм юм. Гэхдээ цагийн бадлыг эрхбиш анзаарсан хөдөөгийнхөн дэмий л уул овоо болгоноо тахиад, горьдлого тээж, түгшсэн харцаар дээшээ тэнгэр ширтэж сууна. Тиймээс төр, засгийн төлөөллүүд, шат шатны засаг дарга нар минь мичин жил айсуй шүү, бэлтгэл юугаа базаагаарай гэсэн үгийг малчид, иргэддээ оройтоогүй дээр нь хэлж өгөөч гэж гуйя. Алийн болгон бид ниргэсэн хойно нь хашгирах ёстой гэж.

 

Ингэхэд мичин жилийн зуднаас бэлтгэлтэй бол айх юм юу байх вэ дээ, золиг. Төр засаг нь наадамд гээд хоёр, гурван тэрбумаар мөнгө өгч чадаж байгаа юм чинь зуд болбол 20, 30 тэрбумаар нь өвс тэжээл гадаад дотоодоос худалдаж аваад өгчих байлгүй дээ. Эсвэл хуучных шигээ хэдэн жил хадгалсан нь бүү мэд хивэг, овьёосоо мөнгө төгрөгөөр үнэлж, нөгөөдүүлээс нь малчид гапий улаан мөнгөгүйн харгайгаар ганц ч шуудайг худалдан авах чадваргүй болчихдог эмгэнэлт жүжгээ давтах юм болов уу. Үнэнийг хэлэхэд энэ жүжиг нэг талаас төр хуулийнхаа дагуу малынхаа төлөө санаа тавьж байгаа дүр үзүүлээд, нөгөө талаас нь мөнгөгүй малчинд цонхны цаанаас чихэр харуулан хүүхэд хуурч байгаатай адилхан дүр төрх харагдаад байдаг. Инээдэмт, бас эмгэнэлт жүжиг гэж үүнээс өөр юу байх вэ дээ.

 

Тэгэхээр одоохондоо байгаль дэлхий хураа хайрлаж, тэнгэр хангай биднийг ивээгээсэй хэмээн тэнгэр бурхандаа хүн бүр залбирья. Мөн ерөөлөөр болж, ногоо цагаа сайхан дэлгэрвэл өвөлдөө бэлтгээрэй гэж хөдөөгийнхөндөө дарга нар минь хэлж өгөөч. Мөн ийм хэдэн зөвлөгөө өгч хайрлаач дээ хэмээн гуйя.

 

Хөмүүл таана, ер нь ногоон юм болгоныг түү. Түүнийгээ хэрчиж, жижиглээд аарцны  шар устай багсарч, зоодой хий. Түүнийгээ хадгал.  Цайны шаарыг нүдэж нунтаглаад, хоолны шөлний тос, адууны хомоол, хонины хорголтой зуурч хатаан нөөцөл.  Шөл цайныхаа үлдэгдэлийг тусгай саванд хураа. Өвөл нь хөлдөөгөөд хадгал. Хашаа хороогоо дотно гаднагүй малынхаа баасаар шав. Аргал хөрзөнгөө аль болохоор их нөөцөл. Түлээ түлшээ базаа. Зуд давсан бусдын туршлагаас судал. Суралц.  Энэ үгийг л төр, засгийн дарга нар амнаасаа айрагныхаа хажуугаар унагаасай билээ. Эс тэгвээс хунгарласан цас ханын толгойтой чацуурч, хар бараан газар харагдахгүй болоод ирэх үед мянган сайхан үг хэлээд ч нэмэргүй болно. Үхрийн нь эвэр дөнгөж цухуйх их цаснаар үхсэн малаараа хашаа барьсан гэрийн эзэд олс, дээсэндээ хүрдэг явдал олширдогийг бас заавал анхаараарай. Бид чинь хүний төлөө нийгэм байгуулж буй гэсэн биз дээ.

 

Улаанбаатарт л гэхэд гудамж талбай хашаа хорооныхоо өвсийг хадаад, энд тэнд аваачиж өгөөрэй гэвэл үгийг тань дагах нөхдүүд нэлээд гарах байх шүү. Яагаад гэхээр аав ээж, ах дүүсийн аль нэг нь хөдөө амьдардаггүй хүн хотод ховор.  Хотын бид чинь хараад байхад хадсан өвсөө ихэвчлэн шатаачихдаг шүү дээ.

 

Ингэхэд хөдөөгийн найр наадам овоо тахилгаасаа эхлэн ид оволзож байна. Үүний нь төлөө тэднийгээ буруутгах ч юм алга. Бороо хур л тэнгэрээс гуйж байгаа юм шүү дээ, зайлуул. Харин наадмын дараа хот хөдөөгүй амралт зугаалга, найр цэнгэлийн хөлгүй их аян хөврөх болно. Алс гадаад далайгаас авхуулаад ойрын гол нуурын зүг аялагчдын цуваа хөвөрнө. Ургийн баяр, багийн ой, хөшөөний нээлт, ангийнхний уулзалт гээд л намар хүртэл үргэлжлэх наргианы жагсаалт урт даа, урт. Гэтэл мичин жил айсуй байдаг. Аюулт гэх нь хаашаа юм, алдарт гэвэл хүмүүс арай ч муу амлалаа гэхгүй болов уу.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ccvv (103.229.123.135)
    Kovol
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • fff (103.229.123.135)
    Yardage hoshnpg ve
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • irgen (89.24.97.67)
    Unen l bichsen bna.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • TN (31.15.50.130)
    Mash zöb bichjee.Eneg nair naadam,oin bayar bas yu yu bilee.Enenese zalxaj,ichdeggui yum bx da gj
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.178)
    Ymr anxaaruushtai seremjluulsen zuv msg bnaa.xashir xun gej xashirsan xun gdg amtai ug bii.xot xuduugui xashir bodoltoi beltgeltei bjeej uvliig DAVJ garya mini uxaantai mongoliin arduudaa.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • малчин (203.169.49.32)
    Ган болсон жилийн өвөл нь зуд болдог зүй тогтол байдаг. Байгаль цаг уур гэдэг чинь балансаа барьж байхын тулд зун нь бороо ихтэй бол өвөл нь цас багатай. Өвөл нь хүтэн бол зун нь халуун болох гэх мэт. Тэгээд ч дандаа хуурай жилүүд байдаггүй, өөрийн цикль гэдэг гэдэг хуулийн дагуу хувьсан, давтагдаж байдагийг бүгд анзаарсан байх.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.230.238)
    ЭНЭ маш зөв бичсэн байна ...ззнийг идамжиж дарга нар ажиллах хэрэгтэй ...олон баяраа болих хэрэгтэй байна
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.44.101)
    Yamar sur bichdeg gar ve, engiineer hund hureheer buch l dee, iluu dutuu ugnuud chin ulam chamaig t1 haragduulaad bn
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.238)
    Jul isaaduuulea
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    үгүй тэгээд малаа махлаад зар л даа. ганц зудны баян малчид хотод мах хил нь бараг 10 ам.дол бхад юугаа дарж хэвтээд, харамлаад бдгийг огт ойлгохгүй юм. Бид зүгээр авна, махаар тусла гээд сууддаггүй л биз дээ
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    10 цаг 41 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    14 цаг 26 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 42 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    14 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    15 цаг 1 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    15 цаг 18 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    15 цаг 20 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК