МАХН-ын дарга Н.Энхбаярын хилээр гарах эрхийг нь хассан талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг сэжигтнээр тооцон шалгаж буйтай холбоотойгоор Нийслэлийн прокуророос хяналт тавьж байгаа юм.
Н.Энхбаярыг АТГ-аас МАХН-ын байрыг авахдаа гадаадын иргэнийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан зүйл ангиар буруутган шалгаж байсан юм. Харин ямар шалтгаанаар хил гарах эрхийг нь хязгаарласан тухай өөрт нь мэдэгдээгүйг тэрбээр хэвлэлийнхэнд ярьсан. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Б.Хуягтай холбоотойгоор түүний хилээр гарахыг нь хориглосон гэнэ. Тодруулбал, Б.Хуягийг гадаадад байхад нь баривчилсан учраас Монголд авчиртал Н.Энхбаярын хилээр гарах эрхийг нь хязгаарласан гэсэн мэдээлэл байна.
Сонгуулийн өмнөхөн АТГ-аас Н.Энхбаярыг саатуулсныхаа дараа түүний хэрэгт холбогдуулж Н.Энхтуяа болон БСШУ-ы дэд сайд Б.Тулгын ах Б.Хуягийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл (29)