зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав: Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр болгохоор л хэрүүл нь үлдээд байна шүү дээ

2015-10-27
0
ЖИРГЭХ

        Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлав. Тус хурлын гол сэдэв нь Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэргэд ажиллаж буй шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэргийн дэргэд аваачих талаар байлаа.

 

Хилийн шалган нэвтрүүлэх алба нь өмнө нь Хилийн цэргийн дэргэд ажиллаж байжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа тус албыг Хил хамгаалах байгууллагаас салгаж Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газрын дэргэд аваачсан байна. Түүнээс хойш нэг жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд уг салбарын ажил урагшлахаа больсон. Тиймээс буцааж Хилийн цэргийн харъяанд нь аваачих зайлшгүй шаардлагатай байна хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.

Тэрбээр энэ талаар ярихдаа “Хилийн шалганы албыг буцаан Хилийн цэрэг рүү нь шилжүүлэхгүй бол болохгүй байна. Үүний хажуугаар Хилийн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Энэ хуулийг өргөн барьж хэлэлцүүлсэн. УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гээд байнгын хороонд шилжүүлсэн байгаа. “Нэг жилийн өмнө хийсэн зүйлийг өөрчиллөө, бодлого өөрчиллөө” гэж ярьж байна. Дутуу бодож хийсэн байна. Тиймээс засах хэрэгтэй. Хоёулаа миний эрхлэх хүрээний агентлаг. Сайдын зүгээс харахад ялгаагүй. Хэн нэгэнтэй булаацалдаад байгаа зүйлгүй” гэв.

 

Уг албыг буцаан Хил хамгаалах ерөнхий газрын дэргэд аваачах шалтгааныг Д.Дорлигжав сайд тайлбарлахдаа “Хилийн шалган, нэвтрүүлэх албыг хилээр гарч, орж байгаа хүмүүсийг шалгаж, тамга дардаг газар л гэж хүмүүс өнгөцхөн ойлгодог. Тиймээс Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газрын дэргэд байж байг гэдэг. Бүр зарим нь “Хил рүү ороод ирэхээр цэрэг хувцастай хүмүүс зогсож байхад муухай харагдаж байна” гэх мэтээр хачин зүйл ярьдаг. Гэтэл Хилийн шалганы хяналт нь зөвхөн хүмүүсийн паспортыг шалгаж тамга дарахаас гадна орж, гарч буй тээврийн хэрэгсэл, унаа, мал, бараа таваар гэх мэт бүх зүйлд үзлэг хийх ёстой байдаг юм. Нүүрсний вагонд нуусан элдэв барааг хилийн шалганы алба л хийнэ. Гаалийн байгууллага нь ажиллаж байхад хилийн цэргээр яах юм гэж хүмүүс андуурдаг. Гаалийн байгууллага вагон дахь ачааг шалгаад татвар тавьдаг. Хэрвээ гэрээнд тусгагдаагүй бараа байвал хурааж авдаг. Түүнээс биш үзлэг шинжилгээ хийдэггүй. Тэгэхээр хилийн хяналт бол хил хамгаалалтын нэг хэсэг.  Цаашлаад Орос, Хятадтай холбогддог хил дээр зөрчил гарвал тухайн орны Хил хамгаалах байгууллагатай уулзаж учрыг нь олдог. Одоо шалган нэвтрүүлэх алба нь ИХШХЕГ-ын дэргэд байгаа учраас нөгөө Орос, Хятад хоёр улсынхаа хилийн албадтай ярилцаж чадахгүй байгаа. Хил хамгаалахын үйл ажиллагааг хоёр өөр байгууллагад өгчихөж байна. Энэ байгууллага паспорт дээр тэмдэг дарахаас өөр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Одоогийн байдлаар тус албаны хорь гаруй хүн жирэмсний амралтаа авчихсан. Тэгээд оронд нь түр хүн авч болдоггүй. Ингээд ажилчид ээлжгүй ажиллаж байна. Харин хилийн цэргийн дэргэд байвал хилийн хороо нь өөрөө зохицуулаад ажиллачихна. Хамгийн гол нь амьдрал дээр бэрхшээл учраад байна. Хилээр гарч буй техник, хэрэгслийг шалгахгүй байна. Хар тамхи,  хууль бус бараа нэвтэрч байгаа нь шалгалтыг сайн хийж чадахгүйтэй холбоотой. Тэгэхээр үүнийгээ буцаагаад Хилийн цэрэг рүү авахаас өөр аргагүй. Амьдрал үүнийг шаардаж байна. Улсын хилийн халдашгүй байдалд ноцтой хохирол учруулаад байгаа юм. Тийм байхад хариуцсан сайд нь нүдээ аниад яваад байж болохгүй. Тэнд зөрчил их гарч байна. Ажил ч урагшлахгүй байна” гэлээ.

 

Мөн хилийн бүсэд бизнес эрхлэх, ашигт малтмал эрэн хайх, ашиглах, барилга барих зөвшөөрлийг хилийн цэргээс авах бус зөвхөн бүртгүүлдэг систем рүү оруулдаг болгохоор ажиллаж байгаа аж. Цаашлаад хилийн хамгаалалтын зурвасыг 50 км, хяналтын зурвасыг 10 км болгож тус, тус багасгах шаардлагатай гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлж байна. Өмнө нь тус зай 100, 20 км байжээ. Аль ч улс орон өөрийнхөө хилийн орчимд барилгаа барьдаг, ажил үйлчилгээгээ явуулдаг. Тэгэж байж тухайн улсын бизнес нь өргөждөг. Тиймээс энэ жишиг рүү ойртох хэрэгтэй гэж салбар хариуцсан сайд нь үзэж байгаа юм байна.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

- Сайд асан Х.Тэмүүжин Хилийн шалган нэвтрүүлэх албыг ИХШХЕГ-руу шилжүүлэхдээ “Олон улсын жишиг ийм байдаг. Ингэхгүй бол болохгүй” гэж  хэлж байсан. Манай хоёр хөршөөс эхлээд бусад улсад тус алба нь хил хамгаалах байгууллага, иргэний харъяатын газар хоёрынхоо алинд нь хамааралтай байдаг юм бэ?


- Ингээд л Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр болгохоороо хэрүүл нь үлдээд байгаа юм. Улс орон бүр өөр. Хилийн цагдаа болгоно гээд байгаа. Тэгэж болно. Дотоод яаман дотроо хилийн цагдаа, иргэний харъяатын газар нь хоёулаа байж байдаг.  Манай улсын хувьд хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгээ хил хамгаалах олон улсын гэрээ байгуулчихсан. Тэр гэрээндээ төлөөлөн харилцах байгууллагаа Хилийн цэргээ гээд томъёолчихсон. Хоёрдугаарт, ИХШХГ-т энэ албыг бүрэн хариуцуулах гээд байгаа бол хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, хүн мал бүх зүйлд үзлэг нэгжлэг хийдэг хүчтэй байх ёстой. Тэгэхээр ийм шаардлага байхгүй. Хилийн цэргийнхэн энэ ажлыг хийгээд ирсэн. Алдааны хувьд засч болно. Цэрэг хувцастай хүмүүсээс айх хэрэггүй. Тэр хүмүүст энгийн хувцастай ажиллах журам гаргаад өгвөл асуудал байхгүй, ажиллачихна. Олон улсын жишиг дагна гэвэл хилийн цэргээ хилийн цагдаа болгоод хийвэл өөр хэрэг.


- Нийт хэдэн ажилтан буцаж Хилийн цэрэг рүү орохоор байна вэ?


- 300 гаруй хүн ирсэн. Тэр хүмүүс буцаад очно.

 

ЖИЧ: Хилийн боомтын шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэргээс салгаж, Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газар шилжүүлэх ажлыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Хууль зүйн шинэчлэлийн ажлын хүрээнд хийсэн. Харин өнөөдөр Д.Дорлигжав сайд уг албыг буцаан байранд нь аваачих гэж байна. Х.Тэмүүжингийн  Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн бүх ажлыг нь Д.Дорлигжав гарч ирээд баллуурдаж байна гэх хэрүүл, тэмцэл ид эрчээ авч буй энэ үед уг шийдвэр бусдад яаж хүрэхийг мэдэхгүй юм. Ямартай ч уур уцаар нь дэндүү их хүрчихсэн яваа Х.Тэмүүжин гишүүн одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын талаар таагүй ярилцлагуудыг хэвлэлээр хүргээд байгаа билээ. Харин одоо тэрбээр уг асуудалд яаж хариу үйлдэл үзүүлэх бол. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Zochin (104.174.37.112)
    Тэмүүжин муу бацаан Ядарсан Монголын ард түмнийг ямар их бужигнуулаа вэ ? Энэ бүх зардал чирэгдлийг төлүүл !!!!
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (73.211.166.226)
    temuujingiin ah Mongoliin tsagdaad ajlaj baisan odoo Amerikiin chicago hotod mongolchuudiigaa hulhidaj mongo oldog bultger BATDEMBERELIIG avchirch shuuh heregtei. ih l muu hun baidag daa
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • 1 (202.21.118.98)
    хэдүүлэхнээ юм байж хоорондоо ямар их өсөрхөж дайсагналцдаг улс вэ, ёс суртахуун эрх зүйн өндөр боловсрол түвшинтэй улс л үлгэр жишээ үзүүлж эвтэй найртай баймаар юм,ямарч синеркитек зохицол алга даа
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zochin (203.91.112.130)
    2 laal saidiin erhleh hureenii agentlag bolhoor zugeer bizdee er ni bol dorligjav saidiin zuw l duu, amidral deeree uneheer bolohgui heregjihgui bgaa zuiliig l ene hun uurchilj bgaa ternees bish uur zuil aguulaagui bhaldaa, er ni tegeed shalgan nevtruuleh gej yamar gantshan passport uzeed gargadag gazar bish shuu dee, shaardlagati tohioldold mashin bag ntr geed l bugdiin uzej harna shuu dee.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zochin (112.72.13.127)
    Amidral notlood ugluuduu. Dorligjav bish ch hen negen n EH ORNI erh ashgiin tuluu hiih l ystoi bsan harin baga deer n zaslaa daa WOW
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • boldtomor (112.72.11.67)
    yag ene tohioldold dorligjaviin zov gej bodoj bnaa,2 horsh maani hiliin tsereg ni ene ajiliig hiij baihad manaihan bas l tiim baih estoi, helee zajilsan ohiduud shalgan deer suuj baidag ni eroosoo ogt bolohgui haragdaad baidag baisiin ashguidee,saihan hanhaisan hartsuul suuj baih ni surteishtee
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.9.90.39)
    Temuujin mongol ulsiin huchiig sulruulah undesnii ayulgui baidald hohirol uchruulah yum dandaa sedej baih yum aa uhsenii shinechlel....
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (103.9.90.39)
    Manai uls 2-n l ulstai hil zalgaa, nuguu 2 uls ni hiliin tsergeer shalganaa hiilgedeg, tegeheer Temuujin shig erguutej bolohgui ee, yaj ch bodson Dorligjav saidiin zuv, tsergiin huvtsastaigaa baival burch sain....
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    мэдэхгүй ээ алиных ч зөв юм
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • ж (202.179.20.126)
    АН нам амалсан амлалт шинэчлэл бүгд байхгүй будаа ирэх сонгуульд ямар нүүрээрээ сонгогч нартайгаа уулзах гэж байгаа юм бол доо дарга нь хүртэл гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй залуучуудаа цэрэг болгож байгаад бүгдээр нь шороо ухуулна гэж балайраад явдаг яачихсан нам бэ
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.194.114.240)
    ДОРЛИГЖАВАА ЧИНИЙ ШУУД УДИРДЛАГА ДОР БАЙДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЧИНЬ ХЭЭЛ ХАХУУЛИАР ДҮҮРЧИХСЭН. ЦАГДАА, ПРОКУРОР МӨН АДИЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ, АЛБАН ТУШААЛЫН ДАРАМТАНД ӨРТЧИХСӨН БАЙХАД ЧИ БИТГИЙ ОЛОН ЮМ ЯРЬ. МОНГОЛЫН ТӨР ЧАМ МЭТИЙН МӨНГӨНИЙ БООЛ БОЛСОН ӨӨДГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЭЭД АРД ИРГЭД НЬ ЗОВЖ БАЙНА. ХҮНИЙ ЗОВЛОНГООР МӨНГӨ ОЛДОГ ТА НАР ШИГ ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭХ ЦАГ НЬ ИРЭХ БАЙЛГҮЙДЭЭ.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
    • Төрийн дайсан Тэмүүжин
      Дорлигжавын зөв. Тэмүүжин дандаа муу муухай мулгууг сэдэж муйхараар зүтгэж байдаг эргүү төлөг банди шүү дээ. Монгол төрийн дайсан Тэмүүжин сөнөтүгэй
      2015 оны 10 сарын 27
  • иргэн (202.179.11.58)
    Дорлигжав Тэмүүжингээс оюун ухааны хөгжил, хуулийн боловсрол ихээхэн дутуу нь харагддаг. Ажлыг зохион байгуулах хэрэгтэй, шалган дээр хүний тоо зөрсөн зөрчил гарсан нь үнэн бол сүүлийн 1 жил орчим ажилласан Хууль зүйн сайдын ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой юм биш үү.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      sanal neg baina
      2015 оны 10 сарын 27
  • Зочин (202.131.233.187)
    Онол ярьдаг багш байсан хүн яаж амьдрал ойлгох билээ... Хэдэн байгууллагаар тоголоод л дууслаа ш тээ.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Tembuujingiin balag (125.197.107.23)
    Tembuujiingiin baasiig tseverleh gej neleen ajil boloh yum bna daa. Er ni bol tsagdaa, shuuh, hil bugdiig ni samarsan shuudee. Ard tumen heterhii teneg baij, baklavruudad lekts unshdag balai zaluugiin ugiig dagaj huilrahaar ingedeg yum.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.109)
    Yag ynendee Dorligjaviinh zuv. Bid 2 hurshiinhee bytced taaruulahgyi bol ter Temyyjingiin bodlogo geech etgeliin huurluur hiij baigaa zyil shyy deeyum n zygeer l busdiig huulsan, s
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.11.101)
    Яасан яадаргаатай болно л гэнэ болохгүй л гэнэ араншингаа ард түмэнд битгий гаргаач биднийг шилжиж орсон урвагч гэнэ бид одоо хил руугаа орохоор бас хавчигдан гадуурагдахуу Гончигдорж сайдаа амьдрал дээр занал хиисэн сүрдүүлсэн шилжиж ирэхээр болгож өгнөөө гэсэн нөхдүүд байна
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.29.230)
    тэмүүжингийн бодлоггүй хийсэн юм үнхээр сайн үр дагавар авчрахгүй байгаа. гэхдээ л дорлигжав бол олиггүй хүн
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    18 цаг 30 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    22 цаг 14 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    22 цаг 30 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    22 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    22 цаг 49 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    23 цаг 6 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    23 цаг 8 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК