Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа. Хоёр байнгын хорооны хуралдаан өглөө 09.00 цагт товлогдсон ч хуралдсангүй. Тухайлбал Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйгээс хойшиллоо.
Тус байнгын хороо өнөөдөр
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
Бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.