Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХХААҮҮХХ, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид хамтран цагаан будаа савлах үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан хальсалсан цагаан будааг өнгөлөх, савлах үйл ажиллагааг үзүүлэх сургууль хэлбэрээр БГД-ийн 20 хороонд байрлах “Эм жи партнерс” ХХК-ийн Нарны будаа өнгөлж савлах цех дээр 2016 оны 5 дугаар сар 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар хальсалсан цагаан будааг өнгөлөх технологитой танилцсанаас гадна цагаан будааг импортлохоос - хэрэглэгчийн ширээ хүртэлх үе шатанд мөрдөгдөх хууль дүрэм, журам, стандартын талаар дараах мэдээ мэдээлэл өглөө.
Цагаан будааг савлахдаа “Ургамал хамгааллын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль болон бусад холбогдох хууль, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн, химийн, нян судлалын, хүнд металлын аюулгүй үзүүлэлтүүд, “Цагаан будаа”-Техникийн шаардлага MNC ISO 7301-2000, Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага-MNS 5364 - 2011 стандартуудыг мөрдөн ажиллана. Цагаан будаа савлах үйл ажиллагаа эрхлэгчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Холбогдох дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн байна.
- Савлахдаа өөрийн үйл ажиллагаандаа тохирсон зохистой дадал, дотоод хяналтыг мөрдөж ажиллана.
- Савлах үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан ажлын байртай байна.
- Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна.
- Түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулахтай байна.
- Савлах цагаан будаа нь гарал үүсэл тодорхой, зохих зөвшөөрөл авч импортлосон байна.
- Цагаан будаа болон сав баглаа боодол нь итгэмжлэгдсэн лабораторид чанар болон аюулгүй үзүүлэлтүүдээр шинжлүүлж баталгаажсан байна.
- Савласан бүтээгдэхүүнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” 1:2007 стандартад заасан мэдээллийг үнэн зөв тусгасан байна.
- Бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл шаардлага хангасан байна.
- Бусад шаардлага
Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар цагаан будааг 45-55 хувийн агаарын харьцангуй чийглэгтэй, +10 градусаас доош хэмтэй шаардлага хангасан агуулахад 1 жил хүртэл хадгалж болно.
Сэтгэгдэл (3)