зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

11 саяын өртөгтэй далан 10 минутын бороонд тараа таниуллаа

2016-6-22
0
ЖИРГЭХ

        Уржигдар шөнө орсон борооны улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны айлуудын 80 хувь нь усанд автжээ. Бүхэл бүтэн нэг хорооны айл өрх тэр чигээрээ усанд автсан шалтгаан нь ердөө 20 хоногийн өмнө барьсан “цоо шинэ” үерийн ус зайлуулах хоолой, далан нь эвдэрсэнтэй холбоотой.

Бүхэл бүтэн нэг хорооны айл өрх тэр чигээрээ усанд автсан шалтгаан нь ердөө 20 хоногийн өмнө барьсан “цоо шинэ” үерийн ус зайлуулах хоолой, далан нь эвдэрсэнтэй холбоотой.

11 сая төгрөгөөр барьсан үерийн ус зайлуулах хоолой нь 10 минутын турш орсон борооны ая даахгүй байна нурчихна гэж уг ажлыг гүйцэтгэсэн компани, хүлээгээд авчихсан мэргэжлийн хяналтын байгууллагынханы хэн нь ч төсөөлөөгүй биз. Үр дүнд нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэд хонох газаргүй болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байна.

 

         Тус хорооны айлууд өчигдөр өдөржин гэр рүү гээ орсон усаа хувингаар зөөж өнжсөн байна. Үргэлжлэн бороо орж буй тул усанд автсан гэртээ хонох боломжгүй болж толгой хоргодох газар хайж байгаагаа тус хорооны иргэд хэлж байлаа.

         Зарим айлын жорлон руу борооны ус орж бохир нь халсан гэнэ. Тиймээс бохир соруулах машин дуудсанаас гадна өөрсдөө орчноо цэвэрлэх гэж хүндхэн ажилтай тулгарсан байна.  Зарим айлын хашаа нурж, заримынх нь тэр чигтээ усанд автсанаас болж цахилгааны утас нь тасарч тог, цахилгаангүй болжээ. Муу дээр муухай гэгчээр хуурай гэх зүйлгүй гэртээ бохиртойгоо холилдсоны дээр тог цахилгаангүй болсон нь иргэдийг бүр л хүнд байдалд оруулжээ. Энэ бүхэнд үерийн ус зайлуулах хоолой барьсан компани хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж байна. Ширүүн бороо үргэлжилж бороо орвол тус хорооны айлууд гэртэйгээ урсах нөхцөл байдалтай тул яаралтай арга хэмжээ авч, далан болон үерийн ус зайлуулах хоолой барьсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг иргэд хэлж, бухимдаж байна. Ядаж л  нүд хуурч тавьсан далан, ус зайлуулах хоолойг нь дахин сайн засч, янзлуулмаар байна гэлээ.

 

Ер нь нийслэлд ширүүн бороо орох бүрт элдэв сөрөг асуудал гардаг боллоо. Хэдэн тэрбумын өртөг зардал гарган байж засч, сайжруулсан зам нь эвдрэхээс эхлээд олон айл өрх үерт автах харамсалтай үйл явдал жил бүрийн зун гардаг болсоны ганц жишээ нь энэ юм. Ядаж л замыг барихдаа ус зайлуулах хоолойг давхар тавиагүйгээс болж усархаг бороо орсоны улмаас нийслэлчүүд явах замгүй болж байна. Их устай гудмаар тохь, тухаа алдан ажил, гэртээ хүрч байна. Машин зам бүхэлдээ усанд автаж замын хөдөлгөөнд ч төвөг учирдаг болов.  

Төр болон зарим хувийн хэвшлийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж жил бүрийн зунаар олон айл үерт автаж байна. Тавьсан зам, барьсан далан нь ганц ширүүн борооны ая даахгүй ард иргэдийн аюулгүй байдалд хүндрэл учруулж байгаа.

 

Манайхан хэзээ ажлаа хийсэн шиг хийдэг болох вэ? Ажил гүйцэтгэж буй нь ч тэр хүлээж авч байгаа мэргэжлийн хяналтынхан ч тэр хаа, хаанаа хариуцлагатай байхгүй бол энэ мэтээр иргэд хохирсоор байх нь.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • zochin (103.10.22.43)
    ter huleej avsan mergliln hynaltiinhantai hariutslaga tootsoh heregtei . iim yvdal garah bolgond mergjliin hynal hariuutslag huleehgui ongordog
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.180.220.30)
    Ард түмэн минь сонголтоо зөв хийгээрэй ямар ч байсан хулгай хийж оффшор дансандаа мөнгөө хийсэн нь хэнээр ч хэлүүлэлтгүй тэнгэр хангай маань хэлээд өглөө,зарим тавьсан газарт замыг хагалж ногоо цэцэг ургаж сандаргаж байна шүү мөнгө идэхийг урьтал болгож,яасан ч нимгэн зам тавьсан юм бэ,шинээр төрж байгаа хүүхэд өрхтэй төрж байна гээд бодохоор өр зүрх минь өвдөж байнаа ард иргэд минь тунгаан бодох хэрэгтэй байна шүү
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.23.78)
    дээгүүрээ хариуцлага сахилга гээ ч юмыг огт мэдэхгүй байхад яаж ч олигтой юм хийхэв дээ, Том дарга нар нь яаж ийж байгаад Улсын хулгайлж ОФФШОРТ-оо хийчхэнэ, доодуул нь ямар нэг бүтээн байгуулалтын ТЕНДЕР авчихаад төсөвлөсөн мөнгөнөөсөө хумаслаад үлдсэн хариугүй мөнгөөр ийм чанаргүй юм хийгээд тууз хайчилж хүлээж авдаг газрууд нь яадгийн нь мэдэхгүй хүлээгээд авчихана , тэгээд л бүх юм өнгөрөө ,эцэст нь ард иргэд ,улс орон хохироод л үлдэж байна шүү дээ
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • fagfsha (43.242.241.211)
    Энэ даланг хүлээн авахдаа тууз хайчилсан л байх даа
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.213)
    asar ih or tabiad buteen baiguulalt nertei ajil ni iim cnanrgui baigaa ni uneheer haramsaltai um aa, bidnii mongoor, tatbar tologcndiin mongo hen negnii biznec bolj cnanargui ur dungui ajil bolj bolohgui snuu dee,
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.127)
    хариуцлага гэж юм манайд байхаа больсон шүү дээ
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (150.129.141.215)
    Бат-Үүлтэнгүүдийн ард түмнээ өртүүлэн байж хийсэн ажилд нь тэнгэр дүнгээ тавьчихлаа одоо худлаа өөрсдийгөө магтан дүвчигнөх хэрэггүй боллоо бууж өгдөө харин идснийг нь төлүүлэх болно.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (150.129.141.215)
    Бат-Үүлтэнгүүдийн ард түмнээ өртүүлэн байж хийсэн ажилд нь тэнгэр дүнгээ тавьчихлаа одоо худлаа өөрсдийгөө магтан дүвчигнөх хэрэггүй боллоо бууж өгдөө харин идснийг нь төлүүлэх болно.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.40.229)
    Тэнгэр хангай маань АН-ынханы унэн нуур царайг улайтал нь шалгалаадаа. Ингээд ард тумнээрээ дунгээ тавиулчих шив дээ.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.112)
    Усан хошиг яасан бээ??? Ажиллаж бгаа юу???.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (91.141.2.224)
    bat vvliin hiisen geed bgaa ajiluud iim l vrdvn garna ugaasaa asar ih mungu udetsgeesen niisleliin hurliin gishvvd
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.41.233)
    АН-ын бүтээсэн нь ийм хулхи юм байж таараа.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.163)
    БАТҮҮЛИЙН СОНГУУЛИЙН СУРТЧИЛГААГ ХОРВОО ДЭЛХИЙ ХҮРТЭЛ ӨӨРӨӨ ШАЛГАЖ ҮЗЭЭД ХАРУУЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    батүүлийн оффшор данс энэ чанаргүй зам далан холбоогүй гэж ардчилсан намын сонгуулийн штабаас сандран мэдэгдэв. ганцхан бороо л буруутай гэв
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    батүүл та мөнгөө аваад зугтаач
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.9.40.238)
    Дээр байгаа хүмүүсийн идэж ууж байдгийн гай гамшиг ш дээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (182.160.38.141)
    Ямар вт юмных нь давтагдашгүй байглийн хүчин зүйл байх вээ дээ. Хэрэв 20 минут 100мм бороо ороход л Улаанбаатар хот будаа болно шүү дээ. ЧАНАРГҮЙ АЖЛЫН ГАЙ, МӨНГӨ БАГА УГАА ХАГАСЫГ НЬ АВААД БАЙХААР ИЙМ АЖИЛ БОЛДОГ БАЙХГҮЙ ЮУ.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • ХОТЫН УНАГАН ИРГЭН (103.212.118.17)
    АЛЬ Ч УЛСЫН ХОТУУДАД НИЙТЛЭГ УЧИРДАГ ЗОВЛОН...БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ?! ЗАРИМ АМИНЧ ИРГЭД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙГ ЗОРИУД БӨГЛӨЖ БИТҮҮЛСЭН БАЙНА ЛЭЭ...!!!
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • 2016 (199.40.204.245)
    сэтгүүлч гуай дэвшүүлж байгаа санаа чинь зөв боловч ядаж алдаагаа сайн хянаж баймаар юмаа бохир нь халсан гэж юу гэсэн үг вээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • OFFSHOR BAT-UULD (202.9.42.2)
    Bat-uuliin hulhinii ajil,mungu hulgailsny naad zahyn uzegdel,zuslangiin zamyg 15 jildee tsoorohgui geluu NANZADDORJOO 15 minutyn boroond tsooroh bish nurlaa sar bolsongui zuslangiin zam,Mungiig BAT-UULTEI,BAT-UULGUI hench urj chadna,3 km zam barih munguur 1 km zam barij baigaa tegeed chanar ni ene.HOTYN IRGEDIIN SONGOLT BAT-UUL kkkkkkkkkkkk
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.4.248.67)
    Чадваргүй улсууд зураг төлөвлөлтийг нь хийснээс ийм байдал үүссэн байна. Уг нь усыг хаашаа яаж урсгавал айлуудыг усанд автуулахгүй байх вэ, үер буувал яах вэ гэх мэт олон зүйлийг бодож төлөвлөж хийх хэрэгтэй. Гэтэл юу ч бодолгүйгээр хүн харахад осолгүй л нэг далан хийчихсэн байсан юм бишүү.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.26.57)
    BATUUL 25jil hudlaa yarilaa, hulgai hiilee, luivardlaa barag hun alsan ni unen bhoo ene yanzaaraa! offshorchin gar!
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.112)
    АН ын ажлууд нэг иймэрхуу. Хайран тосвийн монго
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Баагий (202.126.89.175)
    Ийм л юм хийснээ гайхуулаад дахиул, нахиул гээд гуйгаад байгаа улсууддаа, новш гэж хэл үг алгаа. Зүгээр л бүх зүйл нь өнгөлөн далдлалтаар хуурдаг. Орон сууц нь ч ялгаагүй ээ.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (113.144.55.25)
    2-3 саяын өртөгтэй ажлыг 11 сая гэж үнэлээд санхүүжилтэнд нь 1 сая төгрөг өгдөг юм чинь яаж чанартай ажил хийх вэ дээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • xxxxxx (119.40.98.162)
    Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдгийн үлгэр сайхан жаргалаа даа.Зам далан нэг иймэрхүү л хийдэг шүү дээ.Хариуцлага тооцох хэрэгтэй дээ хийсэн нөхөдтэй шүү дээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • bat (122.201.21.22)
    Medegee ul suuritai bicheechee dalangiin nuhiig chuluugaar haasan bsaniig zailuulj bgaa suravjlaga garsan shdee dandaa neg taliig barij bitgii bicheed bldaa ard irgediin buruu bas bgaa shdee hiisen yumiig hairlan hamgaalahgyi ter bas sonsgolingiin yavagn hun yavdag zamiig bas evdelsen bsan mashintai humuus deeguur ni yavsan biz
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Medehui baij duugui bai
      2016 оны 06 сарын 22
  • тооц (103.242.44.34)
    хариуцлага тооцож, ард иргэдийн хохирлыг, хүлээн авсан МХГ-ын тухайн байцаагч нар, хүлээлгэн өгсөн компани 2-ыг хоёуланг дахин тендэрт оруулахгүй байх, ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • мөн (103.242.44.34)
    мэргэжлийн хяналтынханы дандаа заваарч, ажлаа хийдэггүй хариуцлагагүй байдаг нөхдүүдийг энэ баримтаар ажлаас нь хал.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • юу бэ (103.242.44.34)
    шүүхэд өгч хохирлоо нэхэмжил. ингэж ард түмнийг дээрэлхэж, доромжилдог хэн бэ, эд нар.....
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.92.27)
    Ямар ч юмыг стандартын дагуу чанартай хийх хэрэгтэй. Хийгээгүй л бол хэн ч хариуцлага хүлээнэ. Ажилдаа хариуцлагатай хандаагүй л бол хэн ч хариуцлага хүлээнэ.Ус зайлуулах шугамыг инженерийн зураг төсөлд байж л таараа, Хариуцлагын асуудал дахиад л яригдана.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.122.237)
    Huduunuus nuuj irsen zuwshuurulgui gazar buusan yumuud hohi chinee, hot iig zawaaruulj bhaar huduuruugee nuugeechee,
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (141.0.14.145)
    Ажил хийсэн хүн алддаг. Хийх явцдаа л сурдаг. Шүүмжлэл бол ялахын эхлэл. Батүүлийг багаар нь дахиулна.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Demjinee
      2016 оны 06 сарын 22
  • ИДЭГЧ НАРТ (183.81.171.135)
    ИДЭЖ ЗАЛИЛЖ ЛУЙВАРДАЖ ХИЙСЭН АЖИЛ ИЙМ ҮР ДҮНД ХҮРГЭЛЭЭ ДЭЭ МЭДЭЭЖЭЭР ТҮҮНИЙГ НЬ САЙН БОЛЖЭЭ ГЭЭД ХОТЫН ЗАХИРГААНЫХАН ХҮЛЭЭЖ АВСАН БАЙГАА ДАА НААД ГҮЙЦЭТГЭГЧ НАР ЧИНЬ ИДЭЭД ХАЛТУУРДААД ӨНГӨРӨХИЙГ Л БОДНО ГОЛ НЬ ТӨРИЙН ӨМНӨӨС АЖИЛ ХАРИУЦАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛЖЭЭ ГЭЭД ХҮЛЭЭЖ АВСАН НЬ ХАЧИРХАЛТАЙ ҮҮНИЙ АРД ИДСЭН ЗАЛИЛСАН ЛУЙВАРДСАН ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ҮНДЭС БАЙГАА ЮМ АА
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (166.137.242.85)
    songuul boloh geed l oorsdiinhoo hiisen buteesniig gaihuulah gej dandaa mongo urj bh ym daa chin setgeleesee saihan chanartainzuil buteej hiij boldoggui hm bh daa tegvel oorsdoo yrisan yriagui ch irged ard tumen oilgono sh dee
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.24.161)
    Үүл даргын чинь хийлгэсэн ажил 10аад хан хоногийн дараа ийм болжээ захиалгат бичээч нараа мэдээллийн текстээ сайн унш нэртэйгээр нь Чулуудайн компаниар хийлгэ гээд бичээч найзуудаа та нар ч улайрч байна даа
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • 13-р хорооны иргэн (202.72.246.106)
    Тэр хавийн замын бүх усыг шууд айлуудруу урсагадаг болгож байсан юм.Тэр нь ачааллаа даалгүй нурлаа.Уг нь юм хийж байгаа бол тэр усаа айлуудруу орхооргүй хоолой татаад шууд Сэлбэ голруу урсагадаг болгочихмоор байгаа юм.Тэгвэл дахин дахин хийхээргүй болно.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zochin (121.167.141.243)
    Humuus n oorsdoo nuhiig n boglosnoos us n hurimtlagdaj dalan nursan gee biz dee. Odoo yahaw dee. Yah gej us zailuulah hooloig bogloson ym ee. Geriihee hajuugaar shuuduu uhuulsan bol ingehgui baisan.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.99.232.154)
    dalan barina gedeg chin neeh amar zvil bish sh dee tsag hugatsaa ih orno times uurlaad yhaw de irgedee
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (149.154.152.172)
    MAN iinhanii garaas yum garah bish hiidgeer n BAtvvliig songoj ene gomdol sanalaa heleh heregtei ard irged maan sanal negtei gariin vseg zurj uguh heregtei sh de
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (185.104.186.10)
    Батүүл дарга одоо энэ тал дээр онцгой анхаарал тавьж ирэх жил хотын дарга хэвээрэ байвал хийх байхоо
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Uul darga hiine hiine
      2016 оны 06 сарын 22
  • Зочин (103.26.195.231)
    Songuulias omno hurdan shuurhai nud huursan ajil hiisnees bolj bnda
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.23.247)
    Яанаа засмал зам будаа.
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Uul darga l hiine shuu
      2016 оны 06 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    2 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    19 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    29 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    1 цаг 3 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    1 цаг 39 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    1 цаг 44 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    1 цаг 48 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    2 цаг 4 мин
  • Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
    2 цаг 22 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
    2 цаг 31 мин
  • Нийслэлийн ирэх оны төсөвт хүний хөгжил, нийгмийн асуудлыг дутмаг тусгасан байна гэв
    2 цаг 34 мин
  • БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ
    2 цаг 34 мин
  • Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
    2 цаг 47 мин
  • Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    2 цаг 49 мин
  • Улаанбаатарт -19 градус хүйтэн байна
    2 цаг 52 мин
  • “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 42 мин
  • Дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ
    17 цаг 30 мин
  • Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
    18 цаг 28 мин
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
    18 цаг 44 мин
  • Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг П.Наранбаярт хүргүүлнэ
    18 цаг 50 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Ө.Энхбаяр: Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу!
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК