БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ч эдгээр өдрүүдэд БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг Увс аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ю.Цэдэнбалыг Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг билээ. Тухайлбал, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон, 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчлэн түүний Монгол Улсын төлөө хийсэн олон зүйлийг бид марталгүй санаж явах учиртай билээ. Ингээд түүний баян, баялаг амьдралын түүхийг "фэйслүүк" булангаараа нээж байна.
Ю.Цэдэнбал даргын аав н.Юмжаа, Ээж н.Заяа нар. Тэд жирийн малчин хүмүүс байжээ.
Ю.Цэдэнбал сурагч байх үеийн зураг. Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ.
1940 он. Ю.Цэдэнбал дүү Ю.Аюушийн хамт. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгсчээ.
Армийн Ерөнхий Комиссар Ю.Цэдэнбал дэлхийн 2-р дайны үеэр үг хэлж байгаа нь. Ю.Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
Гэр бүл: Анхны хүүхдээ алдсаны дараа Настя өөрийн хөвгүүд Ю.Славик, Ю.Зориг хоёрыг санаанд буух бүхий л аюулаас хамгаалж иржээ. Гэрэл зурагт: Настя нөхөр хүүхдүүдийн хамт. А.Цэдэнбалын архиваас
Ю.Цэдэнбал гэр бүлийн хамт.
Аав хүү хоёр.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн тэрбээр 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
Армийн ерөнхий комиссар Ю.Цэдэнбал дэлхийн 2-р дайны үеэр цэргүүдэд үг хэлж байгаа нь
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна.
БНМАУ-ын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал ба сансрын нисэгчид
Малчны хотонд
1977 оны 5сарын 4 нд манай нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад айлчлал хийжээ. Лайпцэг хот
МАХН-ын XVIII их хурал нь Ю.Цэдэнбалын сүүлчийн тайлан илтгэлээ тавьсан хурал байв.
Бүхий л эрх мэдлээсээ хагацаад, гагцхүү өвөө эмээ гэдэг эрхэм алдартай үлдсэн Монголын удирдагч Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова, ач охин Настя
Сүүлчийн дүр.... Эх нутгийнхаа агаар, эх нутгийнхаа хөрс, эх нутгийнхаа тэнгэрийг үзэхийг хүсэн хүсэн тарчилсаар, шаналлаа байж ядан тэвчсээр буй зураг. 1990 он Москва хот.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг түүний нэрэмжит нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016.9.21-ний ЗГ-н тушаалаар Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Ю.Цэдэнбал агсны төрсөн газарт босгосон гэрэлт хөшөөний нээлт. Гэрэлт хөшөөний нэг талд “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь XV жарны гал луу жилийн намрын дунд улаагчин тахиа сарын 21-ний өдөр ЦАГААН БУРАА хэмээх энэ газар мэндэлжээ” мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулав" гэж бичсэн бол нөгөө талд нь Уйгаржин Монгол бичгээр “Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй Юмжаагийн Цэдэнбал” хэмээн суут хүмүүний үгийг сийлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (63)