Ихэнх нутгаар цас орж, хальтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Архангай аймгийн нутаг Цагаан давааг өчигдөр хааж өнөөдөр өглөө нээсэн байна.
Гэхдээ тус замыг зөвхөн жижиг тэрэг зорчуулахаар нээсэн бөгөөд том оврын автомашиныг тодорхой хугацаанд зорчуулахгүй байхаар болсныг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн Сэлэнгэ аймаг Тужийн нарс, Төв аймаг Хустайн даваа, Ногоон дов, Увс аймагт хальтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж зорчихыг албаныхан сануулав.