Амиа хорлох зорилгоор өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарчээ. Тодруулбал, Яармагийн гүүрний доор 35-40 орчим насны эрэгтэй өөрийнхөө толгойн тус газраа буудсан байна.
Хэргийн газраас ТОЗ-8 маркийн бууг хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өөрийгөө буудсан этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэн сумыг толгойноос нь авсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (6)