Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцэж, ширүүхэн "тулаан" өрнөсөн билээ. Уг нь тус хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалыг шалгасан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ хэмээж байсан ч тодорхой хууль зөрчсөн асуудлуудыг бус иргэдийн дунд яригдаж буй зүйлүүдийг л хэлэлцсэн юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдааны гол "тулаан" “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн компанид хувьчилсаныг хүчтэй эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын дунд өрнөсөн. Тэгвэл өнөө ч улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж буй тэдний байр суурийг "24 VS 24" буландаа онцолж байна.
Ц.Нямдорж: Хэний захиалгаар асуудлыг шийдсэн бэ. Захиалагч нь хэн бэ?
О.Орхон их том байна аа. Мундаг байна ш дээ геополитик яриад. Хамгаалалтад мундаг байгаа учир энд аархаад байна эд нар. Их л галзуурч байна даа та нар. Олон хавар нэгэндээ гэдэг үг байдаг юм даа. Ард түмэн та нарыг дийлнэ ““Худалдаа хөгжлийн банк”-ийг ярихаа болъё тэгэх үү ч гэх шиг. Пүрэвтүвшин манай хүн байх аа больсон” гэж хэлж байна. Эд нар банкны хадгаламжийн мөнгөөр тоглож байна. Нэг гартаа банкны гүйцэтгэх захирал гэх албан тушаалтай. Нөгөө талдаа хулхи компанитай. Хадгаламжин дахь мөнгийг хулхи компани руу гаа шахдаг. Тэгээд луйвараа хийдэг. Улс төрчдийг лоббиддог. Хятад, Монгол, Орос гурван улсын Ерөнхийлөгчийг зогсоож байгаад наадах дээрээ гарын үсэг зуруул гэсэн даалгаврыг Ч.Сайханбилэг өгсөн байна шүү дээ. Санхүүгийн болон төрийн захиргааны төв байгууллагын саналыг аваагүй гэдгээ Ч.Сайханбилэг сая хэлчихлээ. Ажлын хэсэг гарч энэ санхүүгийн луйвар, улс төрчдийн лоббиг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Үүний дараа энэ банкны асуудлыг ярина. Эрдэнэбилэг гэдэг хүнээ гаргаж ирээд энэ хурал дээр авчрах хэрэгтэй. Яасан их нуугддаг юм. Монгол улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ. Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна. Юунд нь нуугаад байгаа юм та нар. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг юм болж байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал бишээ. Монгол түмний амьдралын хэв маягийн асуудал яригдаж байна.
Ч.Сайханбилэгийн яриаг сонсоод нэг зүйлд их гутарлаа. Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор Засгийн газартай байсан юм байна гэж. Ч.Сайханбилэг “Би чадахгүй байсан чинь эд нар яваад хийчихсэн” гэж ярьж байна.
|
Ч.Сайханбилэг: Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна
Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз.
Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа эд явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг. Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариуц эцэслэж гарах хүртэл ил болгож болдоггүй. Энэ зарчмуудын дагуу хаалттай хэлэлцсэн.
Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй. Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.
Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн.
Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Оростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар байхгүй байсан. “Оростех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Оростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Оростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан.
Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.
Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Эрдэнэт дээр ингэж байгаа юм чинь та нар хэзээ ч том төслүүдээ хөдөлгөж чадахгүй юм байна. |
24tsag.mn
Сэтгэгдэл (53)