зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад улс Далай ламын айлчлалыг эсэргүүцлээ

2016-11-21
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн Ням гарагт манай урд хөрш БНХАУ-ын засгийн газраас Далай ламын айлчлалтай холбоотой хоёр дахь мэдэгдэл гаргасан байна.

 

Өмнө нь Баасан гарагт буюу Далай ламын айлчлал эхлэх өдөр Монголын засгийн газарт хандаж уг айлчлалд хориг тавихыг хатуу шаардаж байсан юм.

 

Мөн Ням гарагт тус улсын гадаад бодлогын дуу хоолой болдог сайтад энэхүү айлчлалтай холбоотой нэгэн жижиг нийтлэл гарчээ.

 

Ням гарагт гаргасан Хятадын гадаад явдлын яамны мэдэгдэлд Монголын засгийн газрыг Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөг арилгах, Хятад-Монголын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан байна.

 

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монголын тал Далай ламыг хүлээж авлаа” гээд “Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгааг” онцолжээ.

 

Гэн Шуан “14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм” гээд “Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу эсэргүүцнэ” гэлээ.

 

 

Мөн өчигдөр Бээжингийн гадаад бодлогын дуу хоолой болдог Global Times сайтад Далай ламын айлчлалын талаар нэгэн судлаачийн байр суурийг нийтэлсэн байна.

 

Нийтлэлийн гарчиг нь “Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд хүндрэл учруулж болох ч хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.

 

Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ “Далай ламын айлалчлаас болоод Хятад-Монголын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дотроо $4.2 тэрбумын зээлийн хэлэлцээр хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

 

Тэрээр Төвдийн шашны тэргүүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” хэмээн хаягласныг хүлээж авах боломжгүй тайлбар гэжээ.

 

Гэхдээ “АНУ, Хойд Солонгос, Японтой сайн харилцаатай, Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал оролцоо бүхий Монгол улстай найрсаг харилцаатай байх сонирхолтой Хятад улс уг айлчлалтай холбоотойгоор ямар нэг эдийн засгийн хориг тавихгүй байх” гэж дүгнэсэн байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (108.185.217.77)
    Tubd bol tusgaar uls. Hyadadiin daranguilal sonog.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Yg unen.
      2016 оны 11 сарын 22
  • Зочин (109.252.108.69)
    Хятад улс Монголд их дайсан байна. Далай Лам манай багш байна.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • ajiglagch (202.9.42.26)
    dalai lam yuga hiiged end salgalaad yavj baigan yum be dalai lam irseneer yu oorchlogdhiin manai mongol tuvdiig duraij baij tvvhende ymar uls bollo gedge sanaach teheer heregtei hereggvi hutagt huvilgaadiig todruulha boli tiimel mundag bol aynda todrono tegegvi hvmvvsiig todruulj enetheg yavuulj yaadgiin
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Jesuschin mini amaa tat
      2016 оны 11 сарын 21
  • Зочин (2.221.75.108)
    Ugaasaa haana chi yawsan bainga l iim yum chalchij baidag shuu dee! Tegeed chi shashin tor ni tusdaa Mongoliin huvid ene bol dotoodiin asuudal, Ter Enkhbold metiin Beejingiin gar hol ni Tuvdiin talaar ali hediinee Hairt Hyatadiihaa bair suuriig shuurhai demjine geseer baihad Beejin yund ni sanaa zovdog bainaa? Yamar Mongol Tuvdiig salgaad avaad yavah gej baigaa bish. Susegten olniig ni yamar shashin shutehiig ne muusain hyataduud zaah geegui yum bol ene zeel ashiglaj busdiin heregt hoshuu durehee bolibol yaasan yum bol,
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.22.119)
    хар хятадууд зайл, та нарт монголын асуудал хамаагүй
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.82)
    Нэгэнт ирчихсэн юмыг яахав дээ.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.27.94)
    Хятад улс бидний эрхийг хязгаарладаг хэн бэ.Бид үндсэн хуулиндаа заасан эрхээ эдлэж байна хөөе Хятадуудаа.Бид та нарын асуудалд оролцдаггүй биздээ.Монгол улс танай улстай адил тусгаар тогносон бүрэн эрхт улс.Монголын шашинаас савраа тат.Мөрөөрөө бай даа.Төрийн мангарууд өөрийн гэсэн толгойгүйгээс болж Хятадууд ийм зүйл ярьж байна.Төрийн хүмүүс жаахан ухаантай бай даа.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
    • irgen
      ynen shyy yndsen huuliinhaa erhiig edlehee heneerch zaalgah esgui, ter tusmaa gadnii oron manai dotood heregt orolzoh esgui,,,,Hyatad ooroo dalai lamtai yaj harzah ni tednii asuudal
      2016 оны 11 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
    1 цаг 14 мин
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
    1 цаг 20 мин
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
    1 цаг 32 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
    4 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
    4 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    4 цаг 29 мин
  • "Ухаа худаг цахилгаан станц" 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
    5 цаг 47 мин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа
    6 цаг 4 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    7 цаг 10 мин
  • АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
    8 цаг 0 мин
  • Өвлийн саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 16 мин
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    8 цаг 40 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    9 цаг 54 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    10 цаг 11 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    10 цаг 20 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    10 цаг 55 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    11 цаг 30 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    11 цаг 36 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    11 цаг 39 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    11 цаг 56 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв
  • Жан Жоркаефф: Пари Сен-Жермений анхны ахлагч ба клубын уламжлалыг үндэслэгч
24 баримт
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК