зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: “Эрдэнэс Тавантолгой”-н нөөц найман жилийн дараа дуусна, дуусахгүй

2017-2-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Тэгвэл тус компанийг тойрсон асуудлын талаар эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэл хийж, "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана” гэдгийг мэдэгдэж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай өгүүлсэн билээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд  тэдний энэхүү мэдээллийг ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.


Л.Наранбаатар: "Эрдэнэс Тавантолгой" энэ менежментээрээ явбал найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана

 

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болоод энэхүү компанийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана” гэдгийг Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэв. Энэ талаар Эдийн засагч, уул уурхайн эксперт Л.Наранбаатар “Уул уурхайн ашиглалтын нөөц гэдэг үнэ өртөг, уул геологийн нөхцөл гээд маш олон хүчин зүйлээс хамаарна. Үүнийг ил уурхайн оновчлолын тооцоог хийсний үндсэн дээр хэдэн жилийн хугацаанд, хэдэн сая тонн нүүрсийг үр ашигтайгаар олборлож болох вэ гэдэг тооцоогоор хийнэ.

 

Тэгэхээр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана. Нөгөөтэйгүүр төмөр зам, цахилгаан станцаа бариад, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан өндөр үнээр зарах юм бол зөвхөн баруун, зүүн цанхиас нь 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлож болно. Энэ тохиолдолд 68 жилийн нөөцийг ярьж болж байна. Өнөөдөр бид энэхүү зөв менежмент рүү нь шахах ёстой. Учир нь одоо байгаа менежмент нь иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлсэн нэртэйгээр зургаан жилийн хойно өр хүлээлгэхээр болчихоод байна.

 

2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын нүүрсийг гаргаж зарсан байна. Нийтдээ 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий болгож. Нийт өр төлбөр нь 822 тэрбум. Алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь нөхөхийн тулд ямар арга хэмжээ авсныг судалж үзэхэд Хөгжлийн банкны зээлээр энэ бүх алдагдлыг санхүүжүүлж иржээ. Нийт өрийн 71 хувь нь Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондоос босгосон мөнгө байна. Гэтэл бидний яриад байгаа Чалкогийн өр нь нийт өрийн зөвхөн 1/8 нь л байгаа юм. Бид судлаачийн хувьд болоод 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа иргэний хувьд эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэхүү судалгааг олон нийтэд ил болгож байна. Цаашид бид эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн өмнөөс зөв менежменттэй үйл ажиллагаа явуулахыг шаардах болно” хэмээн тайлбарласан.

 

Харин Эдийн засагч Ч.Ганхуяг “Компанийн засаглалтай холбоотой өмчийн харилцааны асуудал үүсээд байна. Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч нь болчихсон байгаа компанийн үйл ажиллагаа, нөгөө талаар хувьцаа эзэмшиж байгаа компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийг оролцуулахгүй байх, мэдээлэл өгөхгүй байх зэргээр хуулиар өгөгдсөн байгаа эрхийг нь зөрчиж, Засгийн газрын тогтоолоор 2011 оноос хойш ноцтойгоор хууль зөрчиж ирсэн. Бидний хувьцаа эзэмшиж байгаа байгууллага алдагдалтай ажиллаж, тэрхүү алдагдлаа ард түмэн, татвар төлөгчид, жижиг хувьцаа эзэмшигчид, төрд үүрүүлж байна. Үүнийг бид өнөөдрөөр таслан зогсоох ёстой.   Үүнээс гадна хэд хэдэн асуудал үүсч байна. 2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу? Тийм бол тухайн үеийн сая төгрөгийг эдийн засгийн агуулгаар нь авч үзээд өнөөдрийн сая төгрөгөөр сольж болох уу? гэдэг асуудал үүсч байна. Улс төрчдийн харалган буруу шийдвэрээс болоод зургаан жилийн дараа бид ямар их хохирол амсахаар байна. Нөгөө талаас зургаан жилийн дотор хувьцаа эзэмшигч болоод хувьцаагаа ч авч чадалгүй, мөнгөө ч авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах вэ?

 

Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Тэдний шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхийг боогдуулж байна гэх мэтчилэн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд урган гарч ирж байна” гэв.

Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл

 

Өчигдөр хийсэн энэхүү мэдээллийн дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хувьцааны асуудлаар Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг томилогдсон аль хэдийнээ ажилдаа орсон. Энэ ажлын хэсэг Сангийн яаман дээр төвлөрч байгаа. Нэн түрүүнд 1,072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгах зорилготой байгаа. Хувьцааны ханшийн асуудал Сангийн яаман дээр төвлөрч байгаа ажлын хэсгийн хийх ажлын хүрээнд хамааралтай сэдэв. Гэхдээ энэ асуудал орхигдоогүй байгаа гэж бодож байна.

 

Л.Наранбаатарын хэлснээр уурхайн нүүрсний сорчилж аваад байгаа учраас наймхан жилийн дараа нөөцөө барах тухай мэдээлэл бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. “Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байгаа. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Тодруулбал 2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон.

 

Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа.

 

Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тэгэхээр Таван толгой нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий. Ер нь бол нөөцийн хувьд шавхагдашгүй юм.

 

Компанийг үр ашиггүй ажилладаг. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэх шүүмжлэлийн тухайд хэлэхэд “Erdenestt.mn” гэсэн вебсайт дээр манай компанийн бүх мэдээлэл бий. Тэндээс орж үзэхэд нээлттэй. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай.

 

Харин өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4.3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Дээрх хүмүүс түүнийг л хэлж байгаа байх. Энэ гэрээ одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5,900 төг буюу 2.3 ам.доллараар олборлож байна. Бид ажлаа аваад таван cap болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ.

 

Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь “Чалко”, TTJVCO компанид төлөх өр төлбөр. Бидний хувьд сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг.

 

Нэг зүйлийг баттай хэлье. “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө маш нимгэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын гол зорилго бол “Чалко”-д төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм. Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор “Чалко” болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (66.181.177.220)
    эхлээд компаний болон улсынхаа өр ширийг цэгцэлчээд дараа нь хувьцаа энэ тэрээ ярисан нь зөв байх эхлээд улсаа бодёо дараа нь намаа дараан нь өөрөөсдийгөө бодоцгоё монголчуудаа
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • uurhaichin (103.57.94.189)
    Ariun bold gej gazriin hnaas garch irsen muu lalar ve, chi muruuruu ajla hj bga olon huniig ajil orlogogui bolgosniihoo tuluusiig odoo garah Tahia jild hed nugalj tuluh bolno oo hararai, uzerei , medev uuuuuuuuuuuuuuuu
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.29.192)
    ЭРДЭНЭТ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОИ МАНЫ ШУНАЛТАИ ЛУИВАРЧИД АА
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.109.200)
    orgui l uldeh ym san daa oor ch yahaw
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.187.92)
    6.4 тэрбум тонн нөөцтэй гэдэг нь худлаа шүү дээ. Таамаг нөөц нь 6.4 тэрбум бөгөөд Ухаа худаг, Цанхи, Бортолгой, Дорнод гэсэн хэсгүүдээс Тавантолройн орд бүрддэг. Цанхид социализмын үед нарийвчилсан хайгуул хийж А-В ангилалаар нөөц батласаа нь баталгаатай гэсэн үг. Дараа нь Ухаа худагт В-С ангилалаар нөөц батласан нь боломжийн гэсэн үг. Эд нийлээд л 1.8 тэрбум тонн болдог байх шүү. Энэний 640 сая тонн нүүрс нь Ухаа худагт бг гд бодохоор Тавах толгойн Цанхи хэсэг буюу одоо Эрэдэнс ТТ олборлолт хийж бг хэсэгт тийм ч их нүүрс бхгүй ээ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.38.171)
    NOGOTSORSON TALH GANHUYAG SAYAHAN L 200 JIL ZUUH NUUTS BN GEED L HUTSAAD BAISAN SHDEE.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.119.114)
    заа лав нэг нь худлаа хэлсэн бна. 1 тонн хөрс зайлуулах зардал 5900 байгаад 1 тонн нүүрсний зарах үнэ 27 доллар тухайн үеийн ханшаар тооцвол дор хаяж 54000 төгрөг буюу зардлаасаа бараг 10 дахин өндөр үнээр зарж гэсэн тооцоо хийж болох нь. Тэгвэл яахаар үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх гэж Хөгжлийн банкнаас зээл авсан бэ гэдэг асуулт гарч ирж бна л даа. Одоо хэн нь худлаа хэлэв гэдгийг ялгана биз дээ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • TALKH GANHUYAG BOLIO!!! ERVEE HOGOO!! CHI BOL OCH (202.70.44.14)
    TALKH GANHUYAG BOLIO!!! ERVEE HOGOO!! CHI BOL OCHUUHON BOOS. UGAADAS DOLOOGCH
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • zochin (202.180.218.100)
    Uhaantnuud ih l ym yrih ym. Alind ni itgeh bolj bainaa.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • CHANCE@XXK (103.10.20.122)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.21.67)
    ard tumnii tolgoi erguulsen ganhuyag metiin huurnuud iimerhuu bdlaar olniig buruu tiish ni daguulj etsest ni tavan tolgoig hujaa nart uguh gesen hugiin hulgaich MCS ch bas l hetsuu compani yum bna er ni undesnii gesen todotgoltoi compamiud maani undesniihee esreg gadniihnaas iluu ajillah yum mungunii tuluu yaahaas ch butsahgui deerees bankuud ch ter gadnii gaigui bank oruulj irmeer yum arai l bna ER NI GANHUYAGIIG SAID BHAD HIIGDSEN URNUUD BIZDEE EHLEED TALHNII UNE MEDCHIHEED ARD TUMNIIG TULUULJ HUTS
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • хуульч (202.9.43.182)
    Хамгийн гол нь нүүрс ямарч нөхцөлд боломжийн үнээр бологдож ??? валютын эх үүсвэртэй байж??? өр ширнээс салах нь чухал баймаар юм ??? БИТГИЙ ЯСАН ДЭЭР НОЦОЛДОЖ БАЙГАА НОХОЙ ШИГ БИЕ БИЕНДЭЭ ХАНДАА ЧЭЭ??? хэдий болтол эздийн дуулгавартай нохой болж амьдрах гэсэн юм бэ???
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Мэргэжлийн хүн л байх хэрэгтэй байх. Яаж ашигтай ажиллуулах вэ? гэдэг тооцоо судалгаа хийх хэрэгтэй л дээ. Нүүрсний уурхай бол манайд энд тэндээс туршлага судлах гээд байх шаардлага байхгүй. Шарын гол,Баганнуур, Шивээ-Овоо, хажууд нь орон нутгийн 5-н толгой гээд өчнөөн уурхай бэлэн загварууд байж л байна шүү дээ. Энд хүний толгой өвдөх асуудал байхгүй. Гагцхүү сэтгэл гаргах л хэрэгтэй.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
    • TALKH GANHUYAG BOLIO!!! ERVEE HOGOO!! CHI BOL OCH
      TALKH GANHUYAG BOLIO!!! ERVEE HOGOO!! CHI BOL OCHUUHON BOOS. UGAADAS DOLOOGCH
      2017 оны 02 сарын 15
    • Зочин
      Шаардлага байдаг юмаа хөө. Наад зах нь SGS-ийн техникийг хараад л ухаан алдаж гайхаж биширдэг хүмүүс Багануур, Шивээ-Овоогийнхон л байсан ш дээ. Тийм хэмжээний геотехник, уулын ажлын төлөвлөгөөг бол чиний магтаад байгаанууд бол чадахгүй.
      2017 оны 02 сарын 15
  • бб (103.212.116.252)
    2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий монголд өгсөн өгөөж хаа байнаа улам л өр нэмэгдэж байгаа биз дээ . шавхагдаж дуусашгүй нөөц гэж байхгүй байлгүй дээ энэ янзаараа бол ёстой нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэх гэдэг болно биз хойд ирээдүйдээ юу үлдээх гээд байна даа
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • хэхэ (202.5.196.34)
    юмаа ухаад зарж чадвал хэзээ дуусах нь хэнд хамаатай юм бэ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 41 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 53 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК