Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэрээр өнөөдөр 10:30 цагт АТГ-т ирсэн юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас мэдүүлэг авч байгаа бөгөөд одоо хүртэл дуусаагүй байна. Тодруулбал тэрбээр АТГ-т дөрвөн цаг байцаагдаж байна.
Сэтгэгдэл (8)