Ирэх долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулна. Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд хамгийн их хүн нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим нь кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Тэдний нэг нь Р.Амаржаргал. Түүнийг АН-аас хамгийн өндөр рейтингтэй хэмээн “Сант-Марал”-ын судалгаа харуулсан ч намынхаа гишүүдийн итгэлийг авч чадахгүй бололтой. Ахмад гишүүд нь Р.Амаржаргалыг эсэргүүцэж, С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэнийг бид бүрэн эхээр хүргэж байна.
Шаардлага
Ардчилсан нам 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь ардчиллын олон мянган гишүүд дэмжигчдэд хүнд цохилт болсон төдийгүй Ардчилсан намын нэр хүнд урьд байгаагүй доод түвшинд хүрч уналаа. Намын удирдлагууд гишүүд дэмжигчдийнхээ үгийг үл тоомсорлож, цөөн хүний хүрээнд үйл ажиллагаа явуулж, удаа дараагийн олон болчимгүй үйлдлээрээ Ардчилсан намын нэр хүндийг унагаж, ялагдалд хүргэсэн.
Одоо болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан нам дотооддоо эв нэгдэлтэй байж, ялалт байгуулах хүнээ нэр дэвшүүлэх нь намын гишүүд бидний чин хүсэл эрхэм зорилго билээ. Ялалтын төлөө бүх гишүүдээ зангидаж. Намын удирдлагаас эхлэн шат шатандаа нэгдэж ажиллах цаг үе тулгараад байна. Тиймээс энэ намын төлөө амь амьдралаа зориулан зүтгэсэн жирийн гишүүд бид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй төдийгүй үүрэгтэй гэж үзэж байна
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялагдах эрхгүй.
Ардчилсан нам 2012 оны бүх шатны сонгуульд ялж, бидний 26 жил хүсэн хүлээсэн ялалтыг авч ирж, орон нутаг, нийслэл гээд бүх шатанд их бүтээн байгуулалт өрнөж. ардчилагчид бидэнд итгэл найдвар. ялалтын гал цог мэдрэгдэж байсан билээ. Гэтэл 2014 онд Ардчилсан намаас байгуулагдсан Засгийн газраа Монгол Ардын намтай үгсэн хуйвалдаж огцруулаад МАН-ыг хамтарсан засагт оруулж, төрийн албанд ажиллаж байсан Ардчилсан намын гишуүдийг хомроглон халуулж, цаашлаад 2016 оны сонгуульд Ардчилсан намыг ялагдуулах эхлэлийг тавьсан хүний нэг бол Р.Амаржаргал.
МАН-тзй хүч хавсран намынхаа эсрэг зогсож байсан Р.Амаржаргал нь одоо мундаг цэвэр хүн, түунийг дэмжих хэрэгтэй гэсэн мэдээлэл шил шилээ даран гарч байна. Ардын намтай нийлж өөрийн намын болон хамтарсан Засгийн газрыг огцруулсан энэ хүн Ардчилсан намаас Ерөнхийлегчид нэр дэвших байтугай намын гишүүнээс хасагдах хүний нэг юм.
2012-2016 онд Р.Амаржаргал нь биеэ тоож ихэрхсэн, Ардчилсан намаа үл тоомсорлож чуулгандаа ч суудаггүй байсан төдийгүй хэвлэл мэдээллээр намаа шүүмжлэгчийн байр сууринаас л ярьж бичдэг байсан нь 2016 оны сонгуулиар МАН-аас Ардчилсан намыг буруутгахад ашиглагдаж байсныг бид мартаагүй.
Түүгээр зогсохгүй Р.Амаржаргал нь ард түмний өмч байсан Эрднэтийн 40%-ийг /МҮДН-ын хэсэг нөхдийн хамт/ хуйвалдан авсан нь зөв хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. /Өнөөдөр сонин. 2017.04,26/
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах нь зөвхөн Ардчилсан намд төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, ирээдүй хойчийн сайн сайхан, улс орны тусгаар тогтнол баталгаажих, ардчилал Монголд орших уу эс орших уу гэдгийг шийдвэрлэх түүхэн сонгууль болно. Тиймээс намын дотоод нөөцийг тарамдуулж. эв нэгдлийг бусниулдаг. намын Засгийн газрыг огцруулдаг, ёс зүйгүй, намынхаа эсрэг ажилладаг хүнийг нэр дэвшүүлэхгүй байхыг мэдэгдэж, намыи дарга Танд энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
АРДЧИЛСАН НАМЫН АХМАД ГИШҮҮД
Сэтгэгдэл (69)