Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна

2017 оны 11 сарын 14

Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ  2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай  арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.   Тодруулбал, давс бодис цацах зориулалтын  11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав.  Сүхбаатар жанжины нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд  цас цэвэрлэгээний 3 машин,  явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа юм гэж  нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...