Тувагийн тэргүүн хөөмэйчдийн нэг, ОХУ-ын гавьяат жүжигчин Конгар-оол Ондар саяхан Москвад очоод байхдаа ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзжээ. Москвагийн Мультимедиа-арт музейд Д.Медведев Оросын урлагийн зүтгэлтнүүдтэй уулзахад тэрбээр байлцаж таарсан байна. Богинохон болсон уулзалтын үеэр К.Ондарын ярьсан гол сэдэв нь хөөмэй байв. Тэдний ярианы албан ёсны бичлэгээс сийрүүлбэл ийм.
К.Ондар: Саян байна уу, Дмитрий Анатольевич! Миний хувьд үнэхээр чухал уулзалт болж байна. Би Сибириэс, Енисей мөрний эх Тувагаас ирсэн хүн. Манай Сибирийн цөөхүүл үндэстнүүдэд нэг өвөрмөц урлаг байдаг юм. Хөөмэй гэж.
Тувагийн тэргүүн хөөмэйчдийн нэг, ОХУ-ын гавьяат жүжигчин Конгар-оол Ондар саяхан Москвад очоод байхдаа ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзжээ. Москвагийн Мультимедиа-арт музейд Д.Медведев Оросын урлагийн зүтгэлтнүүдтэй уулзахад тэрбээр байлцаж таарсан байна. Богинохон болсон уулзалтын үеэр К.Ондарын ярьсан гол сэдэв нь хөөмэй байв. Тэдний ярианы албан ёсны бичлэгээс сийрүүлбэл ийм.
К.Ондар: Саян байна уу, Дмитрий Анатольевич! Миний хувьд үнэхээр чухал уулзалт болж байна. Би Сибириэс, Енисей мөрний эх Тувагаас ирсэн хүн. Манай Сибирийн цөөхүүл үндэстнүүдэд нэг өвөрмөц урлаг байдаг юм. Хөөмэй гэж.
Д.Медведев: Аятайхан юм байна лээ.
К.О: Америкт манай хөөмэйг сайн мэддэг, тийшээ очиж тоглох бололцоо ч овоо гардаг юм. Харин Оростоо болохоор ингэж чадахгүй юм аа.
Д.М: Танайд очихдоо сонсож байсаан.
К.О: Тийм тийм, завшаантай явдал болсон шүү.
Д.М: Тэр үнээн.
Үүний дараа К.Ондар Оросын болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад аялан тоглолт хиймээр байна гэдгээ хэлснээс гадна, Тувагийн хөөмэйчдэд тэтгэвэрт гарахад нь удаан жилийн нэмэгдэл олгогдохгүй байна гэснийг Д.Медведев анхааралтай сонсож арга хэмжээ авахаа амлав. Цаашилбал:
К.О: Энэ Хятад, Монгол хоёр манай хөөмэйг өөрийн нэрээр ЮНЕСКО-д бүртгүүлж патент авах гээд байх юм. Манай өмч биз дээ, энэ чинь. Ингэж болдог юм уу, ерөнхийлөгч өө?
Д.М: Патент ий?
К.О: Тэгэлгүй яахав. Бид тэрнийг нь дуулаад хоол хоолойгоор давахгүй байна. Манай нүүдэлчдийн юм шүү дээ уул нь.
Д.М: Тэр патентийг нь өгүүлэхгүй ээ.
К.О: Ээ ашгүй, тэгж л үзээрэй. Жорж Бушийг Монголд очиход таалагдсан хоёр л юм байж гэнэ. Хөөмэй, сүүний архи энэ хоёр. Хоёулаа манай юм байхгүй юу. Энэ ч арай дэндэж байна шүү. Яахав, бид хөрш залгаа улсууд гэдэг нь бол үнэн л дээ.
Д.М: Гэхдээ та нар чинь ах дүү улс шүү дээ. Ж.Бушийн хувьд юм амлаж чадахгүй, харин Б.Обамаг хөөмэйнд уруу татах гээд үзье.
К.О: Би танд болоод энд байгаа эрхмүүдэд зориулаад нэг хөөмэйлээд үзүүлчихье. Огт удахгүй, та зөвшөөрчих.
Д.М: Тэгэлгүй яахав.
35 секундын турш хөөмэйлэв.
Д.М: Браво. Их баярлалаа.
Ийм яриа болжээ. Эсгий туургатны нэг салаа мөчир байж, Монгол гэсэн нэгэн дээвэр доор олон зуун жил явсан түүх нь өнгөрсөн зууны эхээр Оросын бүрэлдэхүүнд орсноор ондоо гольдрилд шилжсэн тува (урианхай) түмний дунд өнөөгийн Монголыг өөриймсөх, хүнийрхэх үзлийн аль аль нь байдгийн олон жишээний нэг энэ. Хэдий оросжиж буй ч саяхныг болтол монгол соёлын хүрээний улс байсан нь тэдний ахуй соёлын наад захын баримтаас салшгүйгээр харагддаг жишээ өдий төдий буй. Д.Медведевт Монголыг “матсан” мөнөөхөн К.Ондар хоёр хүү, нэг охинтой аж. Том хүү Чингис нь хоёр хүүтэй тэднийг нь Начин, Чойган гэнэ. Удаах хүү нь Мөнхбаяр, охиныг нь Солонго гэдэг. Зөвхөн нэр ярихад л ийм юм. Монгол Тувагийн түүхэн их сэжим ямар ч байсан өнөөдөртөө салшгүй батыг илтгэх саяхны нэг сонирхолтой жишээ энд дурьдая. Өнгөрсөн тавдугаар сард Тувагийн Засгийн газрын шийдвэр гарч үндэсний бөхийн дээд цолыг шинээр баталсан юм. Өмнө нь үндэсний бөхөд манайхтай адил начин, арслан, заан цол олгодог байсан бөгөөд дээд цол нь заан байв. Тувад жил бүрийн наймдугаар сарын дундуур болдог үндэсний баяр болох Наадмаар (Наадым) 128 бөх барилдаж шөвгийн дөрөвт үлдсэн бөхөд начин (начын), түрүүлсэн бөхөд арслан (арзылан) цол олгодог. Гурав болон түүнээс дээш түрүүлсэн, мөн хоёр түрүүлснээс гадна өмнө нь хоёронтоо үзүүрлэсэн бол заан (чаан) цол хүртэнэ. Харин энэ жилийн наадмаас эхлэн зааны дээр Хүчтэн (Күчүтен) хэмээх шинэ цол бий болгожээ.