Украинд осолдсон Малайзын МН17 онгоцны талаар Хятадын албаны хүмүүс өчигдөр анх удаагаа мэдэгдэл хийжээ. БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл “Жэньминь жибао” сонины өчигдрийн дугаарт “Энэ эмгэнэлт явдлын үнэн мөнийг олоход хугацаа хэрэгтэй байтал хэт нэг талыг баримталж, аль нэг улсыг буруутгах нь байж боломгүй үйлдэл. Украины хямрал болоод Крымийн асуудалд зарим улс зөвхөн нэг талыг барьж байсныг бодоход энэ нь гайхмаар зүйл биш. Гэхдээ ийм үйлдэл зөрчил, хямралыг хурцатгаж, бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх аюултай” гэж бичсэн байна. Харин англи хэлээр хэвлэгддэг “Global Times” сонинд “Ямар ч үндэслэл нотлох баримтгүй байж ОХУ-ыг буруутгаж байна. Зорчигч тээврийн онгоц сөнөөх нь Украины босогчдод ч, Орост ч, ер нь хэнд ч ашиггүй. Гэтэл энэ явдлыг Барууны орнууд үзэл бодлоо бусдад тулгах зэвсэг болгон ашиглаж байна” гэжээ.
Сэтгэгдэл (9)