О.Баасанхүү гишүүн Хотын дарга Э.Бат-Үүлд хүсэлт гаргаж, албан бичгийг явуулжээ. Тэрбээр хүсэлдээ "УИХ-ын гишүүн миний нэр дээр иргэдээс малын хулгайтай тэмцэх, төрийн бодлогыг гаргуулах талаар хүсэлт ирүүлж байна. Тэдгээр өргөдлөөс харахад Улаанбаатар хотын ойр орчимд мал нядалгааны газар болон махны ченжүүд шөнө дун мал нядалгаа явуулж худалдан борлуулах ажил хийдэг нь малын хулгайг өөгшүүлж байна. Иймд УБ хотын ойр орчмын мал нядалгааны газруудыг өдрийн цагаар үйл ажиллагаа явуулдаг болгох, малын гарал үүслийг бичгийг хэвшүүлэх талаах зохих арга хэмжээг авна уу" гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)