зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015 онд монголчууд бид ингэж бүсээ чангална

2015-1-09
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайдыг хэмнэлт, таналт, багасгалтын горимд өөрийн эрхгүй шилжүүлж, 2015 төсөвт тодотгол хийж бүсээ чангалахаас аргагүй болгов. Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа учир зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасчээ.
өө              Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албандаа томилогдсон өдрөөсөө эхлэн Монгол улс  хямрчихсан байгааг хүлээн зөвшөөрч, хямралыг даван гарахын тулд бүх зүйл дээр хэмнэлтийн горим барьж ажиллахаа мэдэгдсэн. Үүнээс ч өөр арга байхгүй. Монголчууд бид энэ жилээс эхлэн бондын өрийн хүүг буцаан төлнө. Үүнд бараг 700 гаруй тэрбум төгрөг шаардлагтай. Мөн 2015 оны улсын төсөв бараг нэг их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Үүнийг хэрхэн яаж төлөх нь Засгийн газрын хувьд жинхэнэ толгойны өвчин болоод байгаа.
                Энэ бүгд Ерөнхий сайдыг хэмнэлт, таналт, багасгалтын горимд өөрийн эрхгүй шилжүүлж, 2015 төсөвт тодотгол хийж бүсээ чангалахаас аргагүй болгов. Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа учир зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасчээ. Тодруулж хэлбэл, олон халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсвийн тодотголд тусгажээ. Ингээд “Шийдэл”-ийн гэх тодотголтой Засгийн газар монголчуудын бүсийг 2015 онд хэрхэн чангалах гэж буйг хүргэж байна.

Цалин тэтгэврийг нэмэхгүй

Үе үеийн Засгийн газар сонгогчдод хамгийн түрүүнд амладаг зүйл бол “Цалин, тэтгэврийг 2-3 дахин нэмэх” тухай байдаг. Түүндээ ч хүрэхийн тулд цалин, тэтгэврээ чадлаараа нэмж байсан. Жишээлбэл 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед цалин, тэтгэвэрийг хамгийн их буюу 20-30 хувиар нэмсэн түүхтэй. Улс орныг эдийн засгийн хямралд оруулж, төрийн “түрүүвчийг” юу ч үгүй хоосолсон хэмээн адлагдсан Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн засгийн газар” хүртэл бага ч гэсэн хэмжээгээр нэмж байсан. Харин энэ Ч.Сайханбилэгийн ЗГ энэ жилдээ багтаж төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмэхгүй гэв. Арга ч үгүй биз тэд цалин, тэтгэвэрийг нэмэх нь байтугай, одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй дээрээ тулаад байгаа.

Одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартай олгоно

Засгийн газраас баримтлах дараагийн хэмнэлтийн горим.  "Алдарт эх"-ийн одонгийн мөнгийг зөвхөн хүүхэд нь 0-18 насны болзол хангасан эхчүүдэд олгоно. Бусдад нь олгохгүй. Энэ нь үндсэндээ ээжүүдэд мөнгө өгөхгүй гэсэн санаархал юм. Учир нь өдгөө “Алдарт эх”-ийн I, II дугаар одонтой ээжүүдийн 90 орчим хувь нь 1950-1960 оныхон байдаг. Тэдний хүүхүүдүүд өдгөө бүгд нас биед хүрсэн байгаа. Харин үлдсэн 10 гаруй хувь нь л одонгийн мөнгийг авах шаардлагыг хангах юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы хурал дээр нэлээд тодорхой хэлсэн.

Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг танана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг тэтгэлэгийг Ерөнхий сайд танах ёстой жагсаалтандаа багтаажээ. Уг тэтгэлэгийг сурлагын амжилтаар нь эрэмбэлж зөвхөн 3.0 голчтой оюутнуудад олгохоор болжээ. “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт” зориулж улсын төсвөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 307.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн төсөвт нийт 70 гаруй тэрбум төгрөг суусан байгаа. Дээрх шийдвэрээр жилд 33.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

Малчдаас авдаг малын хөлийн татварыг сэргээнэ

Ерөнхий сайд улс орны эдийн засгийн хямралыг дотоодынхоо нөөц бололцоог шавхаж даван туулна гэдгээ илэрхийлээд, малчдаас татвар авах асуудлыг хуульчилж, УИХ-д оруулж ирэхээр болсон. Ингэснээр 2015 онд малчид малын хөлийн болон бэлчээр, ус ашигласны татвараа төлнө гэсэн үг юм. Малчдын бараг мартах дөхсөн малын хөлийн татварыг авах талаар өмнө нь буюу 2010 онд яригдаж байсан. Гэвч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг жишиг тогтсон билээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө

Хүүхдийн мөнгийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй. Энэ жилээс эхлэн цензур тогтоож зөвхөн зорилтот бүлгүийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргав. Өнгөрсөн жилийн статистик мэдээллээс харвал Хүний хөгжил сангаас11 дүгээр сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгожээ. Хэрэв зорилтот бүлэгт олговол энэ мөнгөн дүн нэлээдгүй багасах ажээ.

Татвар нэмнэ

Татваруудын ерөнхий хэмжээг нэмэхээр болжээ. Мөн үүн дээр нэмээд шинээр хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг авах гэж байна.

Жирэмсэн эхчүүдэд олгодог байсан тэтгэмжийг буруулна

2015 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлд  ингэж  тусгасан байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюун ийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтайтэнцэх тэтгэмжийг олгодог байсан. Энэ мөнгө нь дунджаар 1,071.0 мянган төгрөгийг олгодог. Мөн дээрээс нь халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг  олгодог. Харин Нийгмийн даатгалын санд хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл
Хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо гэж тусгажээ.

Төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг танана

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай дүйцэхүйц мөнгөн олговрыг өгдөг байсан. Тэгвэл хямралтай байгаа энэ үед тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид 12 сарын цалинг олгоно. Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь ажиллаж байсан салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог юм. Гэвч ирэх жилээс эхлэн тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг Засгийн газар гаргав.

Ноос, тарианы урамшуулалыг өгөхгүй

Ноос, ноолуур болон тариаланчдад урамшуулал олгодог болоод нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд дээрх салбарынханд нэлээдгүй мөнгө зарцуулжээ. Жишээлбэл, өнгөрсөн жилд гэхэд л ноосны урамшуулалд 30 орчим тэрбум төгрөг, тариаланчдад 25.3 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 2015 оны төсвийн тодотголд эдгээрийг хасахаар тусгажээ. Ерөнхий сайдын шийдвэрээр дээрх мөнгөн дүн хэмнэгдэж, бүгд улсын төсөвт үлдэнэ. Гэхдээ уг шийдвэр тухайн салбарынхандаа нэлээдгүй хүнд нөлөөлөх байх.

2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ барилга барихгүй

2015 онд төсвийн хөрөнгөөр нэг ч шинэ барилга, байгууламж барихгүй, эхлүүлсэн барилгуудаа концессийн гэрээгээр хувийн хэвшлийнхэнд өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр төсвийн хөрөнгөөр барилга, байгууламж барьж ашиг олдог компани байхгүй болно гэсэн үг. Хэрэв тэгвэл нөгөө барилга дээр ажиллах хүмүүс ажилгүй болно. Түүнээс улбаалан иргэдийн амьдрал дахин хэцүү байдал орно. Товчоор хэлбэл барилгын салбарын ажилгүйдэл эрс нэмэгдэх магадлалтай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа
"Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • Mongolchuud (112.72.11.67)
    Oorsdiinxo ter targan omxii gvzeege changalj chadaxgvi bj zow zederch bga ard tvmendee ingaj tenegtdeg muu xujaa vnertei saiduud bs 76. Olon ter bumin xangamja boli gexed za gex xen ch bxgvi xariugvi otnvvd
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • монгол хүн (202.21.106.110)
    төрөөс төрсөн тэрбумтнууд,гадна дотны данснаасаа мөнгө төсөв оруул,өөрсдийгөө ихэс дээдэс гэж бодон унаа утас цай кофе ёотон сахар ер нь л өөрсдөө өөрсдийгөө болго.мөн олон хэрэггүй хурган дарга сайд нараа цөөл тэгээд харахад бас их мөнгө хэмнэнэ дээ
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • Emch (88.178.29.196)
    Uls terchid idsen uusnaa ard olnoor teluuleed b/dag sistem MGL-d b/x yum. Negeeduul duulgavartai
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (124.158.112.4)
    Төсвийн газруудад 55-60 насаа хүрсэн мөртөө ажиллаж байгаа нөхдүүдийг эхлээд яаралтай хал шийдвэрээ айлгүй зоригтой хийгээч 2016 оны сонгууль бодоод яах нь мэдэгдэхгүй арчаагүй царайлаад битгий байгаач
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • 001 (103.229.122.220)
    Тэртээ 90-ээд онд ажлын байр цалин мөнгө ч үгүй ,хэрэгцээт бараа ч үгүй цагт хүүхэд төрүүлээд өсгөөд одоо сайхан амьдарч байна. Яагаад болохгүй гэж
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.120.241)
    Манайхан Хямрал Уналт хоёр үгээ зөв ойлгож сурмаар байхын Төгрөг цаас болсонд ард түмэн бухимдаж өөрийн хүслээр жагсаж төрөө огцоруулж намын байрыг шатаахыг Хямрал гэнэ Уналт гэдэг нь түр уналт Энэ бол зах зээлд байдаг л зүйл Манайхан яахав эдийн засаг улстөржүүлдэг тогтолцоотой орон
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.186.89)
    Ard tumneeree togloj tohyyrhaj hanah boloogui yu yls turchiin bag umssun hudalch huurmag awilgach 76nuda bi eh orondo denduu hairtai gehdee ene 76d oligtoihon heleh ug oldohgui baina
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.100)
    Шийдлийн засаг биш Шийтгэлийн засгийн газар хэхэхэх хөх инээд хүрчлээ байз
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.170.70.43)
    хүн тээж төрүүлэх энэ тарчиг цаг үед хэцүү дээ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.170.70.43)
    жирэмсэн эхчүүдийг онцгой авч үзэх ёстой доо
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    Umnud Solongos 19970ond yaj xyamarlaas garsan tuun shig l gariya.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • иргэн (122.201.17.98)
    Тийм ээ сайд нар болон их хурлынгишүүд хувийн бизнестэй юм чинь цалингаар яахав дээ цалин авахгүйгээр ажиллацгаая
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • АРД ТҮМЭН (122.201.17.98)
    сайД нар болон их хурлын гишүүд бүгд хувийн бизнистэй юм чинь бүгдээрээ цалингаасаа татгалзвал яасан юм бэ? Тэгвэл мөн их мөнгө хэмнэгдэнэ шүү
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.253)
    omnox ZG iin balagiig ard tumen uurex n zov uu, ted nart xariutslaga tootsooch, ene toriin ner barisan aj axui uildveriin gazruud tosovt baiguullagiin xutgan darga nariinxaa tansag xeregleeg xyzgaarlaj oron toog xasaach. tom tom jifeer uraldaj tansaglaj b a shuudee
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Сайханбөлдөг (182.160.36.157)
    Дээдэс ард биднийг хоосолоод дараа дахиад ард бидний хосийг шувтрах чинь ЗӨВ бодлого мөн үү Энэ ардчилал мөн үү АТГ -аа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Энэ зураг яг л үнэн л дүр, төрх зуржээ. Дээгүүрээ ямар арга хэмжээ авагдаж байгаа нь тодорхой биш байгаа.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Сайханаа (182.160.3.129)
    Үнэхээр буруу бодлого ер нь хараад байхад ядуу хүмүүс олгож байсан мөнгийг хасаж байгаа юм биш үү Та нар гарангуутаа цахилгаан дулааны үнийг хүний санаанд багтамгүй их нэмлээ үүнд ч хэн өртөх бэ гэвэл жижиг аж ахуйн нэгчүүд гэр хороолол орон сууцанд тачиг мөчиг голоо зогоож амьдарч байгаа хүмүүс л хэлэмэгдэж байна ӨӨрсдийнхөө унаа тэрэг утас цалин Яамдын дэд сайд гээд ямар ч хэрэгүй абан тушаалтангуудыг цөөлөх ёстой байсан юм даанэ ч дээ мөн ч дэндсэн тэнэг нөхөдүүд байна даа Дулаан цахилгаан нэмээд байхад ШӨХҮН Магнай тэмцдэг байсан Одоо МАН намаас гарсан Тэр Аюурсайхан гэнэ үү тэр хүний дуу хоолой хаана байна бэ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.94)
    УИХ-ынГишүүдэд болон Нийслэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт өгдөг мөнгө, УИХ-ын гишүүдийн хууль санаачилсан мөнгө,болон орон нутагт хувиарладаг мөнгийг хасах,Мөн аймаг сум бүрт хувиаарлаад байгаа орон нутаг хөгжүүлэх нэртэй ямарч үр дүнгүй дарга нарын орон сууц ашиглахгүй халуун ус, наадмын стидион барьдаг мөнгийг хасах эдгээр нь эхчүүд хүүхдүүдийн мөнгийг танахаас хавьгүй дээр бичдээ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • zzzzz (202.179.20.95)
    Ene buhend 76 bolon halamjind durtai ard tumen ta bid buruutai deerees ni super poulist pinshuu Ganbaatar Davaasuren Uyangaa Bolorchuluun geh met nuhduud zui yosoor orno. Tiiimees 76 hun geheesee iluu halamjind durtai uursdiiguu l zuhey humuusee.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • o (203.91.118.254)
    onoodor bidniig iim bdald oruulsan 76 gishuun bolon zasgiin gazar uund buruutai ted nariin horongiig huraaj awj chadahgui maa gehed zardlaasaa yagd tanaj boldguim be yadarlaa yyadarlaa geed eh huuhed 2iin mongonoos bitii zulgaagaach l gj helmeer bn uneheeer eserguutsej bn
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • ZOCHIN (202.72.245.70)
    BANKUUD ZEEL UGUHUU BOLIOCHEE BANKIND SHULUULJ DUUSLAA
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • tata (203.91.118.254)
    oyutnuudiin mongiig boliulh n zowooo harin huuhed ehchuudeesee yaach bodson mongo haramlana gedeg uneheer buruu ter zasag bairj bsan onoodriin nohtsol bdald oruulsan awilgachdaasaa yagd gol n hariutslaga nehehgui bgaa n unheeer so bn
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Ард (118.168.133.30)
    Монголыг ийм болгосон МАН-АН-ын авилгач одоогийн сайд дарга, гишүүд та нар ард түмнийг ингэж шулж болохгүй шүү дээ. Улс бүсээ чангалах бол та нар идсэн ууснаараа эргүүлж төлөх ёстой. Энэ хавар босоцгооё!
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • nnn (174.139.78.150)
    uursdiinhuu ideh munguu usguj bgaa arga tusuv hemneh neriin dor tiim l surhii yum bol uursduu negdsen autobusaar huraldaa irj yavach muusain huvalznuud
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.26)
    ХЭН ИЙМ БОЛГОСОН ЮМ БЭ. ХАМГИЙН ТЭНЭГ АРГА НЬ АРД ТҮМНЭЭС АВАХ БАЙХДАА, БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮС ИЙМ ЮМ ХИЙХГҮЙДЭЭ.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.38.105)
    өөрсдийнхөө тансаглалыг хасахгүй юм даа.бирдүүд
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Зардал багасгах талаар. Сургалтын төлбөрийг татвараас чөлөөлж байгаа өнөөгийн нөхцөлд оюутнуудад олгож байгаа 70000-ыг бүрмөсөн хасах, эхчүүдэд олгож байгаа одонгийн тэтгэмжийг хамгийн бага хүүхэд нь 16 нас хүрсэн тохиолдолд зогсоох нь зөв, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгийн хүүхдэд олгохоор төсөвт тусгасан нь маш зөв, төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтны орон тоог цөөлж, цомхотгох хэрэгтэй алин болгон айгаад бэмбэгнээд байх юм бэ, ШУА-ийн академич нэртэй өвгөдөд сар бүр олгож байгаа 500000 төгрөгийн тэтгэмжийг хасах, танил талаар олгогдсон гавъяагүй гавъяатнуудад сар бүр олгож байгаа тэтгэмжүүдийг хасах, УИХ-ын гишүүдийн 90 сая төгрөгийг /ядахдаа жагсаалтаар орсон гишүүдийн/, хууль санаачлахад олгодог 30 сая төгрөгийг хасах хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.89.82)
    цалин нэмэхээ байг, хүүхдийн болон одонгийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэлгийг ялгаварлаж болохгүй ээ, диплом мөрөөдсөн олон мянган оюутны мөнгийг шууд танах нь зөв, татвар нэмэхийн оронд татвар хураах арга ажиллагаагаа сайжруулах санал оруулмаар юм
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Орлого нэмэх дараах санал байна: Зарим барааны /архи, дарс, пиво, тамхи, хүнсний бүтээгдэхүүн г.м/ импортын гаалийн татварыг нэмэх, МАА-н гаралтай түүхий эд /нооллуур, арьс шир г.м/-эд экспортын татвар тогтоох, АМНАТ-ийг нэмэгдүүлэх, малчдаас татвар авах, бөхчүүдэд өгч байгаа бай шагналын татварыг нэмэгдүүлэх, ХХОАТ-ыг шатлалтай болгож, өндөр орлоготой хувь хүний орлогын албан татварыг нэмэх хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • sdf (203.91.112.147)
    25 jil erh barisan hulgaich luivarchdiig tsovdolbol taarna bur buhimdchlaaaa
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • эрдээ (202.170.67.182)
    МАН АН ын сайд дарга хамаатан садан найз нөхөд гээд бүгд мафи болж сайхан йдэж уусандаа одоо тэр гударсан мөнгөө ард олноос гаргуулах гээд бна монгочууд ноомой сүг болжээ гохь нь
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.111.146)
    Та нар энэ бүгдийг өгнө гэж амлаж сонгуулд ялж гарч ирчихээд одоо ядарсан ард түмэн,хөгшид хүүхдүүдийн мөнгө рүү ичэхгүй гар дүрж чадаж байнаа тиймэл их мөнгө хэмнэх гээд байгаа юм бол наад дангар толгойтой даавууний синдромтой хүүхэд шиг болгосон засгийн газар, яам тамгын газрынхаа бүтэц зохион байгуулалт, энэ олон хэрэгцээгүй дарга нараа цөөлөөчээ хэрэв тэгж чадахгүй бол ард түмэн үр хүүхэд хөгшидийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй улс төрийн тэмцэл хийж босох хэрэгтэй үнэхээр бухимдаж байна яаж ичэхгүй ядарсан ард түмнээ мөлжих сэтгэл төрдөг байнаа 3 хан сая ард түмнээ тэжээж чадахгүй бол нэртэйгээр нь аль нэг улс оронд ард түмэн улс эх орноо зарчихгүй юу муусайн мулгуу улс төрчид.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Сайханбилэгийг дэмжигч (124.158.77.8)
    Зөв арга хэмжээ байнаа. Жаахан дутуу зүйлүүд байна. Дарга нарын гшар утас, унаа тэрэг, өрөө тасалгаа, гадаад айлчлалын зарлууд, туслах, жолооч, зөвлөх, нарийн бичгийн дарга, орлогч харын орон тоог цомхотгох,их хурлын гишүүд , иргэдийн хурлын төлөөлөгчдын урамшуулалын мөнгөнүүдийг хасах, хогийн ногоон уутны зарлагыг зогсоох,зөвлөх үйлчилгээ, элдэв төслийн хурал семинар, сургалтуудыг цөөлөх,үр дүнгүй хөтөлбөрүүдийг зогсоож санхүүжилтыг татах,оюутны тэтгэлэгийг хасах, дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг өндөрсгөх,ченжийн захуудыг хааж арилжааны банкуудаар вальтын арилжааг хийдэг болгох,арилжааны банкуудын вальютын хадгаламжуудыг төгрөгт шилжүүлэх, зээлийг Монгол төгрөгөөр олгох
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (175.194.72.57)
    Ter huuhdiin mungu ymar gai bolood baigaa bish uguuch mongold amidrah araggui boljee 76 bugdiin buudval taar ni
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (202.131.235.74)
    улс орныг өрөнд оруулсан сайд дарга нарын төлөөсийг эх хүүхэд ард түмэн үүрэх ёсгүй шүү сайдаа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • ббббб (49.0.160.97)
    Яг энэ үед зарим нэг гишүүд утас, унааныхаа төлбөрийг улсаас төлүүлдгээсээ татгалзаж эх оронч зан гаргавал дараа жил сонгогдох магадлалтай даа. сэтгээч гишүүдээ.. ард түмнийхээ мөнгө рүү бүү ор
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    Төрөөс идэж,амьдардаг хувалзнууд л боож үхэх гэж байгаа юм.Хувийн бизнес эрхлээд,Төрөөс хамааралгүйгээр амьдралаа аваад явчихдаг олонхид бол ямар ч хамаагүй шийдвэр.Төрийг угжиж амьдардаг,төрөөс төрөхөөр бэлдэж байсан мөрөөдсөн тэрбумтнуудад хүнд цохилт болно доо.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • luibarchid bolitsgoo (150.129.142.128)
    manjiin ued neg iimerhuu aisan gedeg odoo ardchilaliin ued ard tumniig tatbaraar daramtalj oorsdiin uuj idsenee ydarsan ard tumneer toluuleh uym bna l daa er n hen ulsiig iim baidald oruullaa,ta nar shuu dee ,ta nar horongoo huraalgaj ulsaas hulgailj luibardaj hubchilj idsen biz dee tuuniigee butsaaj og es tegbees ard tumeen bosoh bolj dee
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (202.131.225.122)
    ene odoo hezeenii medeelel ve ZG-in togtool garaa bizdee turiin alban haagchiin tetgemjeer setguulch asuudlaa sain nyagtalj gargaach ee teneguudiin oron gej unen yumdaa
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (203.194.113.54)
    ард түмнээ мөлжиж амьдрах засгийн газар байгуулагдажээ.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (203.91.119.138)
    Ene yanzaaraa Saikhanbileg yawahguiee
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (203.91.119.138)
    MUUSAIN NOWSHNUUD. EHCHVVD HVVHDVVDIIN MUNGUUR BVV OROLD. UURSDIINHUU HANGAMJIIG BHGUI BOL NOWSHNUUDAAA
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана
    5 цаг 55 мин
  • Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
    8 цаг 39 мин
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
    8 цаг 46 мин
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
    8 цаг 58 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
    11 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
    11 цаг 50 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    11 цаг 54 мин
  • "Ухаа худаг цахилгаан станц" 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
    13 цаг 12 мин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа
    13 цаг 29 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    14 цаг 35 мин
  • АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
    15 цаг 25 мин
  • Өвлийн саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 41 мин
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    16 цаг 6 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    17 цаг 19 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    17 цаг 36 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    17 цаг 46 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    18 цаг 20 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    18 цаг 56 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    19 цаг 1 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    19 цаг 5 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв
24 баримт
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК