Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч, Нямдоржоос эхлээд ойн амьтад хүртэлх сонирхолтой онигоонууд

2015-4-01
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Тиймээс доорх онигоонуудыг та бүхэндээ бэлэглэе.

1.    Гал командынхан эмнэлэгт гал гарч байна гэсэн дуудлага авчээ. Галыг нь унтраачихаад эмнэлгийн даргад ингэж хэлжээ.
-Галыг амжилттай унтраалаа. Харамсалтай нь, хажуугийн дан байранд гарсан түймэрт есөн хүний амь хохирлоо. Гэхдээ яаралтай арга хэмжээ авсны хүчинд долоог нь л амилуулж чадлаа гэв. Эмнэлгийн дарга үүнийг сонсоод ухаан алдчихав. Нөгөө хэд нь сандралдан арай хийж ухаан оруултал цаадах нь
-Тэнэгүүд ээ, тэр чинь морг шүү дээ гэжээ.


2.  Нэгэн эр эхнэрийнхээ утсыг үзэж байснаа гэнэт эхнэр лүүгээ уурлан “Чи яахаараа эр нөхрөө утсан дээрээ "Муу НусБанди" гэж хадгалдгийн. Би чамайг “хайраа” гэж хадгалцан байхад, чи ямар өөдгүйн юм бэ” гэж гэнэ. Тэгсэн эхнэр нь “Чи юундаа уурласын, би чамайг "My HusBand" гэсэн байгаа биз дээ” гэжээ.


3.  Баян залуу тансаг байр худалдаж авчээ. Тэгсэн өгсөхдөө лифтээр, буцахдаа дандаа шатаар алхадаг байж. Орцны жижүүр нь гайхаад нэг удаа
-Та өдөр бүр 12 давхраас явган буух юм, юунд ингэж биеэ зовооно вэ? гэж асууж л дээ. Тэгсэн нөгөө баян эр
-Нэг муу хайрцаг намайг ингэж доошоо хийх болоогүй шүү гэж гэнэ.


4.  Их хурлын дарга Нямдорж гуай ачтайгаа ярьж байна.
-Өвөө, би том болоод их сургуульд орно, тийм ээ?
-Тийм ээ, миний хүү. Өвөө нь тусална.
-Төгсөөд тан шиг их хурлын дарга болно, тийм ээ?
-Тийм ээ, өвөө нь тусална.
-Дараа нь ерөнхийлөгч болно, тийм ээ?
-Үгүй ээ, миний хүү. Ерөнхийлөгчид өөрт нь ач хүү бий.


5.  Шинэхэн гэрлэсэн залуу томилолтоос ирээд хөршөөсөө асуув.
-Байхгүй хойгуур манайд залуучууд ирж хонов уу?
-Үгүй.
-Бүр ганц ч үгүй гэж үү?
-Ганц ч ирээгүй.
-Тэгнэ ээ тэр. Ааш муутай юм шиг санагдаад байсан юм аа. Сална аа.


6.  Согтуу алиалагч унтахаасаа өмнө аяганд жаахан архи үлдээгээд дугхийв. Өглөө шараа тайлах гэтэл байдаггүй. Тоть нь “Мэдэхгүй ээ” гэж мөрөө хавчиж байна гэнэ. Маргааш нь дахиад л архи алга болов. Нөгөөдөр нь алиалагч шил архи үлдээгээд  
-Хэрвээ чамайг уусан байвал бүх өдийг чинь зулгаана шүү! гээд унтжээ. Өглөө бостол шил нь хоосон, тоть нь шал согтуу, бүх өдөө өөрөө зумлаад хаячихсан
-Одоо чи муу юу зулгаадгийн гээд эзэндээ агсан тавиад сууж байжээ.


7.  Бяцхан хүү ээжээсээ:
-Ээж ээ, хүүхэд яаж гардаг юм бэ?
-Эхлээд толгой нь, дараа нь гар нь, дараа нь хөл нь гардаг юм.
-Тэгээд дараа нь бүгдийг нь нийлүүлдэг юм уу?


8.  Туулай ойд явж байсан чинь арслан зам дээр хэвтэж байна гэнэ. “Арслан ах аа, та юу хийж хэвтэж байгаа юм бэ? гэж туулайг асуухад арслан “Ах нь хавханд орчихлоо” гэвэл туулай “Өө муу сэгсийсэн гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ” гэж томорч алджээ.


9.   Эхнэр
-Чи намайг усанд живбэл аврах уу?
Нөхөр
-Аварна гэвэл чи үсрэх юм уу?


10.  Хэрээ амандаа бяслаг зуугаад мөчир дээр сууж байтал үнэг мод барьсаар юу юугүй давхиж ирээд толгой руу нь цохиж унагаачихаад бяслагийг нь аваад зугтаачихлаа гэнэ. Хэрээ ухаан орсноо:
-Бүхэл бүтэн үлгэрийг ингэтлээ товчлоод байхдаа яахав дээ! хэмээн ёолжээ


11.  Баавгай бооксын тэмцээнд түрүүлээд цом авчихаад, үүнийгээ тэмдэглэх санаатай бааранд орж гэнэ. Тэгээд цомоо үүдэнд нь орхихдоо “Энэ цомыг авбал ална. Боксын аварга Баавгай” гэж зурвас хажууд нь бичээд орхижээ. Баарнаас гарсан чинь цомынх нь оронд нэг зурвас байна гэнэ. Унштал “Гүйцдэг юм бол аваарай. Гүйлтийн аварга Туулай” гэж бичсэн байв. Туулай цомоо бариад бас нэг бааранд орохдоо “Авбал дор нь гүйцэж барина шүү” гэсэн зурвас үлдээжээ. Туулай баарнаас гараад иртэл цомынх нь оронд бас нэг зурвас байна гэнэ. Унштал “Сачий чинь хүрвэл аваарай. Сансрын нисгэгч Гүррагчаа” гэсэн байв.


12. Өлсгөлөн туулай явж байтал баавгай үнэг хоёр урдаа зөндөө идэx юм тавьчиxсан сууж байна гэнэ. Туулай маш их өлсөж байсан тул нөгөө хоёр дээр очоод “Гурвуулаа xөзөр тоглоx уу” гэжээ. Нөгөө хоёр нь “Хөзөр байхгүй ээ” гэхэд нь туулай “Зүгээр ээ, идэх юмаараа тоглоё” гэж хариулжээ. Ингээд гурвуулаа тоглож эхлэв. Эхлээд баавгай “Би талхаар гарлаа” гэхэд нь үнэг “Би хиамаар дарлаа” гэжээ. Тэгсэн туулай “За за, би ч барья даа” гэж гэнэ.


13.  Туулай, үнэг, чоно гурав хулгай хийжээ. Чоно гар буу, үнэг АКА хулгайлав. Ингээд цагдаад баригдчихжээ. Цагдаа “Та хоёр хулгай хийсэн зэвсгээ бөгс рүүгээ чих” гэв. Чоно ч зүдрэлгүй чихчихэв, харин үнэг АКА-гаа чихэж байхдаа инээгээд л байж гэнэ. Цагдаа “Чи юундаа инээгээд байгаан” гэвэл “Би яах вэ, цаана чинь туулай тэнэг танк чирчихсэн ирж байгаа” гээд инээдээ барьж ядан байв гэнэ.


14.  Арслан өөрийнх нь хоолыг идсэн том амтай амьтанг барьж идэхээр явж байна гэсэн зарыг сонссон матар уруулаа жимийгээд “За за, усны үхэр будаа будаа” гэсэн гэдэг.


15.  Нэг залуу дугуйтаагай давхиж явтал өмнөөс нь согтуу болжмор нисч ирээд дуулгыг нь мөргөөд газар унажээ. Залуу болжморыг өрөвдөөд гэртээ авчраад торонд хийн өмнө нь ус талх тавиад сэхэхийг нь хүлээж л дээ. Тэгтэл болжмор удалгүй сэргээд эргэн тойрноо харснаа
-Төмөр тор, талх, ус.... Хүүе ээ, би шоронд орчихжээ. Хөөрхий залууг алчихсан юм байх даа гэж гэнэ.


16.  Нэг бүргэд нисч байсан чинь далавчин дээр нь болжмор ирээд суучихжээ.
Бүргэд болжморыг өрөвдөөд за яахав сууж л байг гээд цааш нисчээ.
Хэсэг хугацааны дараа бүргэд нөгөө болжмороо яаж байгаа бол гээд хартал болжмор өөдөөс нь “Үхснээ хараав, наад замаа хараач” гэж томорсон гэнэ.


17.  Хар тамхичин эр үхэхдээ тамд очжээ. Эргэн тойрноо харвал нэг тариан талбай байна гэнэ. Тэгэхээр нь мань эр хар тамхины өвс тарихаар шийдэв. Тэгтэл нэг чөтгөр хүрээд иржээ.
-Чи юу хийх гэж байна?
-Хар тамхины өвс тарих гэсийн.
-Яах юм бэ. Чамаас өмнө тарьчихсан. Тэрийг хар даа гэж гэнэ.
Хар тамхичин тамд тариалсан өвсийг ургаж гүйцэхийг хүлээв.
-Чи юу хүлээгээд байгаа юм бэ?
-Ургаж гүйцэхийг нь.
-Яах юм бэ, тэр хар даа. Ургачихсан өвс зөндөө байна.
Хар тамхичин эр түүж эхлэв.
-Түүх хэрэггүй ээ. Түүгээд тэнд овоолчихсон байгаа, хар даа.
Хар тамхичин эр цаас гаргаж ирээд ороож эхлэв.
-Ороох хэрэггүй ээ. Ороогоод бэлдчихсэн хар тамхи дүүрэн байгаа биз дээ.
Хар тамхичин эр хамгийн том ороомгийг нь сонгож аваад, арай багыг нь чөтгөрт өгөв. Асаах гэтэл шүдэнз байдаггүй. Тэгэхээр нь чөтгөрөөс асуусан чинь
-Мал аа, шүдэнз байсан бол энд там биш диваажин байна биз дээ гэж гэнэ.


18.  Дарга ажлаас хоцорсон ажилтандаа:
-Чи ажлаас бүтэн дөрвөн цаг хоцорлоо, тэгээд ч чи ажлаа муу хийдэг, би чиний оронд байсан бол өнөөдөр ирэх ч үгүй байсан гэвэл ажилтан нь
-Та ч яахав тэгдэг юм байгаа биз, харин би бол ажлын төлөө санаа зовдог, хүн чанартай хүн шүү гэж хээвнэг хэлээд зогсч байсан гэнэ.


19.  Ойн ээлжит сонгуулиар туулай цагдаа болжээ. Тэгээд үнэг дээр ирээд:
- Чи наад үнэтэй үсээ хэнээс авснаа хэл.
- Би хэнээс ч аваагүй ээ. Энэ чинь миний өөрийн үс шүү дээ гэвэл туулай:
- Битгий худлаа хэл, гээд үнэгийг мөрдөнд хийжээ. Удалгүй галуу хүзүүгээ унжуулсаар мөрдөнд орж ирэв гэнэ. Үнэг:
- Чи яачихав аа. Ямар хэргээр орчихов гэж асуухад нь галуу
- Намайг жил болгон халуун орон руу хэний мөнгөөр нисдгээ хэл, муу луйварчин гээд хийчихлээ гэж гэнэ.


20.  Нэгэн эр байшин бариулахдаа бүх өрөөг нь дугуй хэлбэртэй хийлгүүлжээ.
 Чи яагаад бүх өрөөгөө дугуй хэлбэртэй бариулчихав гэж найзууд нь асуухад


21. Хадам ээж маань байшин барьж байгааг дуулаад “Надад ганц булан ч болтугай олдох уу?” гээд асуугаад байсан юм гэж хариулжээ. Хавдсан хацраа дарж яваа нэг нөхрийн найз нь тааралдаад
- Чи яагаав, хө гэвэл мань эр
- Эмчид очиж хоёр шүдээ авахуулаад гэжээ.
- Чиний нэг л шүд чинь өвддөг биш билүү?
- Эмчид хариулт мөнгө байсангүй.


22.  Согтуу эр гэрийнхээ цоожны нүхийг олохгүй тэмтчиж байтал хажуугаар нь өнгөрч байсан эр
- Би танд туслах уу ? гэж гэнэ. Согтуу эр хариуд нь
- Чи тэгж л их туслах гээд байгаа юм бол энэ байшинг хөдөлгөхгүй барьж бай даа! гэжээ.


23.  Архи тамхи хортой гэж зөндөө уншлаа. Одоо шинэ оноос болино оо.
-Архи тамхиа юу?
-Үгүй ээ, уншихаа


24.  Гурван хүргэнтэй айл байжээ. Ингээд хадам ээж нь хүргэчүүлээ өөрт нь хэр ханддагийг шалгахаар шийдэж л дээ. Эхний өдөр бага хүргэнээ далай руу дагуулаад усанд сэлж байгаад живсэн хүн болж “авраарай” гэж орилтол отгон хүргэн нь гялс сэлж очоод аварчээ. Маргааш нь отгон хүргэний гэрийн гадаа “Хадам ээжээс нь” гэсэн бичигтэй цоо шинэ “Аксент” машин зогсож байв.
Хэд хоногийн дараа дунд хүргэнээ дээрх аргаар шалгатал энэ хүргэн нь бас л дор нь аврав. Маргааш нь дунд хүргэнийх нь гэрийн гадаа “Хадам ээжээс нь” гэсэн бичигтэй цоо шинэ “Марк 2” зогсож байв. Хамгийн сүүлд том хүргэнээ далай руу дагуулж яваад “живлээ” гээд орилсоор байтал нөгөөх нь аврахгүй байсаар байгаад живүүлчихэж. Гэтэл маргааш өглөө нь том хүргэнийнх нь гэрийн гадаа цоо шинэ “Ланд 105” зогсож байв. Очоод харвал шилэн дээр нь томоор “ХАДАМ ААВААС нь” гэж бичсэн байв.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    1 цаг 35 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    1 цаг 42 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    2 цаг 7 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    2 цаг 9 мин
  • "INTRO 2023" фестиваль
    2 цаг 16 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    13 цаг 58 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    14 цаг 3 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    14 цаг 7 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Уржигдар 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    Уржигдар 11 цаг 35 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    Уржигдар 11 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    Уржигдар 10 цаг 29 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК