
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал өчигдөр боллоо. Хурлаар СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд шинэ ерөнхийлөгчийг сонгосон юм. СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа сонгогдлоо. Иймд түүний намтарыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа 1982 гуравдугаар сарын 06 ны өдөр Төв аймгийн Лүн сумд төрсөн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1999 онд Говьсүмбэр аймаг 1-р 10 жилийн сургууль
- 2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль. Маркетингийн менежер, эдийн засагч
- 2007 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр
- 2020 онд Монгол Улсын Их сургууль, Бизнесийн удирдлагын доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2003-2010 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, Улсын ахлах байцаагч, Хэлтсийн дарга
- 2010-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Газрын дарга
- 2013-2016 онд “Сод Монгол Групп” ХХК, Орхон салбарын дарга
- 2016-2017 онд “Есөн буургачин “ ХХК, Гүйцэтгэх захирал
- 2017-2019 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК–ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх
- 2019-2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч
- 2022-2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын Газрын дарга
- 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

























































