Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Одончимэг: Надад залуу нас, эрч хүч чадвар бүгд байна

2015-4-22
0
ЖИРГЭХ

        АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”уянгын драмын жүжиг ирэх тавдугаар сарын эхээр нээлтээ хийнэ. Уг жүжгийн гол дүр болох Базар, Төгсөө хоёрын охин Гэрлээгийн дүрд тоглож буй УДЭТ -ын жүжигчин Б.Одончимэгтэй шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа. Энэхүү жүжгийг УГЗ найруулагч Ч.Найдандорж сэргээн найруулжээ. Мөн жүжигчин бүсүй “Гэгээн муза 12” наадамд “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр өрсөлдөнө.

 

-Хоёулаа шинэ дүрийнхээ яриагаа эхлэх үү?

 

-Би  гадаадад сурч байгаад гадны хүнээс жирэмсэн болоод ирж байгаа охины дүрд тоглож байгаа. Жирэмсэн болсны улмаас  ээжтэйгээ маргалддаг. Энэ дүр дээр өмнө нь СТА Ч.Түвшин найруулагчийн найруулснаар МУГЖ У. Уранчимэг эгч тоглож байсан. Тиймээс энэ мундаг жүжигчний дүрд тоглож байгаадаа баяртай байна.

 

-Төрж байхдаа хэзээ ч би “ээжээ” гэж дуудахгүй гэдэг үгийг та хэлдэг. Энэ ээж хүний сэтгэлийг шимшрүүлсэн үг шүү?

 

-Мэдээж энэ үг ээжийгээ гомдоомоор үг. Яагаад гэвэл тухайн үед бүр тодруулбал социализмын үед гадны хүнээс жирэмсэн болоод эх нутагтаа ирнэ гэдэг ёс суртахууны маш том дутагдал. Сургуулиа  ч төгсч чадаагүй дөнгөж 16-хан  настай охиноо хүүхэдтэй болоод ирэхээр ээж хүнд мэдээж хүнд тусалгүй яахав дээ. Чиний өмнөөс хүн амьтны царайг яаж харна гээд л охиноо буруутгадаг. Дээр нь гадны хүний хүүхэд хүн биш юм шиг чамаас юу гарах бол доо гэдэг нь ээжийн мунхаглал юм. Тэр үед нь би хайртай хүнийхээ хүүхдийг тээж төрүүлж байна, надаас хүн гарна гэж бачуурч бухимдаад ийм ээж байдаггүй юм, би төрөх гээд үхэх гэж байсан ч “ээжээ” гэж дуудахгүй гэж хэлдэг. Гэсэн  ч жүжгийн төгсгөлд “ээжээ” гэж орилдог. Тэгэхэд аав нь охиноо ухааруулаад чи миний алдааг давтах ёсгүй, би ээжийгээ гомдоосон хүн, чи ээжийгээ гомдоох ёсгүй гээд ухааруулснаар энэ үзэгдэл төгсдөг юм. 

 

-Энэ дүрийг бүтээхэд ямар санагдав?

-Найдандорж найруулагч надад энэ дүрийг санал болгосон. Бид задаргааг маш олон янзаар хийсэн.Гадны хүнээс жирэмсэн болоод ирж байхдаа эжээсээ илүү ааваасаа айж байсан. Гэтэл аавдаа түрүүлж хэлэхэд аав маш эерэгээр хүлээж авдаг.  Харин ээжийгээ охиноо ойлгох болов уу гэтэл ээж нь зандарахаар охин нь түүнд нь гомдож байгааг л харуулж байгаа юм. Жүжиг хөдөө орон нутгийн тоглолтоор яваад ирсний дараа нээлтээ хийнэ.

 

- Та үзэгчдэдээ “Аз жаргалын шок” киноны Гэрлээгийн дүрээрээ илүүд танигдсан. Үүний дараа ч мөн  тайз дэлгэцийн олон бүтээлд тоглосон байдаг?

 

-Театрт 2008 онд орсон. Энэ хугацаанд театраасаа  тавигдаж буй бүхий л уран уран бүтээлд алгасахгүй  оролцож явна. Анх“Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн дүрээс уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Харин бүрэн хэмжээний гол дүр бол “Красногоров 7” төслийн “Яаж амьдрах юм ”жүжгийн охин Кора,”Сарны цагаан хус”жүжгийн Шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия,  “Буруугүй буруутан”жүжгийн Навчаа, одоо “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаагийн дүр дээр ажиллаж байна. Энэ мэтээр залуу хүн бүр алхам тутамдаа өсч дэвждэг. Бидний зүгээс ч хичээж ажиллаж байгаа. Хамгийн сүүлд “247 градус” гээд инээдмийн романтик кинонд тоглож байна. 

 

-Мөдхөн “Гэгээн муза” наадамдаа оролцоно гээд таны уран бүтээлийн цуваа хөвөрч байна шүү?

 

-Тийм ээ. Би нэг хүний жүжиг болох “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр энэ удаагийн “Гэгээн муза” наадамдаа өрсөлдөж байгаа. Найруулагчаар манай ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зураачаар Батбилэг эгч маань ажиллаж байгаа.

 

-Бүтээх юмсан гэсэн мөрөөдөж явдаг дүр байдаг биз?

-Түүхэн кино, жүжиг  ч юмуу дэлхийн сонгодог бүтээлд тоглох юмсан гэсэн шунал хүсэл уран бүтээлч хүн бүрт байдаг. Дүрдээ шунаж байх ёстой гэж найруулагчид ч хэлдэг. Зарим жүжигчид энэ л дүрийг бүтээчих юм бол санасандаа хүрлээ гэдэг. Миний хувьд тийм биш, залуу хүн учраас миний цаашдын гэрэлт ирээдүй харагдаж байна. Надад залуу нас, чадвар,эрч хүч байна. Уран бүтээлчийн цог золбоогоор ажиллана. Бүр цаашилбал найруулагч маань өгөөгүй болон өгсөн дүрд хүч үзэж өрсөлдөнө гэж боддог. Гал шиг дүрэлзсэн  залуу насандаа л хүмүүс бүх юмыг хурдан хүлээж авч, хурдан хийж бүтээх гэж  оргилж буцалж байдаг. Гэсэн ч түүнийхээ хажуугаар эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал. Ерөөсөө л эрүүл байвал бүх юмыг бүтээж чадна шүү дээ. Сэтгэл санаа тайван стресгүй байж олон зүйлийн ард гарна.

 

-Уран бүтээлч хүн дүр болгондоо л хайртай байдаг. Энэ бүхнээс сэтгэлд хоногшсон ямар дүр байдаг вэ?

 

-Дүр болгон л ажиллахад хэцүү. Гэхдээ анхны юм бүхэн л сэтгэлд хоногшдог юм уу даа. Сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн болохоор дүр болгон амттай санагддаг. Дүрээ гаргах, тоглож байх явцад дүр бүхэн дурсамжтай өнгөрдөг. Угаасаа бидний мэргэжил өдөр бүхэн өөр өөрөөр өнгөрдөг учраас үнэхээр гоё. Жүжгээс жүжиг рүү өөр өөр дүрд хувирдаг, амьдралд өөр өөрөөр ханддаг. Өөрөөр хэлбэл баян ядуу хатан эмгэн, өвгөн болж хувирдаг учраас амьдрал маань ч кайфтай байдаг. Гэсэн ч энэ дундаас анх театр торж байсан, анхны дүрээ аваад сэтгэл догдолж байснаа  хэзээ ч мартдаггүй. Тэр сэтгэхүйгээр цог золбоотой, яаж энэ мэргэжлийг эзэмшсэн юм, түүн шигээ ажиллах ёстой гэж боддог.

 

Ярилцсан: Д.Нэргүй 

www.urlag.mn 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    6 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    14 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    38 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    41 мин
  • "INTRO 2023" фестиваль
    47 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    12 цаг 29 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    12 цаг 34 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    12 цаг 38 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    Өчигдөр 11 цаг 35 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК