Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наснаасаа эрт хөгшрөх 5 гол хүчин зүйл

2015-8-15
0
ЖИРГЭХ

Яагаад нас чацуу хэрнээ ийм өөр харагддаг юм бол?

 

Энэ асуултын хариулт бол амьдралын хэв маяг. Бид бүгд нүүр, гар, хүзүү, зовхи, хөл гээд бүх л хэсгээрээ цаг хугацааныхаа жамаар хөгширч байдгийн шалтгаан ч өдөр бүр хийж заншсан жижиг, энгийн үйлдлүүд юм.

 

Хэрвээ чамд доорх 5 шалтгаанаас тал хувь нь буюу 2 нь л илэрлээ гэхэд 40 нас хүрэхдээ 60 настай мэт харагдахаар огцом хурдтай хөгширч магадгүйг олон улсын эрүүл мэндийн төвөөс хүртэл сануулсан байна.

 

1. Амралт багатай, түгшүүр ихтэй өдрүүд 10 насаар 

 

Ажил гараас гарахгүй хэдэн өдөр зууралдаад ч болохгүй үед зүгээр л мартаад өөртөө нэг хоногийн амралт өг. Ядаж нэг шөнө унтахаасаа өмнө ажлаа бодолгүй тухтай сайхан нойрс. Ямар нэг сэтгэл санааг чинь зовоож байгаа асуудал бүрийг унтахаасаа нэг цагийн өмнө ор тас мартаж байх хэрэгтэй. Хэрвээ чи өдөржин ажилдаа дарагдаж ядарсан бие болоод сэтгэл санаагаа гэртээ ирээд ч мөн л адил үргэлжлүүлэн зовоосоор л байх юм бол нэг л мэдэхэд хар залуугаараа өтөлсөн байх болно шүү!

 

Нэгэнт л яаж ч хичээгээд нэмэр болохгүй нэг л бүтэж өгөхгүй байгаа зүйлийг өдөржин бодож өөрөө өөрийнхөө тархин дотор түгшүүрийн дохио хангинуулж явах ямар хэрэг байх вэ. Хэрвээ багахан хичээхэд л болох гээд байгаа зүйл юм бол ингэж их цаг алдан өөрийгөө өтөлтөл нь бодож шаналалгүй шууд л тэр дор нь хийж дуусгаад өөрөө өөртөө амралт өг. Хэрвээ одооноос л цагаа зөв зарцуулж, зөв хэмнэлтэй ажиллаж бас зөв амарч сурахгүй бол адал явдал дүүрэн байдаг амьдралыг их л богинохон амьдраад дуусгах нь байна шүү дээ!

 

2. Чийггүй хуурайшч, тэжээлгүй үрчийсэн арьс 20 насаар 

Японы арьс гоо заслын эмч ярилцлага өгч байхдаа их л хөгжилтэй өнгө аясаар “Би эмэгтэйчүүдийг их гайхдаг. Тэд дандаа хувцасаа дутуу өмсөөд гадуур шалдан алхдаг хүмүүс. Яагаад тэгж байна вэ гэхээр, бүтэн өмсөхөөсөө залхуураад байдаг. Хувцас гэдэг бол арчилгаа юм! Тос, чийгшүүлэлт гэсэн үг. Эрэгтэй хүн бол шалдан алхсан ч тийм айхавтар аюул болохгүй. Арчилгаатай арчилгаагүй тэд байж л байна. Харин эмэгтэй хүн ингээд шалдан яваад байхаар гоо сайхнаараа дэлхийг аврах үйл хэрэг нь улам л бүрхэг болоод байгаа юм. Тиймээс хүүхнүүд минь усанд ороод гарахдаа, хөдөө уулаар аялахдаа, саун орчихоод явахдаа ч толгойноосоо эхлээд хөлийн хурууны үзүүр хүртэл өөрийгөө хувцаслаж буюу арчилж байгаад гарч бай!” гэж хэлсэн нь санаанаас ердөө гардаггүй юм. Тэгээд дээрээс нь манай орон чинь хуурай ширүүн уур амьсгалтай болохоор илүү их арчилгаа шаардана гэсэн үг.

 

Эмч арьс арчилгааны талаар зөвлөгөө өгч байхдаа эмэгтэйчүүдийг бүх биеийнхээ арьсанд анхаарал тавьж байхыг хатуу сануулж байсан. Учир нь эмэгтэйчүүд нүүрний арьсандаа анхаардагаас биш биеийнхээ арьсны гоо сайханд тун ховорхон анхаардаг гэнэ. Жишээ нь хатуулаг ихтэй, даралттай шүршүүрийн дор байнга зогсох нь тийм ч зөв сонголт биш. Улам ихээр арьсыг хуурайшуулдаг болохоор биеийн арьсыг аль болох бүлээн устай, нэмэлт цэцгийн ханд, амин дэмтэй усан онгоцонд хэвтэж амраах юм бол илүү үр дүнтэй байдаг аж. Бас арьсаа үргэлж тослож байх юм бол үрчлээ болон хуурайшилтаас тавин хувиар хамгаалдаг. Харин үлдсэн 50 хувьд нь арьсыг чангаруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

 

3. Мах ихтэй, ногоо багатай хоол хүнс 30 насаар 

 

Тод өнгийн ногоонууд чамайг залуугаараа байхад тусладаг. Харин мах болон өөх тостой хүнсийг хэт их хэмжээгээр хэрэглэх нь чиний дотор болоод гаднах бүх л эд эрхтэнд муу нөлөөтэй байдаг. Бүхий л турах, жингээ барих тухай зөвлөгөөнд ногоо ид гэсэн байдгийг мэднэ биз дээ? Илчлэг багатай, амин дэмтэй, шингэц сайн гээд дурдаад байвал жимс ногооны сайн тал нь дуусахгүй их. Мэдээж маханд агуулагддаг уураг бидний биед хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хоёрын харьцааг л зөв барих хэрэгтэй байгаа юм.

 

Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гээд бүгд дээр нь 80:20 харьцааг баримтлах хэрэгтэй. Хоолны чинь тавагны 80 хувь дээр ногоо, үлдсэн 20 хувь дээр мах байх хэрэгтэй. Мөн гоймон будаа, гурил нь мах эсвэл ногооны эзлэх зайнд орохгүй шүү. Учир нь цагаан будаа, гурил зэрэг нь мах ногооноос илүү их илчлэгтэй, цардуул ихтэй байдаг учраас аль болох хүнсний хэрэглээнээсээ бага багаар гаргах хэрэгтэй. Цадахын тулд биш эрүүл бас эрч хүчтэй хөнгөн шингэн байхын тулд хэрэгтэй зүйлээ бага багаар идэж ходоодоо дасгах хэрэгтэй. Гэхдээ хүнснээс авдаг амин дэмүүдээ алдаж болохгүй шүү! Аль болох л хамгийн шим тэжээлтэй бүхэнд дурлаж дотроосоо залуужих нь гол юм.

 

4. Хөдөлгөөнгүй хөшөө шиг болсон бие 40 насаар

 

Өмнө нь дурдсан даа! Дасгал хөдөлгөөн 50 хувьд нь хийж байж арьсаа чангалж үрчлээ болон хөгшрөлтөөс хамгаална гэж. “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэдэг үгийг мэднэ биз дээ! Хэрвээ хөгширмөөргүй байгаа бол яг одоо босоод 5 минут ч гэсэн нурууныхаа чилээг гаргаж суниагаад ажлаа тараад гэрлүүгээ 10 минут алхаж байгаад унаанд суу.

 

Дасгал хийх дургүй бол дасгалтай дүйцэхүйц бүжиг, хөгжим, спортоор хичээллэ. Рольк, мөсөн гулгуур, агаарын теннис, газрын теннис, усанд сэлэлт, бокс гээд юу ч байж болно. Хэрвээ дэлгүүр хэсэх дуртай бол ядаж долоо хоногтоо 3 удаа зүгээр л авах зүйлээ урьдчилан үнийг нь судалж, хүнсээ цуглуулах зорилгоор дэлгүүр хэсч байгаарай! Хөдөлгөөнийг зөвхөн дасгалаар хязгаарлах хэрэггүй. Гэрээ цэвэрлэж, хүүхдээ салхилуулж, секс хийж байхдаа хүртэл өөрийгөө дасгал хийж байгаа гэдгийг давхар бодож таашаал авч бай!

 

5. Аз жаргалгүй харилцаа 50 насаар 

 

Чамайг супер хурдан хөгшрүүлдэг бас нэг том зүйл бол сэтгэл гутрал. Тэртусмаа гэр бүлийн харилцаа болон хайр дурлал, нийгмийн шинжтэй харилцаанууд хүний тархийг маш хурдан ядрааж, бүр үс цайх хүртэл нь хөгшрөлтөнд нөлөөлдөг гээд бод доо! Харилцаа бүр өөр өөрийн гэсэн хүнд даваатай, асуудалтай байдаг ч гэлээ тэр бүхэнд гуниглаж, өөрийгөө аз жаргалгүйгээр мэдэрч болохгүй шүү! Ийм бодол өчүүхэн төдий тархинд чинь ороход л чиний тархины эд эсүүд үхжиж эхэлдэг. Хамгийн харамсалтай нь дахин төлжихгүйгээр үхнэ.

 

Тиймээс аль болох өөрийгөө аз жаргалтай байлгаж эргэн тойрондоо байгаа харилцаа бүрээс ямар нэг таашаалыг мэдэрч бай! Гуниглаж байхдаа хүртэл энэ бүхэн энгийн зүйл, амьдралд байдаг л асуудал гэж хүлээж авч байхыг онцлон захиж байна.

 

Ингээд наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд дээрх бүх муу зуршлаас хол байж эрүүл амьдрах хэрэгтэй шүү!

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Enhtuvshin,Enhamgalan ,Enhtuya,Enhoyun. (43.242.243.231)
    Mash saihan zovolgoo,sanaa ogsond bayrlalaa.Hodoonii umbuunuud mini nutagtaa ochij mahaa zulgaagaad,ataa horsoldoo arzaigaad zailaach dee kk
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.169.49.44)
    Орчуулгын л юм байна, манай нөхцөлд тэгж, өдөр бүр усанд сэлж, iшинэ жимс, загас идэх бололцоо бий бил үү?
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.201)
    Za arai ch mah iddeg geed 30 nasaar hugshin haragdah ni ch yu yum. Hoshin oguulleg yum bololtoi.
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    9 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    14 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    18 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    18 цаг 38 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    19 цаг 5 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    19 цаг 54 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    20 цаг 23 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    21 цаг 13 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    22 цаг 2 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    22 цаг 9 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    22 цаг 44 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    22 цаг 49 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    23 цаг 34 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    23 цаг 50 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    23 цаг 55 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    Уржигдар 21 цаг 58 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    Уржигдар 19 цаг 49 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК