зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амартүвшин: ”Би урлагийн төлөө өөрийгөө зориулах болно”

2016-4-05
0
ЖИРГЭХ

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг уран бүтээлч Д.Амартүвшинг бид энэ удаад онцолж байна. Түүний шинэхэн уран бүтээл болох “Нууцхан нандин” дуу нь мэндлээд удаагүй байгаа боловч сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Би хэзээ ч өнгө мөнгөний хойноос явахгүй урлагийн төлөө өөрийгөө зориулах болно” хэмээсэн юм. Ингээд уншигчиддаа нийтийн дууны урлагт өнгө нэмэн гарч ирж буй залуу уран бүтээлч Д.Амартүвшинтэй цөөн хором ярилцснаа хүргье. 

- Сайн байна уу. Уншигчиддаа өөрийгөө танилцуулаач Та аль нутгийн хүн бэ?  

 

- Сайн байна уу. Намайг Доржийн Амартүвшин гэдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харьяат далай ээжийн хүү байгаа юм. Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр 2015 онд МУГЖ Д.Ганхуяг багш дээр төгссөн. Одоо анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэх гээд ажиллаж байна. 

 

- Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал?

 

- Миний анхны уран бүтээл “Нууцхан нандин” гэж нэртэй бүтээл байгаа. Манай Хатгал нутгийн унаган хүү яруу найрагч Ж.Даваадамдин, миний дүү Б.Дэлгэрмөрөн хоёр шүлгийг нь бичиж амьдруулсан. Аяыг нь мөн адил манай нутгийн Соёл урлагийн их сургуулийг дүүргэсэн Д.Мөнхжаргал найзын аялгуугаар бүтсэн “Нууцхан нандин” дуу маань мэндэлж, клип нь цацагдаж эхлээд байна. Энэхүү уран бүтээлээ анх төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор нутагтаа очиж дуулсан юм. Тэр үед сургуулийнхаа сүлд дууг дуулаад орой нь сумын бүжгэнд ороод байж байтал манай найз нэг ая тоглосон юм. Тэр аяыг сонсоод ямар гоё ая вэ гээд очоод асуутал манай найз миний дуу шүү дээ гэсэн.  Тэгээд миний найз нэг дуулаад үз гээд би дуулж үзээд л энэ дуу төрсөн дөө. Ингээд дуугаа ямар ч байсан дүрсжүүлээд олон түмэнд хүргэлээ. Эхний ээлжинд Facebook-д байршуулсан юм. Гэтэл огт танихгүй залуу уран бүтээлчийн дууг арван гурван мянган хүн үзээд, шэйрлэсэн байсан. Харин үүнийг багагүй амжилт гэж бодож байна. 

 

-  Анхны уран бүтээл гэдэг утгаараа санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ? 

 

- Хөгжмийн найруулгыг Ш.Эрдэнэбуян ах маань хийсэн манай урлагийнхан андахгүй дээ. Харин гитарыг “Маршал” хамтлагийн гитарчин н.Отгоо ах хийсэн бөгөөд саксфоныг Украйны алдар Саксфончин Дмитрий Тайгоев тоглосон. Дууныхаа клипийг Монгол улсын СТА дуучин ая зохиогч Н.Баасандорж ахынхаа “SOFT MUSIC” production студид Н.Буяндэлгэр ах маань хийсэн. Мөн манай найзууд клипэнд маань тоглож, нутгийн эгчийнхээ гэрт нь очиж клипээ хийсэн байгаа. Энэ бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. 


-  Хэзээнээс урлагийн ертөнцөд хөл тавьсан бэ. Хүүхэд байхдаа дуулдаг байсан уу? 

 

-  Багадаа их дуулдаг хүүхэд байсан. Миний бага байхад акартон гэж хөгжим байсан гэсэн. Тэгээд хамгийн бүдүүн товч болон хамгийн нарийн товч дээр дарсан би яг тэр өнгөнд нь дуугарсан гэдэг. Хэлд ороогүй хүүхэд тэгж дуугарна гэдэг хэцүү л дээ. Ингээд намайг манай гэрийхэн урлагийн дуучин хүн болох юм байна гэж ярьсан байгаа юм. Тэгээд л хүүхэд байхаасаа дуулаад  цэцэрлэгийн аварга дуучин, хүүхдийн урлагийн “Яргуй” наадам, “Дуулах өв” улсын уралдаан зэрэгт түрүүлж байсан. Мөн хүүхдийн ордноос зохиосон тэмцээнүүдэд оролцдог байлаа. Хөвсгөл аймгийнхаа шилдэг сурагч болж явлаа. Иймээс урлагаар явъя гэж бодсон. 

 

- Анхны бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Анхны уран бүтээлээ  гаргахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

- Одоо яадаг бол доо. Намайг хүмүүс юу гэх болоо гэж бодож байлаа. Ямар ч байсан хийсэн юм чинь олон түмэндээ хүргье гэж бодсон. Анхнаасаа зорьсон зорилго минь нэг л юм чинь. Анхны юм алдаа дутагдал байгаа байх. Гэхдээ хүн сайхан сэтгэлээрээ юм хийхэд эргээд хариу нь ирнэ гэж боддог.

 

- Цаашдаа өөр ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? 

 

- Цаашдаа өөр олон сайхан уран бүтээл хийнэ ээ. Үг Ч.Алтантүлхүүр ая Н.Баасандорж  “Ээжийн минь сэтгэлийн үг” гээд шинэ уран бүтээл эх үрсийн баяраас өмнө гарна. Мөн Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багшийн ая, Их засаг олон улсын их сургуулийн захирал Н.Ням-Осор гуайн шүлэг эх орны сэдэвтэй сайхан дууг гаргана. Цаашлаад цомгийн ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.  

 

- Гэр бүлийнхээ талаар яриач. Анхны уран бүтээлийг чинь хэрхэн хүлээж авсан бэ? 

 

- Гэр бүлийн минь хүн миний хамгийн үнэнч фэн бас шүүмжлэгч байдаг. Уран бүтээлийг минь үнэхээр сайхан хүлээж авсан. 

 

- Ярилцсанд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.95)
    boltuigai boltugai
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    1 цаг 20 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    1 цаг 27 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    1 цаг 36 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    2 цаг 36 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 38 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    2 цаг 43 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    3 цаг 13 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    3 цаг 20 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    3 цаг 25 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    3 цаг 36 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    4 цаг 24 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    4 цаг 46 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    4 цаг 54 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    5 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    5 цаг 34 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    5 цаг 49 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    6 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 38 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 53 мин
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
    6 цаг 56 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК