Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг

2026-2-13
0
ЖИРГЭХ

Хэрэглээний усны чанарын асуудлын талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүүтэй ярилцлаа.

Крантнаас гарч байгаа ус хэр найдвартай байдаг, хэрэглээний усны чанарыг ямар үндсэн үзүүлэлтээр харах ёстой байдаг вэ?

За ундны усны чанар, аюулгүй байдлыг ярихаасаа өмнө бид нар энэ ус хангамж эх үүсвэр гэдэг талаа эхний ээлжид дурдах нь бол зүйтэй байх.  Улаанбаатар хотод нийт хотын ус хангамжийн хэрэглээг зохицуулахаар нийтдээ 220 гаруй гүний худаг байдаг. Энэ нь ойролцоогоор 40-өөс 50 метрийн гүнд байрлаж, газрын гүнээс усыг олзуурлаж нийслэлд түгээдэг. Үүнээс өдөртөө 90-ээс 110 хүртэлх гүний худаг ажилладаг. Үлдсэн худгууд нь бэлтгэлд болон нөөцөд сэлгэж ажиллахаар зохицуулдаг. Бид бүхний унд ахуйд хэрэглэж байгаа чанар олон улсын стандартыг бүрэн хангаж байгаа зөөлөн гэсэн ангилалд орсон ийм ус байдаг. Үүнийг бид хэрхэн, яаж баталгаажуулдаг вэ гэхээр эх үүсвэр болгон дээрээ өдөр болгоны лабораторийн 50 гаруй шинжилгээг хийж байдаг. Хатуулгийн хувьд Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны чанарын хувьд бол ямар нэгэн асуудал байхгүй. Зэвний асуудал сүүлийн үед их яригдаж байна.  Ус сувгийн удирдах газар бол газрын гүнээс олборлож байгаа усыг төв шугамаараа дамжуулан хэрэглэгчдэд буюу эхний хэрэглэгч болох орон сууцны тусгай зөвшөөрөл эзэмшигчид рүү нийлүүлдэг. Тэрийг цааш нь өргөх станцуудаар ЦТП буюу ус дулаан дамжуулах төв түрэлт нэмэгдүүлэх зорилгоор насос ажиллуулж орон сууцын хорооллууд руу түгээдэг. Энэ ажиллагааны явцад иргэдийн хэлээд байдаг зэвтэй ус гараад байна ингээд байна гэдэг асуудлууд ерөнхийдөө яригдаж эхэлдэг. Бусдаар бол яг усны чанар аюулгүй байдал дээр бол асуудал бол байхгүй.

Тухайн усыг олборлоод хяналт шинжилгээ хийхдээ ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 09002015 гэдэг ундны усны чанарын стандарт байдаг. Энэ стандартад нийцүүлсэн физик, биологийн гэх микробиологийн 50 гаруй төрлийн судалгаануудыг шинжилгээнүүдийг хийж байна.

Цэвэр усны шинжилгээ хийдэг лабораторид ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмжүүдийн хувьд бүгд стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж бий.

Ус нийлүүлэх явцад процессын хувьд ямар нэгэн алдаа, эрсдэл үүсэх боломжтой юу?

Бид нар 2019 оноос ундны усны чанар, аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Газрын гүнээс усыг олборлоод хэрэглэгчид хүрэх хугацаанд зам, туулах хугацаанд ямар эрсдэл учирч болох вэ, тэр эрсдэлийг хэрхэн бууруулж болох вэ гэдэг дээр нийслэлтэй хамтраад нэлээдгүй ажлуудыг хийсэн. Үүн дээр бол худгийн битүүмжлэл, усан сангийн битүүмжлэлүүд, эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг сайжруулж, дамжуулах болон түгээх системийн эрсдэлийг бууруулсан. Иргэдийн дунд нэг төөрөгдөл байдаг нь “цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг буцаагаад ундандаа өгчихдөг юм гэнэ лээ” гэдэг. Тийм зүйл байхгүй ээ.

Ямар тохиолдолд зэвтэй болгож гоождог байдаг юм бэ?

Материалын чанарын хувьд янз янзын материалаар л хийж байгаа. Тэгэхдээ анзаараад үзвэл хүйтэн усны крант онгойлгоход зэвтэй ус гарах нь харьцангуй бага, халуун усыг гоожуулахлаар зэвтэй гараад байна. Энэ дээр материалаасаа гадна бид усных нь өөрийнх нь шинж чанарыг бас ойлгох хэрэгтэй Ус гэдэг маань өөрөө хүчтэй урвалд ордог бодис шүү дээ. Уусгагч бодис өөрөө физик хими маань шинж чанараараа усны температур нэмэгдэх тусам бусад элементүүдтэйгээ харилцан урвалд орох чадвар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл төмрийн оксид буюу төмөртэйгөө урвалд ороод байна гэсэн үг. Тэгэхлээрээ шугам сүлжээнд стандартын шаардлага хангасан ийм шугамуудыг л тавих ёстой. Сүүлийн үед бол хуванцар шугамуудыг тавьж байна. Барилгын компаниудын стандартын бус цайрчихсан ган яндангууд оруулж ирээд байна.

Төв шугамаараа нийлүүлж байгаа усыг шууд хэрэглэхэд асуудалгүй гэж байна. Нөгөө талдаа хатуулаг өндөртэй ус учраас шүүлтүүр хэрэглэ гэдэг. Энэ тал дээр та мэдээлэл өгнө үү?

Манай Улаанбаатар хотын эх үүсвэр нийлүүлэгдэж байгаа ус олон улсын түвшинд ерөнхийдөө зөөлөн гэсэн ангилалд ордог. Шүүлтүүрийн хувьд нэг талаараа бизнес, менежментийн арга байж магадгүй. Шүүлтүүрийг ямар улсууд хэрэглэдэг гэхлээр гадаргуун ус хангамжийн системтэй улс орнууд ихэвчлэн хэрэглээд байна. Хэтэрхий их шүүж хэрэглэх нь эргээд усаа ямар ч эрдэсгүй болгодог.

Төв шугам руу нийлүүлж байгаа шугам хоолойн насжилт ямар байдаг вэ? Байн байн солих шаардлагатай юу?

Ер нь насжилтын хувьд 1959 оноос хойш энэ төв шугамууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бас шугам сүлжээнд элэгдэл хорогдол, шугамын цоорол алдагдлууд гарч ирдэг. Орон сууцын хорооллууд, байшин барилгууд их болсон учраас засвар үйлчилгээ хийхэд хүндрэл гардаг. Тиймээс бид шуудуу ухалгүйгээр шугам доторлох гэдэг технологийг ашиглаж байна. Насжилт өндөртэй шугамуудыг дотор талаас нь хуванцраар доторлож байгаа гэсэн үг. Тухайн хуванцар шугам бид нарын тодорхойлсноор 100 жилийн наслалттай. Дээр нь нэмээд газар шорооны ажил хийгээд байх шаардлагагүй. Ерөнхийдөө жилд ойролцоогоор 5км орчим шугам сүлжээг доторлодог. Одоогоор хориод километр шугамыг доторлосон байна.

Хот тэлж шинэ байшин барилга, хорооллууд их баригдаж байна. Энэ хэрээр усны хэрэглээ хэрхэн өсөж байна?

1990-ээд оны сүүл 2000-аад онд 160мянган м3 ус маш өндөр хэрэглээндээ ордог байсан. Улаанбаатар хотод хэрэглэж байгаа усны дундаж хэрэглээ 180-аас 185 мянган м3. За оргил ачааллын үе буюу баярын өдрүүдээр үүнээс илүү нэмэгддэг. Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайнд 221 мянган м3 усыг Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлсэн байх жишээтэй. Хорооллууд их баригдаж байна, хүн амын суурьшил их бий болж байна. Үүнийг дагаад хэрэглээ нэмэгдэж байна.

Орон сууцны айлуудаас гадна гэр хороолол руу усны нийлүүлэлтийг өдөртөө ямархуу байдлаар хийдэг вэ?

Гэр хорооллын усны үйлчилгээг дотор нь 2 ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Нэг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байр. Алслагдсан шугам сүлжээ хүрээгүй газруудаар яаж усыг түгээх юм бэ гэхлээрээ нөгөө шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байруудаасаа машинд ус ачаад, машинаар ачаад хүргэж өгдөг. Шугам сүлжээнд холбогдсон 340 гаруй ус түгээх байр, зөөврөөр түгээж байгаа 370 гаруй ус түгээх байрууд байна. Зөөж байгаа машинууд нь 7 хоног болгон сангийн ариутгалд ордог.

Усны үнийн хувьд ямар байдаг вэ?

Усны үнэ Монгол Улсад бол маш хямд байдаг. Зөөврөөр бид нар нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд бид нар 40 төгрөгийн зардал гаргадаг. Өөрөөр хэлбэл 38 төгрөгийг алдагдал хүлээгээд ажиллаж байна. Гэр хорооллын үйлчилгээн дээр нэлээн их алдагдлыг хүлээж байгаа ч бидний үндсэн үүрэг бол усыг хэрэглэгчдэд зайлшгүй хүргэж өгөх ёстой гэдэг байр сууриа баримтлан ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.33)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    4 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    10 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    22 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    39 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    46 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    51 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    1 цаг 14 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    1 цаг 32 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    1 цаг 33 мин
  • Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
    1 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    17 цаг 8 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    17 цаг 28 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    17 цаг 36 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    17 цаг 51 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 53 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    18 цаг 34 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    18 цаг 47 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    19 цаг 16 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    19 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК