Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Даваажав: Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт орооцолдох нь бага байдаг

2016-4-07
0
ЖИРГЭХ

Урлагийн хүн болно гэдэг амаргүй даваа. Өөрийн амьдралынхаа бүхий л цаг хугацаанд урлагт зориулдаг. Хамгийн их тэвчээр, хатуужил шаарддаг энэ том тогоондлимбэчин, багш Ч.Даваажав гуай 40 жил зүтгэжээ.

 

Тэрбээр өдгөө 200 гаруй хүүхдүүдийг лимбэ хөгжмөөр хичээллэж, урлагт хөл тавихад нь тусалж яваа ачтан. ЮНЕСКО-д бүртгэлтэй битүү амьсгаагаар лимбэддэг Ч.Даваажав гуайтай уран бүтээлийн замнал болоод амьдралынх нь талаар ярилцлаа.

 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу ?
-Би 1959 онд Улаанбааатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн. Намайг Ч.Даваажав гэдэг.

 

-Та хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр тоглож эхэлсэн бэ?

-Хамгийн анх намайг 1974 онд аав минь “Хөгжим бүжгийн дунд сургууль”-д оруулж байлаа. ТэгээдМУГЖ алдарт хөгжимчин Л.Цэрэндорж багш шалгаж өөрийнхөө гарын шавь болгосон. Ингээд 1979 онд сургуулиа төгссөн. Багш минь анх орсон цагаас эхлүүлээд концертод оруулаад одоо “Хөгжим бүжгийн коллеж”-ийн багш н.Цогт-магнайтай лимбэний ангиасаа хоршиж гарч байсан юм. 1974 онд ЗХУ-ыннарийн бичгийн дарга Монголд ирсэн. Тэр үеэр “Дуурь бүжгийн эрдмийн театр”-ын тайзан дээр анх удаа гарч тоглосон. Энэ том тайзан дээр бага байхдаа гарсан учраас маш их сэтгэл хөдөлж, урам зориг авч энэхүү хөгжимдөө гүн гүнзгий дурласан даа.

 

Би өөрийнхөө төгссөн сургууль багшаараа маш их бахархдаг. Түүнчлэн 1976 онд болсон ОХУ-д болсон Соёлын өдрүүдэд “Хөгжим бүжгийн коллеж”-оос шанз, хийл, лимбэний чуулганы бүрэлдэхүүн явсан юм. Мөн Цэргийн ансамбль, үндэсний чуулга бүрэлдэхүүн явсан. Энэ том бүрэлдэхүүнд хэдхэн хүүхэд явна гэдэг том завшаан тохиосон. 1979-1982 онд Хөвсгөл аймгийн “Хөгжимд драмын театр”-т хөгжимчнөөр ажилласан.

 

 

Тэгээд 1982-1895 онд Ховд аймгийн цэргийн ангид алба хаасан. Цэргийн ангидаа салаан захирагчийн орлогчоор ажиллаад салаагаа сайн удирдсан гээд ангийн тэргүүний салаагаар шалгарч байлаа. Үүнээс үүдэн 1985 онд армийн ансамбльд орж 1994 он хүртэл ажилласан. Ингээд 2003 оноос “Монголын хүүхдийн ордон”-д багшилж эхэлсэн.

 

-Таныг битүү амьсгаагаар лимбэддэг гэсэн. Энэ чадварыг хэр удаан суралцаж байж эзэмшдэг вэ?

-Энэ манай багшийн гавьяа юм. Битүү амьсгааг надад анх заасан хүн мөн л манай Л.Цэрэндорж багш. Үүнийг сурахын тулд хамгийн гол нь удаан хугацаанд хичээллэж, уйгагүй хөдөлмөрлөж байж сурна. Одоо би багшийнхаа энэ мэргэжлийг өвлөж байгаа учраас битүү амьсгааг хүүхдүүддээ зааж байгаа. Мөн уртын дуутай салшгүй холбоотой. Яагаад гэвэл амьсгаа гэдэг чинь уртын дуутай холбогдож өгдөг.

 

-Урлагийн хүн болоход нэг хувийн авьяас, 99 хувь нь хөдөлмөр шаарддаг гэдэг?

-Манай багш авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж байнга хэлдэг байсан. Энэ ч үнэн. Огт авьяасгүй хүүхэд гэж байхгүй. Харин багш хүн үүнийг нээж гаргаж буй багш хүний гавьяа юм. Хүмүүс хүүхдээ манай хүүхэд ямар ч авьяасгүй, сонсголгүй, дуулдаггүй гэдэг энэ тийм биш. Монгол хүн болгон тал нутаг шигээ уужим бөгөөд “найранд гурван дуутай наадамд гурван даваатай” гэдэг үнэн үг билээ. Тэгэхээр бид хүүхдийн авьяасыг нээж өгөх л хэрэгтэй.

 

-Та тасралтгүй хэр удаан хугацаанд лимбэ тоглож чадах вэ?
-Ер нь их удаан тоглоно шүү.

 

-Битүү амьсгааг 2011 онд Юнескод бүртгүүлсэн. Энэ талаар?

-2011 оны 11-р сарын 24-ны өдөр ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах Конвэнцийн зургадугаар чуулган болсон юм. Энэхүү чуулганаар “Монголын лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” –г ЮНЕСКО яаралтай хамгаалах биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан шийдвэрийг гаргасан. Үүний дагуу ЮНЕСКОД бүртгүүлсэн байгаа.

 

-Та 40 жилийн турш лимбэ тоглож урлагт багагүй хувь нэмэр оруулсан билээ. Хийж бүтээсэн зүйлээсээ дурдвал?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүддээ гадаадын сонгодог зохиол, орчин үеийн зохиолыг хөгжимдөж сургах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Мөн уртын дууг битүү амьсгалтай хослуулахыг түлхүү зааж байгаа.Энэ гэхдээ дугуйлан ч гэлээ хүүхдүүдээ мэргэжлийн хэмжээнд сургаж гаргана гэж боддог. Мөн хүүхдийг хөгжмөөр хүмүүжүүлэхээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг оюуны маш том хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт ороод байх нь бага байдаг.

 

-Тун удахгүй та “Сэтгэлийн эгшиг” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын талаар?

-Энэ ийм учиртай тоглолт юм. Би 1976 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд хүүхэд байхдаа орж байсан юм.Түүний болон урлагаар явсны минь 40 жилийн ой ирэх таван сард болно. Тэгээд үүнийг тохиолдуулаад Э.Амар-Эрдэнэ, А.Мишээл гээд хоёр шавынхаа тоглолтыг хийх гэж байна. Энэ хоёр хүүхэд маань олон жил тоглож байгаа бөгөөд олон уралдаан тэмцээнд орсон хүүхдүүд. Тиймээс би бага байхдаа олон тайзан дээр гарч тоглолт хийж байсан учраас шавь нарынхаа тайлан тоглолтыг хийхээр болсон юм.

 


-Энэ тоглолтод зөвхөн энэ хоёр хүүхэд оролцох юм уу ?

-Үгүй. Миний хэдэн шавь нар оролцоно. Харин би өөрөө удирдан зохион байгуулж байгаа юм. Мөн тоглолтод бас оролцоно.

 

-Тоглолтын нэр их содон санагдлаа. “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэхийн учир нь?

-Хөгжим бол хүний сэтгэлээс гардаг эгшиг юм. Тэр хүн хэчнээн сайхан нот хараад тоглож байсан ч сэтгэлгүй бол хэзээ ч хүнд хүрч чадахгүй. Яагаад гэвэл тэр хөгжмийг сэтгэлээсээ тоглож байж тэр зохиолын утга санаа, аялгууг гаргаж амилуулна гэсэн үг. Тиймээс “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэсэн.

 

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай гэрээс лимбэ тоглодог хүн бий юу?

-Манай эхнэрийг Б.Мөнх-цогцол гэдэг. Бид дөрвөн хүүхэдтэй. Яг манай хүүхдүүд дундаас лимбэ тоглодог хүн байхгүй. Харин ач зээ нараас лимбэ тоглодоггүй хэрнээ бүжиглэдэг хоёр зээ бий. Мөн “Хөгжим бүжгийн коллеж”-ын наймдугаар ангид суралцдаг ач охин минь ёочин хөгжим тоглодог.

 

-Та 2003 оноос хойш багшилж эхэлсэн. Энэ цагаас хойш олон шавь төрүүлэв үү?

-Одоогоор 200 гаруй шавьтай болоод байна.

 

-Хөгжимчин, багш хоёрын хооронд том ялгаа байгаа байх. Та багш болсноосоо хойш ямар арга барилаар хичээл зааж байна?

-Хөгжимчин хүн зүгээр нэг нот хараад удирдаач удирдахад сайн хараад тоглох чухал юм. Харин багш хүн маш няхуур байх шаардлагатай. Янз бүрийн насны хүүхэдтэй харьцахаас гадна амьдрах орчин нь өөр учраас их хэцүү шүү дээ. Мөн янз бүрийн ааш араншинтай хүүхэдтэй харьцана. Тиймээс хүүхэдтэй яаж харицах арга барилаа олох, улам туршлагатай болох хэрэгтэй. Багш хүн хүүхдэдээ уусчөгдөг юм байна лээ. Тэгснээр хүүхэдтэйгээ илүү дотно харьцдаг юм.


 

- Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ?

-Тайзан дээр гараад тоглож байхад үзэгчдийн алга ташилт хамгийн их урам зориг, хүчийг өгдөг. Хүүхдүүд тэмцээн уралдаанд яваад ирэхээрээ биеэ тоож эхэлдэг. Тэгэхээр нь би урлагийн хүн даруу төлөв байх ёстой шүү гэж шавь нартаа үргэлж хэлдэг юм.

- Таны цаашдаа төлөвлөгөө?

-Хамгийн гол нь сайн шавь бэлтгэх зорилготой байна. Тэгвэл лимбэ хөгжим маань тасрахгүй явна гэсэн үг. Багш минь намайг ийм сайхан зүйлд хөтөлсөн учраас багшийнхаа ачийг хариулна. Багшдаа л их баярлаж явдаг даа.

 

-Таны 40 жилийн хөдөлмөрийн үр шим олон шагнуулыг дагуулсан биз ээ?

- 1993 онд МХЗЭ-ийн Тэргүүний сэхээтэн залуу, Батлан хамгаалах яамны жуух бичиг зэргээр шагнуулж байлаа. Мөн 2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2014 он Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.

 

Биднийг ийн хөөрөлдөж байх үеэр түүний шавь Э.Амар-Эрдэнэ орж ирснээр бидний яриа өндөрлөж, шавьтай нь цөөн хором хөөрөлдлөө.

 

-Хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Анх “Монголын хүүхдийн ордон”-д 2009 онд орж ирсэн. Тэр цагаас Ч.Даваажав багшийнхаа шавь болоод хичээллэж эхлээд өнөөдрийг хүртэл лимбээ тоглосоор л явна.

 

-Хэн нэгэн хичээллэхийг зөвлөсөн үү. Өөрийн сонирхлоор тоглодог болсон уу?

-Өөрөө хөгжимчин болно гэж их боддог байсан. Энэ сонирхлоороо тоглож байгаа.

 

-Лимбэ тоглоход хэцүү юу. Шантрах үе гардаг уу?

-Лимбэ нь бусад ардын хөгжим дундаа чанга дуутай. Дандаа ая тоглодог хөгжим учраас сайхан санагддаг. Тиймээс хэцүү байсан ч тоглох дуртай.

 

 

-Ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

-Хамгийн анх “Ая эгшгийн зургаан жигүүр” гээд тэмцээнд бага насны ангилалд орж байсан. Тэгээд тэргүүн байрыг нь авсандаа их урамшсан шүү. Түүнээс хойш Монголын хүүхдийн ордны “Аялгуу” хамтлагт ороод Оросын Иктринбурк хотод болсон “Зимлая обши дом” гээд Олон улсын хүүхдийн урлагийн их наадамд хамтлагаараа тэргүүн байрт шалгарсан.

 

-Багшийнхаа талаар яривал?

-Манай багш заах ур чадвар маш сайтай. Хүүхдэд бага хугацаанд юмыг ойлгуулдаг мундаг хүн байгаа.Хөгжим тоглож эхлэхэд минь миний А үсгийг заасан гэж хэлж болно. Тиймээс багшаасаа их зүйл сурч одоо ч сурсаар байгаа билээ. Багшдаа маш их баярлаж, хүндэлж явдаг. Хайртай шүү гэж энэдашрамд хэлмээр байна.

 

Мөн дөрөвдүгээр сарын 16-нд 16:00 цагт Монголын хүүхдийн ордны концертын танхимд болох "Сэтгэлийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    саяхан
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    35 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    40 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    1 цаг 25 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    1 цаг 41 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    1 цаг 46 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    1 цаг 59 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    2 цаг 52 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    3 цаг 10 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    14 цаг 11 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    16 цаг 20 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    16 цаг 27 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    16 цаг 37 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    17 цаг 3 мин
  • “ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
    17 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо
    18 цаг 29 мин
  • Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг
    18 цаг 31 мин
  • АНУ-ын тамирчин Илья Малинин түүхэн амжилт гаргаж, 50 жилийн турш хориглогдож байсан “backflip” буюу арагш эргэх үсрэлтийг олимпын тайзнаа дахин амилууллаа
    19 цаг 55 мин
  • Италийн шорт-трекийн домогт тамирчин Арианна Фонтана Милано-Кортина 2026-ийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
    20 цаг 5 мин
  • Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
    20 цаг 24 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
24 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК