Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУ-ын Мастер А.Энхтуул: Шатрын их сургууль нээх нь миний мөрөөдөл

2016-4-08
0
ЖИРГЭХ

Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон медаль болох АЛТАН ГАДАС одонгоор шатрын спортод гаргасан хөдөлмөрөө мялаалгасан Дэлхийн шатрын холбооны ОУ-н Мастер Алтан-Өлзийгийн Энхтуулыг танилцуулж байна.  Дэлхийн аварга шатарчин маань эх орондоо анхны шатрын их сургууль нээх мөрөөдөл тээж явдаг юм билээ. Ингээд та бүхэндээ оюуны олимп гэгдэх шатрын спортод амжилттай яваа ухаалаг залуу тамирчинтай хийсэн ярилцлагыг толилуулъя.

Танд энэ өдрийн мэндийг хүргье! Шатрын спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу? Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?

-Баярлалаа. Би 9 настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анх Ц.Батболд багшийн удирдлаган доор “Төр Монгол клуб”-д хичээллэж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.

 

-Шатрын спортыг яагаад сонирхох болсон бэ? Магадгүй гэр бүлийнхэн чинь нөлөөлсөн үү?

-Аавыг маань Г.Алтан-Өлзий, ээжийг маань Х.Валя гэдэг. Манай гэр бүлд надаас өөр шатар тоглодог хүн байхгүй.

 

Шатрын спортоос сурсан зүйл хамгийн том зүйл?

-Би жаахандаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Харин энэ спортоор хичээллэснээр илүү тэвчээртэй даруухан болсон. Шатрын спортын хамгийн чухал нь хүнд тэвчээр суулгадаг.

 

Дэлхийн өсвөрийн шатрын аварга болтол олон даваа нугачааг давж амжилтанд хүрсэн байж таарна. Хамгийн их хүч хөдөлмөрөөр авсан ялалт?

-2011 онд Бразил улсад “Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээн насны ангиллаар болдог. Тэр дундаа хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнтэй болдог нь “Ахлах нас” буюу арван найман насныхны зөвхөн мэргэжлийн шатарчид өрсөлддөг. Энэ тэмцээнд тоглоод хүрэл медаль авсан юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ тэмцээнээс амжилтын буухиа тасраад байсан ч зургаан жилийн дараа энэ хүндтэй медалийг эх орондоо авчирсандаа их бахархдаг.

Өрсөлдөгчдөөсөө ялгарах чиний давуу тал?

-Би ямар ч тохиолдолд  шантардаггүй. Хожигдлын байрлалд орсон ч тэрийг тэнцүүлээд ч юм уу аль болох хожлын  байрлал руу оруулж чаддаг. Энэ чанар бол миний давуу тал.

 

Ялагдаж сураагүй хүнд ялалт ирдэггүй гэдэг. Чиний хувьд ч бас үүнийг амжилттай даван туулж чадсан байх. Яалт ч үгүй хожигдсон үедээ өөрийгөө яаж тайвшруулж, дараагынхаа тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэлд хүнд туссан ялагдлын стресс мөд гардаггүй. Харин тэр үед анхаарлаа өөр зүйлд хандуулан түр шатраасаа хөндийрч , хэсэг хугацааны дараа эргээд бэлтгэлдээ ордог.

 

ОХУ-д шатрын багш дасгалжуулагчаар суралцаж төгссөн. Аав ээжээсээ хол хүний газар сураад хажуугаар шатрын спортоороо хичээллэхэд хүндрэлтэй л байсан байх ?

-Мэдээж эх орон эцэг эхээсээ хол байна гэдэг хэцүү. Ялангуяа Орос оронд сурахад надад эхэндээ хүмүүс нь их хүнд сурталтай юм шиг санагддаг байсан. Гэвч тэр болгонд шантраагүй. Илүү биеэ дааж сурсан. Мөн тэвчээртэй болсон гээд Орос орноос олон зүйлийг сурч мэдэж авсан. Хамгийн гол нь ОХУ өөрөө шатрын өлгий нутаг  болохоор надад сурах юм их байсан.

Дэлхийн олон орны хүүхдүүдтэй оюун ухаанаа уралдуулж яваа залуу тамирчны хувьд Монгол шатарчдын ялгарах онцлог нь юу байна?

-Монголчууд хаана ч очсон тэр газрынхаа цаг агаар байгалийн  нөхцөлтэй амархан дасан зохицож чаддаг. Мөн их тэвчээртэй гээд олон давуу тал бий.

 

Шатар сайн тоглохоос гадна өөрийн блогийг хөтлөн бусадтай санаа бодлоо хуваалцдагийг тийм ч олон хүн мэдэхгүй байх. Цаашид блогоо үргэлжлүүлэн хөтөлсөөр байх уу?

-Чөлөөт цагаараа блог хөтөлж бусадтай үзэл бодлоо хуваалцах нь миний бас нэг хобби. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан л даа. Гэвч шатрын спортоор хичээллэснээр энэ мөрөөдөл бага зэрэг цалгардсан. Гэхдээ зав л гарвал бичлэгийн ур чадвараа дээшлүүлж илүү сайн бичхийг хичээдэг.

 

Шатар тоглох, блог хөтлөхөөс гөднө өөр ямар нууц авъяас чамд нуугдаж байна?

-Би морин хуур хөгжим тоглож сурсан. Бас дуулах дуртай. Урлагийн төрлүүдэд өөрийн авъяасаа сорихыг хүсдэг. Мөн гадаад хэл сурах сонирхолтой. Одоогоор хятад хэл сурч байгаа.

 

Чиний араас залгамжлах бяцхан шатарчиддаа юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ өөрөө маш их сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай хичээж чадвал хүн бүр амжилтанд хүрэх боломжтой гэж боддог. Мөн хувийн зохион байгуулалт маш өндөр байх хэрэгтэй. Залхууралгүй, тэвчээртэй хичээллэх нь шатрын спортод хамгийн чухал.

 

Эх орныхоо нэрийг өөрийн оюуны бядаар дуурсгаж яваа залуу хүний хувьд Монгол орныхоо хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Хүн хөгжих юм бол эх орон хөгжинө. Хүчтэй иргэнтэй улс орон хүчтэй байна гэж боддог. Тийм болохоор эх орны хөгжлийг холоос биш өөрсдөөсөө хараасай гэж хүсье.

 

Чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Оролцохоор төлөвлөсөн тэмцээн уралдаан, цаашдын замд чинь өндрөөс өндөр амжилт хүсье !

-Маш их баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч Б.Хонгорсайхан
 

Эх сурвалж: UBS
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    31 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    36 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    1 цаг 21 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    1 цаг 37 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    1 цаг 42 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    1 цаг 55 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    2 цаг 48 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    3 цаг 6 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    14 цаг 7 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    16 цаг 16 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    16 цаг 23 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    16 цаг 33 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    16 цаг 59 мин
  • “ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
    17 цаг 31 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо
    18 цаг 25 мин
  • Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг
    18 цаг 27 мин
  • АНУ-ын тамирчин Илья Малинин түүхэн амжилт гаргаж, 50 жилийн турш хориглогдож байсан “backflip” буюу арагш эргэх үсрэлтийг олимпын тайзнаа дахин амилууллаа
    19 цаг 51 мин
  • Италийн шорт-трекийн домогт тамирчин Арианна Фонтана Милано-Кортина 2026-ийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
    20 цаг 1 мин
  • Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
    20 цаг 20 мин
  • Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
    21 цаг 3 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
24 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК