Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн даахь үргээх ёсон

2017-10-07
0
ЖИРГЭХ

Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгыг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад төрөл садангаараа цугларч даахь авах зан үйл ёслол эхэлдэг ёстой байсан байна. Тэгвэл өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхдийнхээ даахийг үргээхээр бэлдэж байгаа даахины найранд очихоор уригдсан бол бид дараах мэдээллийг хүргэж байна.



Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч:

 



Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай



гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхан байх бэлгэдэж , аав ээж төрөл төрөгсдөдөө ачлал ивээлтэй сайн хүн болохыг ерөөн ерөөлийн үг хэлдэг байна.



Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.



Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрлэдэг байжээ. цээртэй байжээ.



Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээ наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садаан, нутаг усаараа цугларч байгаад даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Хүүхдийн найранд очсон хүн хүүхдэд гарын бэлгээ өгч хүүхдийн баярлуулдаг байна. Мөн монголчууд дээр үеэсээ хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амладаг байсан байна.


Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна.

 

Үүнд:


Хүүхдийн үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон байдаг.

 

Жишээлбэл:

Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ



хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,



Ган цагаан хайлш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд



гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:



Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна.



Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд

Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй


хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл



Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж


гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн байдаг.

 



Үс авахад сайн өдрүүд Шинийн тооллоор

 

Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.
Шинийн дөрвөн – Бие эрхтний хүч сайжирна.
Шинийн таван – Эд мал арвижна.
Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.
Шинийн найман – Урт насална.
Шинийн арван – Эрч хүч сайжирна.
Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.
Шинийн арван гурван – Жаргал ирнэ.
Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна
Шинийн арван таван – Өлзийтэй сайн
Шинийн арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.
Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.
Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.
Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн


Дайх үргээхдээ өдрийн сайныг үзэхээс гадна гаригийн сайныг давхар сайтар үзэх нь чухал болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Deegii (202.70.33.242)
    Goe
    2017 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    16 цаг 51 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 55 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 1 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    17 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК