Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УУХҮЯ, АМГТГ-ын мэргэжилтнүүд 25 сая төгрөгөөр давхар цалинжжээ

2017-10-07
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдөр /өчигдөр/ хэлэлцүүллээ. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь иргэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэггүй, удирдлагын зүгээс тавих хяналт сул байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалт болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна.

 

Түүнээс гадна авлигын эрсдэл бүхий зарим зөрчлийг ч илрүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг байна. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Яамны албан тушаалтнуудын зүгээс “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байв. Гэвч төрийн яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм.

 

Давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэх ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн албан тушаалтнуудыг шинжээчээр оролцуулж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудаас гэрээний дагуу төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжихэд жил бүр мөнгө татаж, 2015 онд 1.322.016.088 төгрөг, 2016 онд 1.726.721.164 төгрөгийг зарцуулсан байна. Уг мөнгө зарцуулж буй хууль зүйн үндэслэлийг танилцахад Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зарцуулж байх боловч уг журмыг 1991 оны Газрын тосны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байна. Гэвч уг тогтоол нь 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг. Гэтэл тус газар нь хүчингүй болсон хууль, тогтоолын үндэслэл бүхий журмыг шинэчлэлгүйгээр аж ахуйн нэгжүүдээс авсан хөрөнгийг Төрийн санд орлогоор бүртгэгддэггүй, арилжааны банкинд тусдаа данс нээж зарцуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Мөн 2017 онд уг дансанд үргэлжлүүлэн мөнгө байршуулж, зарцуулж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

 

Иймд шинэчлэн баталсан Газрын тосны хуулийн дагуу Төлөөлөгчийг дэмжих зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу орж буй орлогыг улсын төсөвт тусгуулж, улсын нэгдсэн төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Ажлын хэсгээс анхааруулан, уг хөрөнгийг Төлөөлөгчийн үйл ажиллагаанд бус агентлагийн өдөр тутмын үйл ажиллагаа болон гадаад, дотоод томилолт, бусад арга хэмжээнд зарцуулах нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үндэслэлтэй нийцэж байгаа эсэхэд Авлигатай тэмцэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.  

 

Эх сурвалж: АТГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (150.129.140.216)
    ok
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.140.216)
    ok
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.140.216)
    yanaa uuniig ni shalgaach ee yamar ni ingej ih tsalin mongo avdag yum be iim toriin alban haagchid baij taarah u onoo toriin albanii zovlol atg busad shalgadag bguullaguud ni shalgamaar yum aa
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.140.216)
    yanaa uuniig ni shalgaach ee yamar ni ingej ih tsalin mongo avdag yum be iim toriin alban haagchid baij taarah u onoo toriin albanii zovlol atg busad shalgadag bguullaguud ni shalgamaar yum aa
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Инженер (103.57.92.82)
    тэд зөвхөн өөрсдийн хамаарал бүхий компаниар ТЭЗҮ хийлгэх, өөрсдийн шинжээчдийг томилуулж тэднээр их мөнгөөр хийлгээд хувааж авдаг гэсэн. Сүүлийн үед мэргэжлийн зөвлөлд томилогдсон хэдэн залуучууд их л хэцүү гэсэн дээ. Уурхайд ажиллаагүй мөртлөө их мэдэх царайлсан хэдэн залуучууд. Сайн л шалгах хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • Мэргэжилтэн (202.9.42.5)
    АМГТГ-ыг маш сайн шалгах хэрэгтэй. Шинжээч өөрсдөө ихэвчлэн хийж давхар цалинждаг, тусгай зөвшөөрөл авахад төлөөлөгчийн зардалч гэлүү мөнгө авдаг, мэрэгжилтэн сурган гээд л мөнгө авдаг гэх мэт яаж зарцуулагддаг нь ойлгомжгүй мөнгө их нэхэгддэг нь гадны хөрөнгө оруулагч нарт хүнд тусдаг. Мөн төсвийн мөнгөөр геологи айгуул, судалгааны ажил хийгдсэн маш олон нүүрсний болон алт зэсний бусад төрлийн ашигт малтмалуудыг гадны хөрөнгө оруулагч нарт аваад эргэлтэнд оруулахгүй гадны хөрөнгийн бирж дээр нэг ёсны мөнгө угааж үүнд манай зарим томоохон албан тушаалтнууд нууц ноёнтнууд мөнгө цүнэхэлж магадгүй оффшорт хийж байх өндөр магадлалтай . Үүнд Монголын ард түмний ндсэн хуулиар олгогдсон газрын баялаг бүх ард түмний өмч-ийн төлөөлөл болсон АМГТГ юу ч хийхгүй сууж байна. Тагнуул, Хууль хяналтын байгууллагууд үүнд онцгой анхаарч с айн судалгаа гаргаж үзвэл их хөрөнгө илчлэгдэнэ шүү.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Монгол эмэгтэй (49.0.191.250)
    тогтоосон нөөц болон хийж батлуулсан бүх ажлыг хүчингүй болгох хэрэгтэй. хамгийн ноцтой авилга бндаа. зөрчил гээд зөөлрүүлчжээ бас
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.124.17)
    Өөрсдөө шинжээчийн дүгнэлт шаардаад. Шинжээчээ өндөр хөлсөөр өөрсдөө хийж, тэгээд тэрийгээ шалагаад л цалин аваад л сууж байдаг ш дэ
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.165.36)
    УУХҮЯ нь сайдаа тооддогүй,ТНБД нь үгэнд нь ордоггүй,нягтлан нь зөвхөн ТНБД тайгаа найрдаг,албад хэлтсийн даргынхаа үгэнд мэргэжилтэнгүүд нь ордоггүй ийм л яам болчихоод бгаа юм нягтлан нь бүхнийг мэддэг ийм яам бна даа
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Дарханы татварт машин байр авилгад авсан байцаагч ажиллсаар байна.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • иргэн (66.181.165.246)
    Би уул уурхайд, яам тамгын газар биш, 30 жил ажиллаж байгаа зөвлөх инженер.Сүүлийн 3 жил нэг ч төсөлд шинжээчээр томилогдсонгүй.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Kkk (112.72.11.122)
    Mergejilten dutmag ch geh shig, hahuulia iim helbereer avdag yum bish uu
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.24.59)
    Б.Баатарцогт гэж 60 тэрбумыг үргэлжлүүлсэн нөхрийг халаач.төрийн албыг мөнгөөр худалдсан нөхөр байгаа юм даа.түүндээ ч ханахгүй давхар цалин хуссан луйварчин М.Энхболдод мөнгө өгөөд л луйврын хаацайлсан луйварчин.энэ луйварчин м.Энхболдтой нь цуг төрийн албанаас хөөх хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.44)
    Өөрсдийнх нь шинжээчид мэргэжилтнүүп юу хийж байгаагаа ч мэддэггүй, зөвхөн тайлангийн үг үсгийн алдааг засах төдийгөөр шинжээч хийсэн гэж маш их мөнгө нэхдэг, уул уурхайн компаниудыг дарамталдаг. Мэдлэг туршлагатай МУ-ын Зөвлөх инженерүүдийг шинжээчээр томилдоггүй, зөвхөн танил тал, зөвхөн өөрт ашигтай хүмүүсийг л шинжээчээр томилдог. Ер нь АМГТГ-ын мэргэжилтнүүд ажлаа мэддэггүй
    2017 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    шинжээч нарыг төрийн бус байгууллагаас томилох нь зөв яам зөвхөн эрхийг нь өгөх эрхтэй байх нь зүйтэй гэж боддог гэтэл өөрснөө мөнгө олох гээд тийм ажлаа өөрсдөө хийдэг байх нь дээ
    2017 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.85)
    tsalingiin deed hemjee 2 saya ts iin dood hemjee 400 baihad bolno shde
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.85)
    heterhii undur tsalintai nuhdiin tsaling tanaj bagsh emch nar deer nemii
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    16 цаг 51 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 55 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 1 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    17 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК