Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал болж байна

2017-10-09
0
ЖИРГЭХ

"Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр "Blue sky" зочид буудлын "Кристал" танхимд 09.00-16.00 цагт болж байна. Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон дүүргийн шүүхүүд, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сан, Канад улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөр, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын нийт 149 төлөөлөгч оролцлоо.

 

       Тус хурлын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар үг хэллээ. "Шүүгчийн ёс зүйг, онолын болон практик талаас нь авч үзэх нь" сэдвээр Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива илтгэл тавилаа. Дараа нь "Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэл тавьсан юм. Түүнчлэн "Шүүгчийн ёс зүй, сахилга: Канадын туршлага” сэдвээр Канадын Нова Скотиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Роберт Врайт илтгэл тавив. Мөн "Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм, хэрэгжилт, анхаарах зарим асуудал” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан В.Жавхлан илтгэл тавилаа. Илтгэлийн сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт өрнүүлснээр Олон улсын бага хурлын эхний шат өндөрлөлөө.

 

       Үдээс хойш "Ер нь яагаад үнэнийг хэлэх ёстой вэ?” сэдвээр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зочин профессор, философийн доктор Сэбастиан Лалла, "Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: үр нөлөө, дүн шинжилгээ” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг "Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд шүүгч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхийн тухай, Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, ЗХДЗШ-ны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг эмхэтгэл болгон гаргахаар болсон. Түүнчлэн энэхүү Олон улсын бага хурлыг зохион байгуулснаар шүүхийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчийн ёс зүйн асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач, эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулахаас гадна, шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын гарын авлага болгон хэвлэх юм байна. Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгжсэн 2013-2016 оны хооронд давхардсан тоогоор 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулж 80 гаруй хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан магадлалд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хянаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан 6 магадлалыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    15 цаг 46 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 56 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    16 цаг 2 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    16 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК