Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: ГХЯ-наас Япон улсад зорчих иргэдэд зориулж гаргасан зөвлөмж

2017-10-11
0
ЖИРГЭХ

Хэрвээ та Япон улс руу зорчихоор төлөвлөж байгаа бол дараах зөвлөмжтэй танилцаарай.

 

 

Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

 

Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг сайн мэдэж байх ёстойг зөвлөж байна. Японд хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

 

Хоёр. Японд байх хугацааны талаар анхаарах зүйлс

 

Японы цагаачлалын албаны ажилтан тухайн иргэний Японд байх хугацааг зааж, паспорт дээр нь дарж өгдөг. Монгол иргэд аяллын визтэй ирээд, визийн хугацааг хэтрүүлэн үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь Японы виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Сүүлийн үед ажлын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд 8,0-9,0 сая төгрөг төлж, хохирох явдал ихсэж байна. Иргэдийг 90 хоногийн виз гаргаж өгнө, японд угтан авч, ажлын байраар хангана, дараа нь ажлын визээр сольж өгнө хэмээн их хэмжээний мөнгө авч, 15 хоногийн аяллын виз гарган өгч залилж байгааг анхаарна уу. Аяллын визийг цагаачлалын алба ажлын визээр сольдоггүй. Зөвхөн өвчтэй эсхүл зайлшгүй тохиолдолд визийн хугацааг сунгадаг.

 

Гурав. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

 

Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.

 

Дөрөв. Хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

 

Японд зорчихдоо бусдын дайвар зүйлсийг авахгүй байхыг онцгой анхаарна уу. Дайвар зүйлст элдэв хориотой зүйл байж болзошгүй тул хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг юм.

 

Тав. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байгаа эсэхийг шалгах

 

Зургаа. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

 

Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг. Үүнд:

 

  • Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
  • Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
  • Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхгээс дээшгүй байх
  • Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.   

 

Долоо. Монгол иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

 

1. Мах, махан бүтээгдэхүүн

 

Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.

 

2. Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад

 

Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:

 

  • Архи, согтууруулах ундаа              3 шил
  • Навчин тамхи                                 100 ш
  • Тамхи                                              400 ш
  • Бусад төрлийн тамхи                     500 гр
  • Үнэртэй ус                                       2 ш
  • Бусад                                              200,0 мянган иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • энх (202.131.227.82)
    энэ их чухал мэдээлэл байна, баярлалаа
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    14 цаг 39 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    14 цаг 42 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 55 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 19 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК