Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: БСШУСЯ-наас АТГ-ынхны илрүүлсэн 16 зөрчил

2017-10-11
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцжээ. Ингэхдээ дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

 

 

Зөрчил 1. Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчжээ.

 

Зөрчил 2. Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна.

 

Зөрчил 3. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.

 

Зөрчил 4. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.

 

Зөрчил 5. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн хуваарилалтаас эрсдэлтэй байж болзошгүй ажил үйлчилгээг тодорхойлжээ. Ингэхдээ харьяа салбар, дүүрэг, орон нутаг, нэгжүүдэд Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна.

 

Зөрчил 6. Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.

 

Зөрчил 7. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын стандарт хариуцсан мэргэжилтэн нь албан үүргийн хувьд нийт 5 төрлийн ЕБС-ийн /лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль, их сургуулиудын харьяа ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэж байна.   

 

Зөрчил 8. 1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ.

 

Зөрчил 9. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Зөрчил 10. Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ.

 

Зөрчил 11. Өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэгбүрчлэн танилцуулжээ. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Авлигатай тэмцэх газарт уламжилсан байна.

 

Зөрчил 12. Хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс яамны албан тушаалтнуудад зөвлөв.

 

Зөрчил 13. Яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Зөрчил 14. Яамны харьяа 2 агентлаг болох Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар нь шинээр байгуулагдсан бөгөөд Соёл урлагийн газрын дүрэм, журам нь батлагдаагүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна.

 

Зөрчил 15. Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг зөрчиж байна.

 

Зөрчил 16. Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаардаг бөгөөд  Биеийн тамир, спортын газрын дарга өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй байгаа тул хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг зөвлөв.   

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.11.104)
    ЕБС-ийн захирлуудыг томилохдоо сонгон шалгаруулалт зарлахаа больчихсон юм уу. Хариуцсан албан тушаалтан үзэмжээрээ томилдог болчихсон юм уу
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • бор шувуу (202.21.117.42)
    Ерөнхий сайд Хүрэлсүх танаа Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 27 жилийн нүүр үзсэн хэдий ч, төр барьсан ардын нам ,ардчилсан намын удирдлагууд доогуур нь иргэдийг 2 талцуулаад алалцуулаад байдаг дээрээ өөрсдөө үгсэн хуйвалдаж, ард түмний өмч болсон байгалийн баялагийг хувааж идээд 27 жилийг ардаа орхилоо. Ард түмэн хэдий хүчтэй гэдэг боловч, яг өнөөдрийн энэ засаглалын үед ард түмэн яах аргагүй байдалд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна.Иймд би юу хэлэх гээд байна гэхээр дээр төрийг хүчгүй болгосон нь төрийн хяналтын тогтолцоог албаар хүчгүй байлгах нь дээр төр барьсан эрхмүүдэд илүү давуу байсан нь одоо яригдаж байгаа хэдэн тербумаар яригдах зөрчил ард түмэнд зүгээрэл энгийн мэт сонсогдож зочирдохоо байжээ. Иймд Төрийн хяналтын нэгдсэн тогтолцоог улам бэхжүүлэх, хяналтын байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах бодлогыг нэн түрүүнд авч хрэгжүүлэх шаардлагатай болсоныг анхааралдаа авна гэдэгт гүнээ итгэж байна.
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • үүр (59.153.114.196)
    соёл урлагийн агентлагийн дарга нь дүрэм журмаа боловсруулах завгүй, хөдөө, хотоор халтура хайж, бор гэдсээ божийлгож явааг юу гэж үзмээр юм бэ Ерөнхий сайдаа?
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    сургууль цэцэрлэгээ улс төржүүлж намын нэр барьж захирал эрхлэгч нарыг хомроглон халж төрийн албаны мэрэгшсэн чадварлаг байх зарчимыг алдагдуулан хахуулийн чадваргүй тэтгэврийн хүмүүсийг томилж бгаа нь арай дэндлээ шүү хяналт тавьмаар бна
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    14 цаг 38 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    14 цаг 42 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 55 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 19 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК