Төрийн ордонд МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулаад байна. Сайд нарын асуудлыг өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөлөөр авч хэлэлцэж, буцаагдаад байсан гурван сайд нарын нэрстэй хамт бүлэгтээ хэлэлцүүлэхээр оруулжээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж сайдад нэр дэвшигчдийг хэвлэлийнхэнд танилцууллаа. Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд дараах сайд нар багтсан байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин,
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
НХХ-ийн сайд С.Чинзориг
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар
БХБ-ын сайд Х.Баделхан
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг
24tsag.mn
Сэтгэгдэл (30)