МАН-ын бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан талаар бид мэдээлсэн.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т илгээсэн. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог.
Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. МАН хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраа байгуулна. МАН бол улстөрийн том хүчний хувьд цаашид улс эрх ашгийн төлөө нэгдээд эдийн засгаа сайжруулаад явна. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна." гэв.
Сэтгэгдэл (7)