Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

2017-10-17
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх гэж байгаатай холбогдуулан УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхантай ярилцлаа.

 

- Нийслэлийн хэмжээнд энэ жил гэр хорооллын хэчнээн айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах вэ?

 

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.

 

-  Хөнгөлөлт тооцох хувийн 50, 100 гэсэн ялгааг тайлбарлаж өгөхгүй юу?

 

- УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлнэ. Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцно.

 

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.  

 

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөнө.

 

- Цахилгааны шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлтөд хэрэглээний цахилгааны төлбөрийн өртэй айл өрхүүд хамрагдах уу?

 

- "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тэгэхээр цахилгаан хэрэглэгчдэдээ хандаж 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангаарай гэж хэлмээр байна.

 

-  Мэргэжлийн байгууллагын хувьд цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

 

-  Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Тэгэхээр оруулгын утас халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй. Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх, олон залгаас хийгдсэн утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлэх, дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Цахилгааны оруулгын утас зэс бол 2*4 мм2, хөнгөн цагаан бол 2*6мм2 голчтой байвал тохиромжтой байдаг. Түүнчлэн хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь өрхөд санхүүгийн хэмнэлт бий болгохоос гадна мөн аюулгүй байдлыг хангахад нөлөөлнө.

 

- Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгаан хэрэглээ нэмэгдэнэ. Манай эрчим хүчний эх үүсвэр үүнийг дааж чадах уу?

 

- Өнгөрсөн өвөл гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг хөнгөлөх энэ ажил мөн хэрэгжсэн. Нийслэлийн хэмжээнд нийт ачаалал огцом өсөөгүй. Цөөн тооны газарт тоноглолын хүчин чадлыг томсгох, утас солих зэрэг ажил хийгдээд, дор бүр нь шийдээд явсан. Энэ жил ч ялгаагүй ачааллын өсөлтийг хянаж, техникийн арга хэмжээг шуурхай авч ажиллах болно.

 

Ер нь бол айл өрхийн цахилгаан хэрэглээг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25 ампераар хязгаарлагддаг. Тиймээс айл өрхүүд өндөр чадал шаардагддаг халаагуур, түргэн тогоо гэх мэтийг ашиглах үедээ бусад онц шаардлагатай биш цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгаж, зэрэг залгахгүй байх тал дээр анхаараарай гэж зөвлөе. 

 

Д.Цэнгэлмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.160.111)
    Шадар сайд Х.Энхтүвшний тойрог ЧД-ийн 19-р хороонд үйлчилдэггүй Хотын дарга БОАЖЯ-ны сайдын тушаал хэвээрээ юу?
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК