Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг ил гаргаж дөнгөх үү

2017-10-18
0
ЖИРГЭХ

Цахим ертөнцөд дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцгийн сэрдхийлгэм жигшүүрт хэрэгтэй хамт дэлгэгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны доголдол, завхралын талаарх олон асуулт хариултаа нэхэж эхэллээ. Тус байгууллага үнэхээр хэн нэгний нөлөөнд автаж, шинжилгээний дүгнэлт гаргадаг уу, тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байна, ямар зохицуулалт хийх ёстой гэгчлэнгийн асуулт ар араасаа хөвөрч байна.

 

 

Тэгвэл өчигдөр болсон Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алдаа завхрал байнга сүүдэрт үлддэг учраас үйл ажиллагааг нь шалгахаар болсон талаар дурдагдав. Тодруулбал Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй холбоотой гомдол мэдээлэл манайд байнга ирдэг. Ер нь ШШҮХ аливаа хэргийн суурь баримтыг бүрдүүлдэг атлаа дандаа сүүдэрт үлддэг нь нууц биш. Харин энэ удаа таван настай охины хүчирхийлэлд өртсөн хэргийн улмаас тус байгууллагын алдаа завхрал нь гэрэлд ороод ирлээ. Тиймээс ШШҮХ-ийн үйл ажиллагааг ХЭҮК-той хамтраад шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон” гэдгийг мэдээлэв.

 

Үнэндээ ШШҮХ-тэй холбоотой гомдол, мэдээлэл байсхийгээд гардаг ч нэг их газар авалгүй намждаг. Учир нь тус байгууллагын шинжилгээнээс цааш “газар үгүй” учраас ийнхүү нам дарагддаг гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тэгвэл алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-тэй холбоотой гомдол мэдээллийг эргэн сөхвөл,

 

Нэг: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охиныг Шүүх шинжилгээний хүрээлэнгийхэн шинжилгээнд хамруулахын тулд 10 мянган төгрөгийн төлбөр нэхсэн, төлбөрийн чадваргүй бол шинжилгээ хийх боломжгүй” хэмээсэн гэх мэдээлэл гарч, олны дургүйцлийг төрүүлэв.

 

Харин энэхүү мэдээлэл олон нийтэд хүрсний маргааш нь ШШҮХ-гээс хаалттай шахам хэвлэлийн хурал хийж, арьсаа хамгаалаад авна лээ. Хохирогчоос 10 мянган төгрөг нэхсэн талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга “Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин  хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Үзлэгийн хураамжгүй болох талаар бид саналаа боловсруулаад яам руугаа хүргүүлсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байна. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголт гарсан байна лээ. Түүнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй” гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл өчигдөр болсон Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ч.Алтанхишиг мөн л Шүүх эмнэлэг охиноос 10 мянган төгрөг нэхээгүй гэдгийг уламжлав.


Дээрх мэдээлсэнчлэн гурван сайдын журмаар үзлэгийн төлбөр авдаг явдал нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлчлэх ёстой байжээ. Тодруулбал тус хуульд хохирогч шүүх шинжилгээний үзлэгт хамрагдаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх заалт тусгагдсан аж. Гэтэл ШШҮХ-гийнхэн журмаа баримталсан, төлбөргүй болгох талаар саналаа хүргүүлсэн гэх хэнэг ч үгүй тайлбарыг өгөөд бууж байх.


Хоёр: УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт холбоотойгоор Шүүх шинжилгээний хүрээлэнг АТГ-т өгөв.

 

2017 оны 7 сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчирхийлүүлсэн гэх хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч нь мэдээлэл хийж, Д.Гантулгын хүчингийн хэргийн нотлох баримтыг ШШҮХ устгасан хэмээн үзэж, тус газрыг АТГ-т өгч буй гэдгээ мэдээлэв. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт, нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн УИХ-ын гишүүний шаардлагаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна. Зургадугаар сарын 12-ны өдөр эл хэрэг үйлдэгсэн. Бид тухайн өдрөө цагдаад хандсан. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Харин шинжилгээний хариу зургадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан.

 

Бид хохирогчийн ор хөнжлийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан. Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм” хэмээв. Харин энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй, олон нийтийн анхаарлаас гараад байгаа юм.

 

Гурав: Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин ил харагдах шархгүй нас барсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан билээ. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн охины үхлийн шалтгааныг "хорлогын улмаас нас барсан" гэх дүгнэлт гаргасан байна. Тодруулбал "Хохирогч охины цуснаас 4.3, ходоодны шингэнд 5.7 поромиллын этилийн спирт илэрсэн. Энэ их хэмжээний этилийн спирт илэрч байгаа нь охины дотор олон эрхтэний дутмагшил, харвалтад нөлөөлж, нас барах шалтгаан болсон. Тархи уушигны хаван, дотор эрхтэний цэс эргэлтийн хямрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нойр булчирхайн тархмал хүчил, голомтлог цус харвалт, зүрхний булчин гэдэг онош тогтоож, энэ олон харвалт нь олон эрхтэний дутагдалд орж охин амиа алдсан" гэж дүгнэсэн.  Харин энэхүү дүгнэлтэд ар гэрийнхэн нь санал нийлэхгүй, эргэлзэж байгаагаа мэдээлээд буй. Тэд ШШҮХ задлан хийхдээ хөндлөнгийн гэрчгүй байсан учир ийнхүү эргэлзэх болсон гэдгээ хэлээд байгаа юм.


Тэгвэл үнэхээр олон нийтийн дунд энэ мэтээр эргэлзээ төрүүлдэг, алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ил гаргаж дөнгөх үү гэдэг нь удахгүй олон нийтэд ил болох буй за.
 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.179.11.10)
    энд гэмт хэргийн том наймаа явагдаад,олон жил болж бна ,аймгүүд дагаад тийм болоод 10-д жил болж бна,эрдэнэт хотын шүүх эмнэлэг бол бүр аймаар
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • ИРГЭН (103.212.117.188)
    ТИЙМ ШҮҮ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.9.43.168)
    Энэ байгууллагын хүмүүсийг бүгдийг нь солиод шинээр бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд хууль, ёс зүйг сайн ойлгосон шударга мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн зөв, хэнээс ч хараат бус ажилладаг, хүн бүрт итгэл үнэмшил, хүндэтгэл хүлээсэн хүмүүс байх ёстой. Авралын харцаар хараад энэ хүмүүс л эцсийн үнэнг хэлнэ гэж боддог байхад наад зах нь хүнлэг бус байвал яандаа. Эмч нар нь л иймэрхүү хүнлэг бус байхаар яах болж байнаа.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.184.116)
    muuxai baliar gazar bi naad bguulgiin avilgachdiin buruugaar xoxirson irgen bna . ynexeer ter darga nariig ni oorchlox mon emch nart ni xariutslaga tooshox xeregtei
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • ZOCNIN (108.181.115.137)
    ENE BGUULLAGIIG HIITED NI SHINECNLEXGYI BOL BOLOHOO BJEE.. HUUCNNI YUM IDEJ UUJ SURSAN NOHDYYD ATGAAD BGAM BISHYY . YHSEN HYN YG HELEX BISH NAS BARAGSADIIN AR GERIINHEN NI YAMAR SHINJILGEE HIIJ CNADAX BISH GEED BYYR DAWARSAN BNA . GEMT HEREGTNII AR GEREES MONGO AWDAG BOLOOD HOHORSON HYATSARSAN ILT SHARHIIG ZYGEER GESEN SHINJILGEE GARGANA GEDEG BOL HEEL HAHUULID AWTAGDSANII ILREL .. SHINEER TOGSSON SHILDEG SHINJEECNDIIN BAGIIG GARGAJ IREX TSAG BOLJEE.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Mongol uls turin tusheedin ner hundiig gutaaj bna daa yamar aimaar yum be? Gantulga yos zuigui izaluu bna shuu neg yum bodoh tsag bolson bna daa
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.233.11)
    Авилгал нүүрлэсэн газар болоод л шинжилгээг худлаа гаргаж өгдөг байх.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Э.Ууганжаргал (202.70.46.219)
    Тэр даргыг нь солиочээ. Ярьж бга зүйлийг нь сонссон биз дэ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ИРГЭНИЙ ХОХИРСОН ЭРХИЙГ ХОХИРООЖ ХАМГИЙН ИХ ЗАВХАРАЛ ГАРГАЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ ХИРГЭН ХОХИРОХ ҮНДЭСИЙГ ТАВЬДАГ БАЙГУУЛЛАГ БОЛ ШҮҮХ ШИНЖЛЭГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН ЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС 90 ГАРАН ХУВЬ ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГАДАГ АРХИ УУЧИХСАН ХҮҮНИЙГ Л ЭРҮҮЛ АРХИ УУГААГҮЙ ГЭЖ ГЭЖ ГАРГААД БАЙДАГ ШҮҮДЭЭ ТЭГЭХЭЭР НАРИЙН МЭРГЭЖИЛ ШААРДСАН ДҮГНЭЛТИЙГ ҮНЭН ГАРГАСАН ГЭХ ЯМАР Ч БАТАЛГАА БАХЙГҮЙ ЯМАР ХҮН МЭДЭХ БИШ ИЙМЭЛ УЛСУУД БАЙГАА НЬ ҮНЭН МӨНГӨ НЭХЭЭГҮЙ, МӨНГӨ АВАХ ЖУРАМТАЙ ТҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХУСЭЛТ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД ЯВУУЛСАН ГЭЭД АРЬСАА ХАМГААЛЖ БАЙНЛАЙ ЯМАР АРЧААГҮЙ ЗАНТАЙГАА ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ТӨЛБАР АВДАГ АСУУДЛЫГ АСУУДАЛ ГАРХААР ТАВИХ ЁСТОЙ ЮМ УУ АЖИЛЛАА ХИЙЖ МЭДДЭГҮЙ НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗДЭЭ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 30 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК