Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн байгууллага уриалга гаргалаа

2017-10-18
0
ЖИРГЭХ

 

 

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээллийн байгуулагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

 

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Д.Батчулуунтай уулзаж нийгэмд хүлээлт, /бухимдал/ үүсгээд байгаа асуудлын талаар  ярилцлаа.

 

Хийсэн ажлын талаар: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулагдсан. Энэ хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг.

 

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс Гэр бүл хүчирхийлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш  дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн.
  • Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд сар бүр дүгнэлт хийж, цаашид шийдвэрлүүлэх асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, МУ-ын ГХУСАЗЗ, ЦЕГ-ын удирдлагад сар бүр танилцуулж, харьяа нэгжүүдэд цаашид анхаарах асуудлын талаар ажлын чиглэл өгч, үр дүнг тооцон ажилладаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохиох, иргэдэд хандсан сургалт, мэдээлэл, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, сурвалжлага хүргэх, энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага өгч, зөрчлийг засуулах зэрэг байдлаар урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар иймэрхүү арга хэмжээ 135 удаа  зохион байгуулж 70.0 орчим мянган иргэдийг хамруулсан байгаа.

 

Цагдаагийн байгууллагаас 2014 оноос гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хүлээн авч, хамгаалалтад авах, тэдгээрт сэтгэл зүйн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн  хамгааллын үйлчилгээ болон бусад хуульд заасан тусламж үйчилгээг үзүүлэх зорилготой “Хамгаалах байр”-ыг байгуулан ажиллуулж байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байр 2017 оны эхний 09 сарын байдлаар 76 гэр бүлийн 165 гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх 107 дугаарын утсаар утсанд  хандсан 7000 гаруй иргэнд зөвлөгөө өгч ажилласан байна. Одоогоор улсын хэмжээнд хамгаалах байр 10, нэг цэгийн үйлчилгээний төв 5 үйл ажиллагаа явуулж байна.

 

Мөн цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд энэ онд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г шинээр хийж 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр дээрх мэдээллийн санд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон.

 

 Цагдаагийн байгууллагаас энэ онд шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмын талаар алба хаагчдад сургалт явуулж мэдлэг чадварыг дээшлүүлэх,  хандлагыг өөрчлөхөд анхаарч ажилласан. Энэ чиглэлээр 36 удаагийн сургалт зохион байгуулж 3656 цагдаагийн алба хаагч, 107 хамтарсан багийн 475 ажилтан, 511 иргэнийг хамруулаад байна.

 

  • Эхний 9 сард улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан талаар мэдээлж байсан?
  • Гэр бүлийн хүчирийлэл буурсан нь гуравдугаар улирлын дүнгээс харж болно. 2017 оны эхний 09 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 824 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 242 хэргээр буюу 22.7 хувиар буурсан байна.

 

Хуульд зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа эхлээд хохирогчид учирч болох аюул, эрсдлийг тогтоох зорилгоор аюулын зэргийн үнэлгээг хийдэг. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 3938 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, үнэлгээний дүнг харгалзан эрсдэл өндөр 460 иргэнийг Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд, 8 иргэнийг асрамж халамжийн байгууллагад хүргэж, 2194 хүнийг төрөл садан, ойр дотны хүмүүст хүлээлгэн өгч, Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу 8 иргэнийг хамгаалалтанд авч ажилласан. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан 2110 иргэнд шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг гэж ярьдаг. Харин шинэ хууль хэрэгжсэнээр “хаалганы наана” гарч ирэх боломж бүрдсэн. Хууль, хяналтын байгууллагын алба хаагч нар ч гэр бүлийн хүчирхийллийг “агсан тавьсан”, “жижгээр танхайрсан” гэж нэрлэдэг хуучин ойлголтоосоо салж, өөрөөр хардаг хандлага бий болж байна.

 

Энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа хамгийн чухал. Үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг сенсацитай мэдээлэл, түүнийг тойрсон иргэдийн шүүмжлэл, хэн нэгний хариу тайлбарыг эс тооцвол нэгдсэн бодлоготой, тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.

 

  • Бэлгийн дарамтанд хүүхэд ихээр өртөх боллоо. Тухайлбал, БЗД-т 13 настай охинд архи уулгаж амь насыг нь хохироосон, настай хүүхэд хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн зэрэг  нийгмийг зочирдуулсан гэмт хэргүүд гарлаа. Ямар шалтгаан нөхцлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг гараад байна вэ?
  • Гэр бүлийн хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирсон иргэдийн тухай цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зарим хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар товч мэдээлэл өгье. Тухайлбал: “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 13 настай “М” нь нас барсан хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба  Сүхбаатар  дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Мөн 2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаригийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутанд хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн  14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Улсын хэмжээнд энэ оны эхний 09 сард хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон хэрэг 135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 23,9 хувиар өссөн. Насны байдлаар нь авч үзвэл: 7 хүртлэх насны 13, 8-13 насны 43, 14-17 насны 79 хүүхэд байна.

 

  Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн талаар олон нийтэд  ил тод мэдээлэл өгдөггүй нь хүний эрхтэй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм хэргийн талаар их ярьж, нийгмийн анхаарлыг хандуулах нь хохирогчдод сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодох учиртай. Энэ талаар Хүний эрхийн байгууллагаас ч цагдаагийн байгуулагад албан бичиг, зөвлөмж ирж байсан. Ийм учраас хэрэг явдлыг гарсаны дараа нь бус гарахаас нь өмнө ярьж, урьдчилан сэргийлэх нь та бидний гол зорилт юм.

 

Гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдийг бүртгэх, хяналт тавих нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь “хаалганы цаана” үйлдэгддэг учир тэр болгон гадагшаа мэдэгдээд байдаггүй.

 

Ийм учраас гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой заасан. Хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тухайн сум хороонд Засаг даргын ахалсан “Хамтарсан баг” гэж байх ёстой. Энэ багт өрхийн эмч, сум хорооны болон сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагаас бүрдэнэ.

 

“Хамтарсан баг” нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн.

 

Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд гэр бүлийн хүчирхийллийн талаар олж мэдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад болон сум, баг, хорооны Засаг даргад мэдээлэх үүрэгтэй. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.223)
    Өөрсдиигөө хичээ цагдаагиинхан өөрсдөө гэр бүлиин хүчирхиилэгч ажлын байрны хүчирхиилэгч архичид ш дээ ЦАГДААГИИН удирдлагууд цагдаа гэдэг хүнтэй ажилладаг шүү цагдаагиин чинь ард ар гэр эцэг эх үр хүүхэд байдаг юм шүү дээ роботтой ажилладаггүй шүү ХҮНТЭЙ АЖИЛЛАДАГ ГЭДГИИГ ЦЕГ-Н УДИРДЛАГУУД МЭДМЭЭР ЮМ АМ АЖИЛ ЧИНЬ НИИЛЭХГҮЙ байна шүү .
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.179.24.165)
    Цагдаагийн байгууллага нь ажлаа маш муу гүйцэтгэж байна. хэрэг илэрүүлэлт бараг 00 гэж хэлж болно иргэдэд учруулсан хулгай дээрмийн хэргийг илэрүүлдэггүй шалгаж байна гэх улиг болсон үгээр цаг өнгөрөөж иргэдийг цөхрөөж хэргийг өөрсдөдөө ашигтайгаар шийддэг бизнес болсон энэ байгууллагыг уг үндэсээр нь өөрчлөх шинэчлэх шаардлагатай байна.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК