Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд: Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй

2017-10-18
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар зэрэг албаныхан оролцов.  Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол нь нийслэл, Засгийн газар төдийгүй бүх түвшинд хамтарч ажилласны үр дүнд шийдвэрлэгдэх асуудал юм. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүдийн хариуцсан ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудал тусгагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ асуудалд нэлээн хариуцлага, үүрэгтэй ажиллах юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зорилтот бүлгийн 3600 өрхөд сайжруулсан түлш бэлтгэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт 350 ширхэг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, нийтдээ 33 бие даасан болон уурын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох гэх мэт тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлууд хийгдээд дуусч байна. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Өнөөдөр болж буй салбар хуралдаанаар гэр хороололд үүсээд буй бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэсэн асуудлыг хөндлөө. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулбал агаарын бохирдлоос сална. Тиймээс орон сууцны хангамжийг сайжруулахын тулд энэ жил Азийн хөгжлийн банктай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдацтай урагшлуулсан. Үүний дагуу гол тендерүүдийн ажил зарлагдаж, бүтээн байгуулалтын ажил нэлээн хийгдсэн. Мөн БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 74 байрлалд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ёстой төвлөрсөн шугам сүлжээний ажлуудыг шийдвэрлэхээр болсон. Цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлыг ингээд шийдчихвэл дахин төлөвлөлтийн компаниудын ажил маш томоор урагшлах юм. Мөн Ж.Эрдэнэбат сайд байх үедээ санаачилж хэрэгжүүлсэн 1000 айлын орон сууцны ажлын шавыг тавьсан гэх мэтчилэнгийн ажлыг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн нийслэлээс Улаанбаатарт газрын сан үүсгэх зорилгоор иргэдэд газраа барьцаалан орон сууцныхаа урьдчилгааг төлөх боломж бүрдүүлсэн. Одоогийн байдлаар 30-аад иргэн энэхүү санд хамрагдсан байгаа. Гэр хорооллын өрхүүд хуримтлалгүй учраас ганц барьцаанд тавих зүйл нь газар байдаг. Харин газрыг банкууд барьцаанд авдаггүй. Үүнийг Улаанбаатар хот иргэдтэйгээ зөвшилцсөний үндсэнд гурвалсан гэрээ байгуулаад газрыг нь орон сууцны урьдчилгаа болгох ажлыг үр дүнтэй өрнүүлж байна. Цаашид илүү дэлгэрүүлээд ирэх жилээс Засгийн газраас дэмжлэг авбал нийслэлд бодитойгоор гэр хорооллын янданг цөөлж чадна.

Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган хүн шилжин ирдэг байсан. Харин нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаад агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд шилжилт хөдөлгөөнийг түр хориглосон. Үүний үр дүнд зөвхөн удаан хугацаагаар эмчлүүлэх, эрүүл мэндийн шалтгаантай эсвэл нийслэлд яндангийн тоо нэмэхгүйгээр ипотекийн зээлд хамрагдсан гээд 7800 иргэн л шилжиж ирсэн байгаа юм. Шилжиж ирсэн иргэдийн тоо ийнхүү 3 дахин буурсан нь тэр хэмжээгээр агаарын бохирдлын хэмжээ багассан гэсэн үг” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • mongol (24.1.124.58)
    ter saixan eruul agaartai gazraa mal mallax ny jargal bish uu . umxuu xot xort utaand yund ny durladag yum ve eruul orchin suu tarag eruul maxny une tsenee oilgooch
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Хотын дарга уу хотын наймаачин уу (103.229.122.129)
    Уб-ын бүсийг маш тодорхой болгож энэ хязгаараас цааш огт суурьшихгүй бүс болгож зарлаад улаан шугам татах хэрэгтэй ш дээ. Гэтэл арх баригчид иргэдийг уб-ын хаяа бараадуулж албан бусаар суурьшуулчихаад дараа нь иргэд нүүж ирээд бүүр муутгалаа ухааны юм яр иад бгаа нь арчаагүй явдал бишүү. Эсвэл газрын наймаа ны бүсээ тэлэх гээд албаар ингэж бдаг байх л даа. Тэрнээс т1 хүн бгаа биш арай ч дээ. Үнэн нүүр гэвэл иргэдийн эрүүл мэнд энээтэрийг дарганар бодохгүй газрын наймааныхаа тухай л бодож хийдэг гэдэг нь ил бнадаа

  • irgen (62.167.114.16)
    nemj bitgii geriin horoolol yysgeed baigaachee yadaj, odoo ulaanbaatart ger horoolol hashaanii zovshoorliig zogsoogoochee,,,,ded bytzee hiij usnii shugam, gerlee tataj geriin horoolliig huviin suuznii horoolol bolgoj yagaad bolohgui baigaa um be ?????? Zaaval oron suuz gej, huviin ustai ,gereltei, dulaanii shugamtai l bolgoj ene asuudlaas garna shdee ,,,gadnii ornuud shig tansag horoolol bolgoj bolno shdee !!!!!!!!!!!!!!! Ajlaa hiij chadahgui umnuud

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    12 цаг 27 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 31 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 7 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК