Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Улсын дээд шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл болж чадаагүй гэж үзэн хүчингүй болголоо”

2017-10-21
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх шүүж Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт хоёр, Г.Түмэнхүү, Т. Төгсбаяр нарт тус бүр хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноох шиидвэрийг гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч тэдний ялыг хэвээр нь үлдээсэн. Харин Г.Дэнзэн нар уг шиидвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Өнгөрсөн баасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурал Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шиидвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.

-Улсын дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгэхээр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр нь алдаатай гарсан гэж үзэж болох уу?

 

- Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.

 

Ер нь бол хуулийн үгээр хэлэхэд Улсын дээд шүүх анхан болоод давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн хүчингүй болгосон. АТГ гурван жил орчим Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэх заалтыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гэмт хэргийг хүлээлгэх арга хэрэгсэл болгож, удаан хугацаагаар цагдан хорьж, шалгасан ч миний үйлчлүүлэгчтэй холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан гэх нэг ч үйлдэл тогтоогдоогүй.

 

Миний үйлчлүүлэгч нь “Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын дарга болон Засгийн газрын ХЭГ-ын дэд даргын алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглаж хувьдаа нэг төгрөг ч авсан гэдгийг тогтоосон, харуулсан ширхэг цаас ч хэрэгт байхгүй дээ. Мөн "Говь пауэр”тэй ямар ч холбоогүйг, түүний эхнэр энэ компанийн хувь эзэмшигч биш, хэзээ ч байгаагүй гэдгийг бүртгэлийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотолсоор байтал холбоотой байдлаар яллаж шийтгэсэн нь байж боломгүй явдал бөгөөд, дээрх алдаатай шийдвэрүүдийг Дээд шүүх хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд хүний эрх талаасаа Үндсэн хуулиар Г. Дэнзэнд олгогдсон “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэх зарчмыг хэрэгжүүлсэн шүүхийн шийдвэр боллоо. Хурлыг нээлттэй явуулах нь нэг талаараа шүүхийн нэр хүндтэй ч холбоотой асуудал цаашдаа олон нийтэд буруу ойлголт урьдчилан өгсөн хэргүүдийг олон нийтийн нүдэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байх хэрэгтэй. Ард иргэд хуулийн байгууллага хэрхэн ажилладгийг мэдэж авах. тухайн хүн үнэхээр хэрэг хийсэн эсэхийг нүдээрээ үзэж чихээрээ сонсож байж үнэн зөв дүгнэлт хийнэ.

 

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан юм?

 

-Г.Дэнзэнг 3.6 жил хорих, 2.7 тэрбум төгрөг төл үүлэхээр анхан шатны шүүхээс шийдэж, давах шат хэвээр баталсан байсан. Үйлчлүүлэгчийн маань гэм буруутай гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй, хэргийн мөрдөн байцаалт ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж, эд хөрөнгийн үнэлгээчин Соёлмаа гэгчийн гаргасан ямар ч үндэслэлгүй тоог миний үйлчлүүлэгчийг буруутгах эх сурвалж болгож, аливаа бүх эргэлзээтэй асуудлыг эцэслэн, нэг мөр болгуулах зорилгоор мөрдөн байцаалт явуулж, шалгуулах тухай хүсэлт тавихад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, таамаглалд үндэслэн, шийдвэр гаргасанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн боловч амжилт олохгүй явсаар шүүхэд очсондоо.

 

Ганцхан жишээ хэлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45-д заасан “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байтал улсын яллагч тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүний ‘‘гэрчийн’’ болон “сэжигтнээр” өгсөн мэдүүлгийг Г.Дэнзэнг яллах, буруутгах гол эх сурвалж болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, ноцтой үйлдэл болсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарын хэргийг таван өдөр хэлэлцэж Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан, Давж заалдах шатны шүүх үүнийг хэвээр баталсан.

 

-Одоо эргээд анхан шатны шүүхрүү хэрэг шилжинэ гэдэг нь хэрэг мөрдөн байцаалтын шатнаасаа эхэлнэ гэж ойлгож болох уу?

 

-Уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй, хор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй, шүүхээр шийдэх бололцоогүй эргэлзээтэй гэж Улсын дээд шүүх үзсэн. Тиймээс тус хэрэг анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх шат буюу уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хангалттай нотлох баримт цугларсан эсэх, мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэх, холбогдогч нарын санал хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг шалгаж байж хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийднэ гэсэн үг. Анх энэ хэрэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүнийг унагаахын тулд үүсгэгдсэн, мөн өөр олон хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэлмэгдүүлсэн гэдгийг миний үйлчлүүлэгч ярьж байсан. Өрнөж буй үйл явдлууд ч Г.Дэнзэнгийн ярьж байсан зүйлийг гэрчилж байна. Нэр бүхий хууль хүчний байгууллага болон хоёр шатны шүүх ардын хүүхдийг хэлмэгдүүлсэн.

 

Одоо энэ бүх алдаагаа засах боломжийг улсын дээд шүүх өглөө гэж бодож байна. Ер нь бол Монгол Улсын шүүхийн шүүгч нар хараат бус ажиллана, шударга ёсыг сахиулна гэж тангараг өргөж өндөр цалин авч аюулгүй байдлаа төрөөр бүрэн хангуулдаг. Улс төрийн зорилгоор хүн яллаж дааж давшгүй бодитой бус хохирол төлүүлэх хууль бус шийдвэр гаргасаар байвал энэ системд ард иргэд итгэхээ болино.

 

Э.БААТАР

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • 666 (150.129.140.187)
    Намбар
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • 666 (150.129.140.187)
    Н.Э гэдэг хүний үгээр гэхээр Намсрайн хүү биш биз аан
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • залхуу монгол (202.9.41.210)
    хятад хүмүүсд олон сайн чанар бий. биднийг бодвол ер нь даруу нөхөрлөлдөө тууштай. гэхдээ хүнтэй нээлттэй харьцдаггүй харин итгэлийг нь авсан бол тусалдаг зочломтгой олон хүнтэй учираас нээллттэй биш юм шиг харагддаг хоорондоо биднийг бодвол нэгдэл сайтай залхуу хүнд дургүй ажилсагийн талаар ярих юмгүй.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.210)
    алтанхуяг бол тун зальтай хулгайч галаас хиншүүгүй гарч чадаж байгааюм. монголд шүүх нь мөнгөтэй хүнд ер хамаагүй болсон. цэвэр агаар сангийн мөнгөнөөс хумсалсан батзоригийг л хардаа. сонгосон хүмүүс нь өрөөсөн хөл нь юм.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • irgen (66.181.181.243)
    herevee denzeng shvvgchid gvtgsen yum bol tedend yaliig nii vvrvvleecheeee
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • иргэн
      яг үнэн. өндөр цалингийн цаана өндөр хариуцлага байх ёстой. шүүгчид арай дэндүү байна. буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол шууд ажлаас нь халах хэрэгтэй.
      2017 оны 10 сарын 23
  • ЗОЧИН (202.180.216.19)
    АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ЯМАР ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ВЭ ? ДЭНЗЭНГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВД ХОРИГДОЖ БАЙСНЫ ХОХИРЛЫГ ТЭД ТӨЛӨХ ҮҮ ?
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Ялтанхуяг нь ерөнхийн зөвлөх болоод шүүхийг өөрийн дураар хөдөлгөж байна даа. Монгол улсын ШҮҮХ засаглал аа гэж...Тэрбумаар нь идсэн тийрэн Дэнзэн наранд гарах нь дээ. монголд хуульгүй мэт аяглаж байсан Ялтанхуягийн балаг
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (122.201.26.169)
    Энэ бол Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах гэсэн төлөвлөгөө байлаа. Бүх шүүгч,прокурорыг хусах хэрэгтэй.Арай дэндүү байсан шүү.Ард түмэн зөвөөр айлгаж байгаа.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • irgen
      hvn gvtgsen shvvgchiig yaliigni uguuchee .gemgvi hvniig shorond tarchlaasan mongoliin tur nuhun tulbur uguuchee
      2017 оны 10 сарын 23
  • САМДАН (202.179.25.119)
    ИНГЭЭД ЭНЭ ХЭРЭГ ЗАМХАРВАА ХӨӨРХИЙ ДЭЭР НЬ ГОЛ ХҮН НЬ НЭГЭНТ ГАРСАН ЮМ ЧН АРГАГҮЙ БАЙХОО ,,,
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • 2 shatnii shvvgchiig hal (116.117.144.105)
    myy merdej bna.manai merden baitsaagchid myy.heregiig notloj chadahgvi hvcheer eeriin bodoloor barimt tsyglyyldag.vnelgeechid ni medleg myy byryy hiivel yalgvi ychraas baitsaagchiin vgeer hiideg.ter ni svvldee notloglogoo bolj chaddaggvi..notlogdoogvi hergeer shiitgesen 2shatnii shvvgchdiig halah heregtei.idsen mengegiig togtooj chadahgvi gedeg myy. hyyli cheejeer meddeg ch delhiid zaaval harj ynchij haryyldag.manaid hyyliig cheejeer nom harahgvi helj tailbarlaj egdeg ene mash byryy.hyylichilah heregtei.Gansvhiig yag ene mayagaar notlohgvi shiitgesen .neg tsagt tsagaadna
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Энэ шүүх чинь ерөнхийлөгч ямар хүн болно хариу нь тэр талруу нь гарчихдаг болчихсон юм биш үү. Ер нь морь унасан толгойгүй хүн адил. Харж байгаарай одоо Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүс суллагдана.Шүүхийн зөвлөлийг татан буулгах хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.42.65)
    Teneg avgai uygaa yariad bgaan harah tsarainii balai emee
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.42.65)
    Chi uuruu balai
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • шүүхийнхэн гэждээ (202.70.37.34)
    аль хэдийн итгэхээ больсон. 60 тэрбум, С баярын 7 байшин гээд л
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.115.35)
    ХАМАГ УЧИР АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БОЛООД ДЭЭД ШҮҮХЭД НӨЛӨӨЛСӨН БАЙХӨӨ
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • ZOCHIN (150.129.142.223)
    ZALUU HUNIIG INGEJ TAMLAAD YAHABDEE. ULSIIN DEED SHUUH ARGAGUI UNEN SHUUDIIN BN
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • mku (202.179.11.10)
    элбэг балайг-н хүмүүс шүүхээр дүүрсэн ,эбиг ха явсан газар нь монголчууд нулмиж бай ,хурдан барьж хорь их гай тарина даа
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • зочин
      Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25000012сар=жилд 3сая төг Гэтэл сарын 3 сая төгрөгний цалинтай хүмүүс ажлаа ингэж хиих гэж байж болох уу
      2017 оны 10 сарын 21
    • зочин
      Гүтгэсэн шүүгч нарт хариуцлага тооцооч Сард 3_4сая төгрөг авчихаад ингэж ажлаа хийх гэж дээ Тэр хөгжлийн банкний залуус хэлмэгдэж Мөнгө зээлсэн УИХ ын гишүүн Гарамжав мэтийн нөхөд Дээр нь Номтойбаяр гээд ичих чүгүй хүн гүтгэлээ гээд худал хэлээд сууж байдаг Энд Элбэгдорж ямарч хамаагүй Монголын төрийн толгойд байсан хүмүүсээ нулимдаг бол тамын тогооны үлгэр хятад санаатай хүмүүсийн явуулага шүү
      2017 оны 10 сарын 21
  • Зочин (59.153.112.18)
    Torooc abcan xeden terbum togrogoo tolchicood cullagdbal yacan ym be.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin (43.242.242.140)
    battulga avilgachidiig offshorchidiig umguulj bna altanhuyagiin hurgeniig umguulj bna zuvluh baij bolno gehdee yltan bol yltan
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin (43.242.242.140)
    erunhiilugch battulga bolio hulgaichidiig hamgaalahaa bolil do altanhuyag chinii zuvluh geed ingej gemt heregteng hamgaalj bolohgui nuguu amlaad bsan ingeed hudlaa bolj bna da
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Chi yuga hutsaad bga ergvv mal we Chi Ebigiin zaawaraar yawj bgamu haashaa yum Ebi bol mash olon hvn helmegdvvlsen hvn shv de Shvvh ATG bvgd Ebigiin vgeer Chi bas 1 hamaatan ni garaad irlee Ebitei ni hamt tsaazin yalig sergeej bgad buudaj unabashed heregtein bna
      2017 оны 10 сарын 21
  • irgen (62.167.114.16)
    ene odoo huuliinhanii zali uu???? esvel huuliinhan ajilaa hiij oilgodoggui malnuud suudag umuu ?????? Dandaa l yamar neg toriin bolon , olnii tanil hynii hereg hezeech shiidegdehgui eldev shaltag heleed l ongoroh um !!!! Huuli esnii yndeslel bolj chadaagui gedeg dygnelt sonin sonsogdoj baina,,,,,,,,,,, Huuliinhanii mergejliin chadvar ni yamar bainaa ???????
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene odoo huuliinhanii zali uu???? esvel huuliinhan ajilaa hiij oilgodoggui malnuud suudag umuu ?????? Dandaa l yamar neg toriin bolon , olnii tanil hynii hereg hezeech shiidegdehgui eldev shaltag heleed l ongoroh um !!!! Huuli esnii yndeslel bolj chadaagui gedeg dygnelt sonin sonsogdoj baina,,,,,,,,,,, Huuliinhanii mergejliin chadvar ni yamar bainaa ???????
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • шүүгч нар ичих болов уу? (122.201.22.238)
    ШҮҮГЧ нарт хариуцлага тооцох уу? ТЭР өндөр цалинтай хүмүүс яагаад хариуцлагагүй ажилла байдаг билээ. ШҮҮГЧИД ИТГЭХ хэрэг алга
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Гэрэлт (202.9.40.110)
    Дээд шүүх Шүүгч Нямжав агсан нар тулгаж ялласан Баттуул бүсгүйг таг мартсан байгаа. Нүгэл нь нөмөрнө дөө хөөрхий
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Хүргэн Дэнзэн та мунхаг тул золиондоо явжээ. Та м (202.9.40.67)
    Нүглээ үүр, хариуцлагаа эдэл ХҮРГЭН ДЭНЗЭН!!! Би суут ухаантай, математикт сайн учраас 25 насандаа Сайд болсон, надад хүмүүс суу ухаанд минь атаархэж байна гэж хэлээд байсан. Одоо цагийн Монголд суу ухаантай хүн дарга, ЗГХЭГ дарга болдогүй юмаа. Андуурчэээ Дэнзэн. Сайн бөгс долоодог, хувиаа бодсон, ухаан муутай, хүний үгээр, бас ихээхэн ШУНАЛТАЙ, чадваргүй, МУЛГУУ нөхдүүд сайд болдог юм шүү дээ. Тийм л хүмүүсийг дарганцар болгоод Булай Муухайгаа бузар зүйлээ хийлгээд зольдог юм. Хүргэн Дэнзэн та мунхаг тул золиондоо явжээ. Та маш их хулгай хийсэн улсаас хулгай хийсэн тэр бол тодорхой.
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Тэнэгээ хэнд гайхуулаж ийм пост бичдэг б.наа.
      2017 оны 10 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 17 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 21 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 33 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 57 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК