Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажилласан дүнг хэлэлцүүлэв

2017-10-24
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн алба хаагчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 23 хуулийн этгээдэд ажилласан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдах албан тушаалтнууд оролцов.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллах явцдаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа баримталж буй нийтлэг хуулиуд болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг судлан үзэхийн зэрэгцээ салбарын хууль тогтоомж, аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмтэй биечлэн танилцсан юм. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох асуудлаар гаргасан Засгийн газар, салбарын сайд, Зохицуулах хороод, Хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох шийдвэрээс гадна аж ахуйн нэгжийн Гүйцэтгэх захирлын 2015, 2016 он, 2017 оны I улирлыг дуусталх хугацаанд гаргасан тушаал, холбогдох баримт бичгүүдтэй танилцаж, газар дээр нь ажиллаж авлигын эрсдэл бүхий зарим нөхцөл байдлыг тодорхойлоход чиглэсэн арга хэмжээг авч ажиллажээ.

 

Дээрх 23 аж ахуйн нэгж, байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу “тодорхой төрлийн тусгай зөвшөөрлийг авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч” байж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн тэдэнтэй өрсөлдөн ажиллаж байгаа гэсэн үг юм. Тухайлбал,  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь дүрмээрээ Техникийн бүрэн байдлыг тогтоох дүгнэлт гаргах, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ /Бүртгэл хөтлөх, Автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ олгох/, Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохын зэрэгцээ хот хооронд, улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлж байна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх эдийн засгийн үзүүлэлттэй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцахад нийт 92 хуулийн этгээд 4,5 их наяд төгрөгийн орлого олж, 4,7 их наяд төгрөгийн зардал гаргасан байх ба эдгээр аж ахуйн нэгжийн 42 нь буюу 45,6 хувь нь алдагдалтай ажилласан байна. Ажлын хэсгийн очиж танилцсан 23 байгууллагын 12 нь алдагдалтай ажилласан байв. “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй өрсөлдөн ашиг олж, төрийн сан хөмрөгийг арвижуулах гол зорилго ямар түвшинд байгааг анхаарах шаардлагатай” гэж Ажлын хэсэг үзэж байна.

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомж, дүрэм, журам зөрчих, зохицуулалтгүй харилцааг зохицуулалттай болгоход хойрго хандах, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үйл ажиллагааны, мэдээллийн төсөв санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах үүргээ биелүүлдэггүй, төрийн өмчийн хөрөнгийг бусдад хандивлах, зарим тохиолдолд дур мэдэн зарцуулдаг, төсвийн сахилга бат хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Албан тушаалтны үйл ажиллагаанд тавих, ялангуяа эрсдэлтэй ажил, үйлчилгээг эрхэлж буй албан тушаалтны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын механизм хангалтгүй, хяналт тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй, алдаа зөрлийн засдаггүй нь тухайн ажлын байранд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэл гаргаж эрүүгийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл ч болж байгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хэлэлцүүлгийн үеэр анхааруулж байлаа.

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн цалин хөлс, урамшуулалтай холбоотой  асуудлыг аж ахуйн нэгж, түүний удирдлагаас тогтоон мөрдүүлж байна. Урамшууллыг олгож буй үйл явц, урамшууллын тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатай байна. Цаашид үр дүнгийн урамшуулал, шагналт цалинтай холбоотой асуудлыг тухайн байгууллагын төсөвт төвлөрүүлсэн орлоготой уялдуулан олгодог зарчимд шилжих, аж ахуйн нэгжүүдийн төсвийн урсгал зардал болон худалдан авалтын ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тавих хяналтыг сайжруулах талаар дорвитой ажлыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг санал гаргав.

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газарт боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ багагүй байна. 2015, 2016 он, 2017 оны эхний улирлын байдлаар харахад 900 гаруй ажилтан чөлөөлөгджээ. Шинээр ажлын байр гарсан тохиолдолд ажлын байрны сул орон тоог нийтэд ил тод зарлах систем үгүйлэгдэж байгаа бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага ихэвчлэн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалтны оролцоо, нөлөөтэйгээр томилгоо хийгддэг гэж үзэхээр байгаа тул удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжих асуудлыг яаралтай хөндөх шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр ярилаа. Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь шүүхээс тогтоогдож ажилгүй байх хугацааны цалин олгосон асуудлыг нэр бүхий 4 аж ахуйн нэгжийн жишээн дээр авч үзэхэд 5.1-14.9 сая төгрөгийг зарцуулсан нь төсөвт тодорхой хүндрэл учруулж байгааг Ажлын хэсэг танилцуулаад цаашид буруутай этгээдээс холбогдох хөрөнгийг гаргуулах эрх зүйн зохицуулалт бий болсныг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад анхаарууллаа.  

 

Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байр түрээсэлж буй байдал, түрээсийн төлбөрийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийх шаардлагатай байгааг ч Ажлын хэсгээс хэлж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ма дарга (203.91.115.36)
    МХС ТӨКомпанийн удирдлагад хашиж байсан өмнө нь ажил албан тушаалаараа дулдуйдан төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьдаа завшиж, түүнийгээ түрээслэн хувьдаа ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд компанийн ашигтай хөрөнгө оруулалтыг хаан боогдуулж ирсэн увиагүй авилгач нөхөр улс төрийн өнцөгөөр олон хүний ажил амьдралаар тоглоод, албан тушаал хувиарлаад сууж байгаа шүү дээ. Шудрага ёс зүй, хууль тогтоомж ном ёсоороо хэрэгждэг бол нэр усаар нь баримт материалтай нь олон нийтэд дэлгэж тавьмаар л байна даа. ...???
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.206.195.163)
    Ашиггүй ажилладаг ТӨХК ажилуулах хэрэг байгаа юм уу. Юуны тулд захирал дарга гээд албан тушаалтангууд байдаг юм бол. ТӨХК- ашиггүй ажлаад захирал нь сард 8-10 сая цалин авдаг гэх дээр итгэдэггүй юм.АТГ-ын нөхдүүд ажлаас буруу халсан этгээдээс холбогдох хөрөнгийг гаргуулах эрх зүйн зохицуулалт бий болсныг анхаарууллаа гэнэ.Энэ асуудлыг шийдэхгүй бол очсоны хэрэг байсан юм уу.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.93.41)
    Turiin umchit uilveriin gazar nereer xuviin aj axuin negjuudtei ursuldux ni zuv uu...
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      8-10saya tugrugiin tsalin deeree nemeed ur dungiin tsalin avchixna. Xed ch xamaagui xuviar
      2017 оны 10 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    9 цаг 19 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 23 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 29 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    9 цаг 35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    9 цаг 59 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК