Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо

2017-11-02
0
ЖИРГЭХ

Жэофф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2017 оны 10-р сарын 18-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор нийт 434.3 сая ам. долларын зээл олгогдох юм.

 

 

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргав. Үүнд: “Эдийн засаг тооцоолж байснаас өндөр өсөлттэй байна. Нүүрсний экспорт нэмэгдсэн, үйлчилгээний салбар эрчимтэй сэргэж байгаа, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсэнтэй холбоотойгоор ДНБ-ий өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байна. 2018 онд эдийн засаг сэргэн идэвхжиж, өсөлт илүү өргөн цар хүрээтэй болох боловч нүүрсний салбарын үр дүнгийн үзүүлэлт муудах эрсдэл байна. “Хөтөлбөрийн хүрээнд тавьсан тоон шалгуур үзүүлэлтүүд бүгд хангагдаж, хэрэгжилт эерэг байлаа. Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн, зарлага санхүүжилтийг хатуу хяналттай гаргаж байсны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолж байснаас өндөр гарсан. Төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол энэ онд ДНБ-ий 7.5 хувьтай тэнцүү гарахаар байна.

 

Эрх баригчдын УИХ-д өргөн барьсан 2018 оны төсвийн төсөл нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон үзүүлэлт болох ДНБ-ий 6.5 хувиас хэтрэхгүй алдагдалтай байх шалгуурыг хангаж байна. Эрх баригчид төсвийн орлого давж биелсэн тохиолдолд давсан орлогын тал хувиар хуримтлал үүсгэх тууштай байр суурьтай байгаа бөгөөд ингэснээр зээллэг хийх хэрэгцээ шаардлагаа багасган, өрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нөхцөл бүрдэж байна. Давсан орлогын үлдсэн хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэнд зориулан үр өгөөжтэй, нэг удаагийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Эрх баригчид нэг удаагийн урамшууллыг төсвийн ажиллагсдад энэ онд болон ирэх онд олгохоор шийдвэрлэсэн.

 

Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдсэний зэрэгцээ 2017, 2018 онд эргэн төлөгдөх ёстой байсан гадаад бондыг өндөр биш хүүтэйгээр дахин санхүүжүүлж чадсанаар гадаад секторын орчинд тулгарч байсан гол эрсдэл ариллаа. Эрх баригчид бүтцийн шинэчлэлийн том зорилтуудаа эхнээс нь хэрэгжүүлээд байна. Бүтцийн шинэчлэлүүд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дэмжих, тэлэлт-агшилтын мөчлөгийг таслан зогсооход чиглэх юм. Банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нарийвчилсан Активын чанарын үнэлгээний үр дүн энэ оны 12-р сарын дундуур тодорхой болох бол санхүүгийн системийг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрхзүйн шинэчлэлүүдийн төслийг боловсруулж дуусгасан. Мөн түүнчлэн, зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажил явагдаж байна. Төсвийн тал дээр татварын удирдлага, бодлого, төсвийн гүйцэтгэлийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшил тогтвортой гарч байна. Энэ хүрээнд төсвийн зөвлөл, татварын бодлогын орчинд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий дээд хэмжээний ажлын хэсэг байгуулна.

 

Шинэчлэлийн эрч хүчийг 2018 онд бүрэн хадгалж, хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн эдгээр бодлогын урт хугацааны үр өгөөжийг бататгах нь чухал болж байна. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан засгийн газар хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байгаа нь сайшаалтай байна. Эрх баригчид ОУВС-гийн ажлын хэсэгтэй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг дүгнэж ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн “Захирлуудын Зөвлөл” хэлэлцэж баталгаажуулна. Ажлын хэсэг Монгол Улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.” гэжээ.

 

Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргаж байгаа энэхүү хэвлэлийн мэдээлэл нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн гишүүн оронд ажиллаж гаргасан урьдчилсан үр дүнг танилцуулдаг болно. Энэхүү мэдээлэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн “Захирлуудын Зөвлөл”-ийн байр суурийг заавал илэрхийлэхгүй. Үнэлгээний урьдчилсан үр дүнд үндэслэн ажлын хэсэг тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа “Захирлуудын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    6 цаг 6 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 10 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 16 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 22 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК