Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баатархүү: Нийслэлийн удирдлагууд иргэдээ хуурч байна

2017-11-03
0
ЖИРГЭХ

2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг нийслэлийн Засаг дарга НИТХ-д өргөн барьжээ. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

НИТХ дахь АН-ын  бүлгийн дарга Ц.Баатархүү “Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барьсан. 2017 он үндсэн чиглэлийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Энэ нь таван хэсгээс бүрдэж байгаа. Нийслэлчүүдийг эрүүл аюулгүй байлгах бодлого чиглэлээр тасралтгүй хуралдаж ажиллах ёстой НИТХ 2017 оны тавдугаар сараас хойш хуралдахгүй, эрх баригч МАН-ын дотоод хагарал тэмцлээс болоод олон удаа хуралдаан хойшилсны эцэст өнөөдөр бид хуралдах гэж байна. Өнөөдөр бид нийслэл хотын хөгжил дэвшил, ирээдүй сайн сайхантай холбоотой олон чухал асуудлыг тал бүрээс нь чамбай сайн хэлэлцэх ёстой. Нийслэлийн удирдлагын багийн 2017 оны хийж хэрэгжүүлсэн болон 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн үг өгүүлбэр болгоныг нэг бүрчлэн НИТХ дахь АН-ын бүлэг тал бүрээс нь хэлэлцэн дүгнэлт гаргаснаа танилцуулах гэж байна. Нэгдүгээрт, нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс өргөн барьсан Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох эхний жилийн 26 зорилтын гүйцэтгэлийг 88 хувьтай биелсэн хэмээн өөрсдийгөө тэд дүгнэжээ. Улс орон өрнөөс өрийн хооронд иргэд нь зээлээс зээлийн хооронд хүйтний улиралд агаар орчны бохирдолтой хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байхад “Аз жаргалтай Улаанбаатар” болгох хөтөлбөрийн ингэж 88 хувьтай биелсэн гэж хэлэх ёс зүй та бидэнд байхгүй гэж би бодож байна. 

 

Нийслэлийн эдийн засгийн үр шимийг хүртээж иргэдийг ажил орлоготой болгох ажил 89 хувьтай биелсэн гэдэгтэй нийслэлчүүд бид санал нэгдэхгүй нь ойлгомжтой. Иймд нийслэлийн удирдлага ард иргэдийн бодит амьдралаас хол тасарсан байна. Эсвэл ажлын тайландаа өндөр биелэлттэй мэтээр харуулах гэсэн худал хуурмаг хариуцлагагүй үйлдэл болж байна.

 

Нийслэлийн удирдлагуудын оруулж ирсэн цаасан дээрх тоо үнэндээ иргэдийн бодит амьдралтай огт нийцэхгүй байгааг бусад тооцоо судалгаа харуулж байна. Үүнийг батлах хамгийн сүүлийн судалгааг та бүхэнд танилцуулъя. Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны ядуурлын дүр төрх 2016 судалгаагаар 2014 онтой харьцуулахад ядуурал улам нэмэгдэж 29.6 хувь буюу нийт 900 гаруй мянган хүн ам ядуу амьдарч байна.

 

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга санаачилгагүй, үр бүтээлгүй, иргэддээ өгөөжгүй ажилласан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд бүрэн эрхийнхээ хугацааны 33 хувийг өнгөрүүлсэн ч нийслэлд өнөөдөр шинээр юу санаачилсан бэ гэдгийг асуух цаг болжээ. Бидэнд хүргүүлсэн тайлангаас үзвэл гарын үсэг зурсан, ажлын хэсэг байгуулсан, шавь тавьсан, тууз хайчилсан, төслийн нэгж татан буулгасан, төслийн нэгж өөрчлөн байгуулсан ажлуудыг тун ч чадварлаг хийжээ. Өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжиж байсан зарим нэг төсөл  хөтөлбөрийн нэг хаягийг чадварлаг өөрчилжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн бодлогын баримт бичгийг Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр болгосон ч бодлогын бичиг баримтын агуулгыг үр дүнд хүргэж чадаагүй байна.

 

Ахмадууддаа ач санана гэж удаа амлаж байсан эрх баригчид 2015 оноос амжилттай хэрэгжиж байсан Ахмадын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн эрчийг дэндүү сулруулсан байна. Тайланд бичсэнээр энэ жил 10 ахмадыг уг хөтөлбөрт хамруулсан байна. Хэрвээ энэ хурдаараа явбал дарааллаа хүлээж байгаа 4500 орчим ахмад 420 жилийн дараа байрныхаа түлхүүрйиг гардан авахаар байна.

 

Бидэнд ирүүлсэн нийслэлийн удирдлагын тайлангаас харахад тэд төсөв мөнгөөр дутаагүй удирдлагын арга барил, манлайллаар дутсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлуудын тендер сонгон шалгаруулалт, үйл ажиллагаа гэхэд л дэндүү удааширч 216 буюу 68 хувийнх нь гэрээ ид бүтээн байгуулалт хийгдэж байх ёстой долоодугаар сараас байгуулагдсан байна. Өнөөдөр ажил нь дууссан байх ёстой 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Сэлбэ голын дагуух тохижилт, нэг тэрбум төгрөгийн төсөвтэй унадаг дугуйн зам, хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд баригдах цэцэрлэг, 1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ногоон технологид суурилсан бие даасан дэд бүтэцтэй гэр хорооллын загвар сургууль зэрэг ажил нь огт хийгдээгүй байна.

 

Өнөөдөр дууссан байх ёстой нийслэл болон нийслэлийн авто замын санхүүгийн хөрөнгөөр хийгдэж байгаа 37 замын авто замын бүтээн байгуулалт нь 35 хувь буюу 13 ажил нь 80-аас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа нь ажлын уялдаа холбоо муу, ажилдаа хойрго удаан байгааг харуулж байна. Гуравдугаарт, нийслэлийн хөгжил дэвшлийг урагшлуулах биш ухраасан нэг жил боллоо. Нийслэлчүүд нийслэлийн удирдлагаас шинэ зүйл санаачилдаггүй юм аа гэхэд өмнө нь амжилттай хэрэгжиж байсан иргэндээ ээлтэй төсөл хөтөлбөрийг бүү гацаа, ухраагаач гэж иргэд хүсэж байна. Түгжирдэггүй тусгай замаар явах нийтийн тээврийн төсөлд монголын талын хүлээх үүрэг бүхий 5.3 тэрбум төгрөгийг 2017 оны нийслэлийн төсөвт баталсан ч ажил нь төслийн нэгж байгууллага төдийгөөр нэг жилийг өнгөрүүлсэн байна. Хэрвээ тусгай замын автобус төслийг амжилттай үргэлжлүүлсэн бол авто замын түгжрэл улам нэмэгдэж нийтийн тээврийн дундаж хурд 15 км/ц-аас 9 км/ц болж явган хүний дундаж хурдад дөхөж очихгүй байсан нь ойлгомжтой. Нийслэлийн иргэдийн хурлын 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан  гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтэд олгож байсан 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хассанаар 3200 орчим айл өрх орон сууцанд орох боломжгүй болж дахин төлөвлөлтийн ажил дахин ухарлаа. МАН-ын энэ байдалд бид үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.76)
    32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    4 цаг 59 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    5 цаг 3 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 9 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 39 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК