Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил БОАЖЯ-тай салшгүй холбоотой

2017-11-07
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойг угтуулан энэ салбарт олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн Байгаль орчны гавьяат ажилтан, профессор Ц.Дамдинтай ярилцлаа. Түүнийг БОАЖЯ-наас хүндтэй мэргэжилтнүүдийнхээ нэгээр нэрлэж, энэ салбарын үүх түүхийг нэг бүрчлэн ярих хүн хэмээн онцолсон юм.

 

-Таны амьдралын ихэнхи цаг хугацаа Байгаль орчны яамтай салшгүй холбоотой. Энэ жил яамны 30 жилийн ой тохиож байна. Хоёулаа ярилцлагаа анх энэ яамны босгыг давж ажил, амьдралын гараагаа эхэлж байснаас тань эхлүүлэх үү?

 

-Үнэхээр цаг хугацаа гэдэг хурдан юм. Миний амьдралын 30 жил энэ яамтай салшгүй холбоотой. Би МУИС-ийг агнуур зүйч мэргэжлээр дүүргэсэн анхны 11 хүний нэг юм. Улсын төлөвлөгөөний комисст “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах” асуудал хариуцсан анхны ажилтан төдийгүй түүхэнд ийм мэргэжлийн анхны хүн, Шинжлэх ухаан техник, байгаль орчны хэлтсийн анхны ажилтан гээд надад олон зүйлээр анхдагч болсон ховор тохиолдлууд олон бий л дээ. Ямар сайндаа л 2007 онд “Өнөөдөр” сонин надад “Анхны Дамдин” гэдэг нэр өгч ярилцлагыг минь нийтлүүлж билээ. Саяхан л 20 жилийн ой тохиож байсан санагдах юм. Гэтэл хэдийнэ 30 жилийн ой болчихжээ. Сургуулиа дөнгөж төгсчихсөн ид залуу явахад минь сургуульд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, төрийн сайд П.Жасрай гуайн гарын үсэгтэй албан тоот ирсэн гэдэг. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын 1990 он хүртэлх хугацааны ерөнхий схемийг ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах болсон тухай дурьдаад, уг схемд “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах” гэсэн бие даасан бүлэг орсон тул танай сургуулийг биологич, агнуур зүйч мэргэжлээр төгссөн Ц.Дамдинг манай мэдэлд өгнө үү гэж бичиг хүргүүлсэн байдаг юм. Ингэж л энэ салбарт хөл тавьж, анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Одоогийн Байгаль орчны яамыг 1987 онд энэ нэртэйгээр байгуулахад гар бие оролцож явсан юм шүү дээ.

 

-Та тэгвэл бүр яам болох эхлэлийг нь хамт тавилцаж байжээ?

 

-Яам байгуулалцаж явсан гэж хэлэхэд арай томдоно. Харин энэ салбарын асуудлыг атгаж, зангидаж байсан төв байгууллагад нь ажиллаж байсан нь миний хувьд том ололт, давуу тал байсан гэж хэлэхэд ононо. П.Жасрай даргын албан тоотын дагуу би Улсын төлөвлөгөөний комисст байгаль орчны асуудал хариуцсан анхны хүн болж Байгаль орчны яамыг байгуулагдах хүртэл ажилласан даа. Энд ажилласан жилүүд миний хувьд төрийн ажлын дөр сууж эхэлсэн амьдралын минь маш чухал үе байлаа. Эндээс сурсан туршлага, практикаар би яамандаа ажилласан. Энэ жилүүдэд би дөрвөн ч газрын дарга, хэд хэдэн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

-Энэ хугацаанд хэдэн сайдтай хамтран ажиллаж байв. Сайд бүрийн ажлын арга барил өөр л байсан байх?

 

-Ингээд харахад би 10 сайдтай ажиллажээ. Бүгдийнх нь л ажлын арга барил өөр байсан. Манай яамны анхны сайд чинь У.Мавлет гуай шүү дээ, өмнө нь Гоелоги, уул уурхайн яамны сайд байсан. Яам байгуулагдаад удаагүй байхад У.Мавлет сайд санаачлан ЗХУ-ын Байгалийн яамны туршлагыг судлуулах ажлын хэсгийг томилж Москвад илгээсэн юм. Эндээс Байгаль орчны яамны бодлого зорилтод тусгуулж хэрэгжүүлэх олон туршлага олж авч байсан даа. Сайд бүр л өөрийн онцлогтой байсан. Гар нийлж хамтран ажиллаж, энэ салбарт хийхээ хийцгээсэн хүмүүс гэж бодддог юм.

 

-Олон сайдтай ажиллаж байсан танд мэргэжлийн бус хүн энэ салбарт сайдаар ажиллах нь ажилд хэр нөлөөтэй санагдаж байв?

 

-Мэргэжлийн хүн байна уу, үгүй байна уу энэ бол чухал биш гэдгийг би ажлынхаа 30 жилийн туршлагаар нотолсон. Гар нийлж ажилласан 10 сайдын 2 нь л мэргэжлийн хүн байсан. Гэхдээ бүгд салбараа ойлгож, өөрсдийн хувь нэмрээ оруулсан. Гол нь сайн мэргэжилтэн, тогтвортой боловсон хүчний бодлого хамгийн чухал. Түүнчлэн сэтгэл зүтгэлтэй, сайн зохион байгуулагч байж чадвал мэргэжлийн хүн биш байсан ч энэ салбарыг дор нь чиглүүлээд, газардуулахгүй аваад явчих юм байнаа  гэдгийг би ойлгосон.

 

-2014 онд Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа байгаль орчны салбар дахь Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж таньд Японы Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл өгч байсан. Түүнчлэн Япон улсын Засгийн газрын Усны нөөцийн салбарын буцалтгүй тусламжаар “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг барьж байгуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн гэж таны ажлыг үнэлж байсан шүү дээ. Та энэ талаараа ярьж өгөөч?

 

-Би япончуудтай 2000 оноос хойш ажилласан. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаад 17 жил болчихжээ. Япончуудын төсөл бичих арга барил гэдэг маш нарийн. Анхандаа бичсэн төсөл минь гологдоод 10 гаруй удаа буцаагдаж байлаа. Яван чангарсаар сүүлдээ тэдний хүсээд байгаа төслийг бичиж чадсан. Үнэхээр туршлага болдог юм билээ. Ингээд би манай орноос бүртгэгдсэн Өгий нуурын дэргэд Олон улсын жишиг загвар бүхий “Мэдээлэл, сургалтын төв” байгуулах төслийг боловсруулсан юм. Төслөө Япон улсын байгаль орчны холбогдох байгууллагуудад илгээж хөөцөлдсөн. Үүний дүнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Өгий нуурын дэргэд дэлхийн жишиг цогцолбор төв байгуулагдах суурь тавигдсан юм. Өнөөдөр энэ төв орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчид, манай байгалийн талын мэргэжлийн хүмүүсийн очих дуртай газрын нэг болсонд баярлаж явдаг даа. Гадны маш олон төсөл манайд орж ирдэг. Ялангуяа Япон улсаас бидэнд олон ч удаа буцалтгүй тусламж үзүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж хөрөнгө оруулж ирсэн. Гол нь бид төслөө эхлүүлсэн бол заавал дуусгаж үр өгөөжийг нь хүртдэг байх ёстой. Ганц Япон ч гэлтгүй бусад улс орноос орж ирсэн төслүүдийг ажил болгож, үр дүнг нь заавал хүртэх нь чухал.

 

-Та нийт хичнээн төсөл, хөтөлбөр эх орондоо амжилттай хэрэгжүүлсэн бэ?

 

-Эргээд харахад би яамандаа ажилласан жилүүддээ нийт 20 орчим тэрбум төгрөгийн гадны төсөл хөтөлбөрийг эх орондоо амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Дээрх төслөөс урам орж, би дараагийн төслийн ажилдаа ханцуй шамлан орж байлаа. Энэ нь Японы Элчин сайдын онцолж хэлсэн тэр төслийг “Байгаль орчныг хамгаалах олон улсын төв” нэртэйгээр анх бичиж, байгаль орчин, усны нөөцийн асуудал хариуцсан салбарт хүргүүлж, туслалцаа хүсч байсан юм. Гэвч энэ нь манай тэр үеийн ханшаар 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй томоохон барилга байгууламж байсан тул төсөл маань гурван ч удаа буцсан. Нэмж тодотгох, засах шаардлага олон гарсан ч би ухраагүй. Уйгагүй хөөцөлдсөний дүнд 2010 онд уг төсөл батлагдаж, 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өө яаманд хүлээлгэж өгч байлаа. Маш өвөрмөц дизайнтай, яг л миний гадаадад харж байсан шиг их, бага, дунд танхимуудтай баригдсан. Дотор талд нь сандал, ширээнээс авахуулаад орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Тэрчлэн судалгаа шинжилгээ хийх лаборатори, сургалт сурталчилгааны бага оврын телевизийн студийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон танхимтай. Ийм төв манай байгаль орчны салбарт урьд хожид байгаагүй, хамгийн том барилга болсон юм.

 

-Үндсэн хуулийн Цэцийн байрны урд талд байдаг барилга мөн үү?

 

-Тийм. Анх энэ барилгыг барьж байхад гаднаас нь харчихаад хүмүүс “Хүүе Дамдин минь чи чинь шорон бариад байгаа юм уу” гэж хүртэл гайхаж асууж байлаа.  Тэр битгий хэл энэ барилгын газрыг улс авна гэж хүртэл үзээд би чинь хувийн зардлаараа хашаа тойруулж бариад “Энд Япон Улсын тусламжтайгаар Байгаль хамгаалах олон улсын төв баригдана” гэсэн бичиг бүхий том шон босгож байж билээ. Одоо эргээд харахад энэ бүхэн дурсамж болж үлджээ.

 

-Одоо та ямар ажил хийж байгаа вэ. Мэдээж салбартаа мэргэжлээрээ ажиллаж байгаа байх?

 

-Тэгэлгүй яах вэ. Яамныхаа ажлыг хүлээлгэж өгчихөөд, үүднээс нь гарав уу, үгүй юу л надад ажлын санал ирсэнд би баярлаж явдаг. “Ногоон Ази” төслийн багийнхан надтай уулзаж хамтран ажиллах санал тавьж, 2020 он хүртэл уг төсөл дээр ажиллах гэрээтэй байгаа. Энэ төслийн хүрээнд 7 аймгийн 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр “Монголын анчдын нийгэмлэг” хурлаа хийж, намайг даргаараа сонгосон болохоор эндээ бас ажилтай. Мөн энэ салбарт олон жил ажилласан туршлагаа залуустаа хуваалцаач гэсний дагуу Байгаль орчин менежментийн “Эко Ази” дээд сургуульд болон ХААИС-д цагийн багшийн ажил хийж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайд болсныхоо дараа “Усны сав газрын зөвлөлүүд”-д ажиллаж байгаа хүмүүсийг чадавхижуулахад туршлагаа хуваалцаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаач гэдэг санал тавьсан. Ингээд сурснаараа олон жил хамтарч ажилласан Япон улсдаа л хандлаа. Манай яаманд ажиллаж байсан Японы Сэжү их сургуулийн профессор Цүбочи гэх найз руугаа хэлээд маш олон судалгааны материал цуглуулсан. Ингээд энэ ажлын хүрээнд Цүбочи Монголд ирж уулзаад төслөө эхлүүлж, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзахаар явсан нь ирэх онд бараг хэрэгжихээр болоод байна. Энэ бол миний бүтээхээр зүтгэж яваа нэг том ажил юм.

 

-Халиу гэх нэн ховор амьтныг Монголд нутагшуулахаар БНСУ-ыг зорьсон ажил тань амжилттай юу?

 

-Би “Ногоон Ази” төслийн багийнхантайгаа БНСУ-д ажиллаад ирсэн юм. Өгий нуурын усны түвшин сүүлийн жилүүдэд эрс багасч байгаа учир солонгосчуудтай хамтран төсөл бичсэн. Энэ төсөл БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагад очоод байгаа тул тэнд ажиллах шаардлага гарсан. Энэ үеэр тус улсын халиуны аж ахуйд очсон юм. Халиу манай оронд байдаг хэдий ч нүдээр үзсэн тохиолдол тун цөөхөн байдаг юм билээ. Халиу нь хил орчмын голд л байдаг учраас манай улсад нутагшуулах, үржүүлэх боломж бий эсэхийг судалж үзсэн юм. Солонгосчууд Сөүл хотын дундуур урсдаг Хан мөрөнд халиу нутагшуулах ажлыг эхлүүлээд байгаа. Тус улсын Засгийн газраас халиуг нутагшуулахад 8 тэрбум вон зарцуулахаар төлөвлөж байгаа билээ. Тэд эхлээд Хан мөрөнд халиу нутагшуулах ажлаа амжилттай дуусгаад, дараа нь энэ талаар ярилцаж хамтран ажиллах нөхцлийг судлах болно гэдгээ хэлсэн.

 

-Цаашид мөн мэргэжлийнхээ дагуу таны зүгээс ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Миний бүтээхээр зорьж буй нэг том ажил бол манай улс өнгөрсөн онд НҮБ-ын Миниматагийн конвенцид нэгдсэн байдаг. Энэ нь химийн хорт бодисын эсрэг конвенц юм. Манай улсад сүүлийн жилүүдэд мөнгөн усны хор хөнөөлийн асуудал маш ноцтой хэмжээнд хүрээнд байна. Японд мөнгөн усыг анх Минимита хотод хэрэглэж байснаас болж тус хот сүйрлийн хэмжээнд хүрч хор,  хохирол нь өнөөг хүртэл явж байгаа гунигтай жишээ байдаг. Тиймээс энэ хор хохирлыг таниулах үүднээс Минимата хотын зүгээс мөнгөн усны хор хохирлыг таниулах үзэсгэлэнг дэлхийн 100 гаруй улсаар аялуулсан байдаг юм. Энэ үзэсгэлэнг Монголдоо 3 сар аялуулах ажлыг хөөцөлдөж явна. Учир нь өнөөдөр ч манай улсад уул уурхайд гар аргаар алт олборлогчдын дунд мөнгөн усыг хэрэглэсээр байгаа явдал байна. Энэ бол маш ноцтой. Үүнийг бид хэлээд ойлгуулж чадахгүй.  Тиймээс тус үзэсгэлэнг үзэхэд л мөнгөн усны хор хохирол ямар аймшигтай юм бэ гэдгийг ойлгох болно. Энэ ажлын хүрээнд би энэ сарын 20-нд Япон улсыг зорих гэж байна. Гэхдээ үүнд яамны дэмжлэг маш чухал хэрэгтэй байгааг дурьдах нь зүйтэй байх.

 

-Шинэ сайд таны энэ ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна уу?

 

-Энэ ажлыг минь  дэмжинэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

Эх сурвалж: Medee.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.176.130)
    ajilt husiieeee, shine said n demjeesei bileee
    2017 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    3 цаг 44 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 54 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    4 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК